Хонь: Хувийн хэрэгцээгээ хариуцлагатай илэрхийл. Өмнөх ажлаа цэгцлэхийн тулд бага зэрэг ганцаараа байх хэрэгтэй бололтой. Гэхдээ бусадтай харилцаж, шинэ сонин зүйлээ хуваалцахад таатай өдөр. Хүмүүс таны хийж бүтээсэн зүйлүүдийг сайшаах болно. Найз нөхөдтэйгээ уулзан хөгжилдөх нь эргэн тойрны уур амьсгалыг таатай болгоно.
Үхэр: Бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулах, тулгамдсан асуудлаар зөвшилцөлд хүрэх зэрэгт таатай өдөр. Шинээр эд зүйл худалдаж авах гэж буй бол та оновчтой сонголт хийж магадгүй. Та ердийн үеэс илүү сэтгэл хөдлөлтэй байх бололтой. Ийм үедээ ашигтай ажлын саналаас татгалзах магадлалтай. Бясалгал нь таны анхаарлаа төвлөрүүлэхэд туслах болно.
Хамтатгах: Элдэв муу зүйлд уруу татагдахгүй байх нь чухал үе. Сайн танихгүй хүмүүстэй аль болох харьцахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Эрсдэлтэй үйлдэл бүү хий. Үнэтэй зүйл худалдан авахаас татгалз. Гэр бүлээрээ амрах, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэхээр төлөвлөх бололтой. Гэхдээ таны санхүүгийн нөхцөл байдал төлөвлөсөн орчныг бүрдүүлж чадахгүй бололтой.
Мэлхий: Зарим хүмүүс орчноо солихоор шийдэн, шинэ өөрчлөлт хийж магадгүй. Ихэнх ажил хэрэг гадаад нөхцөл байдлаас шалтгаалах бөгөөд үүнд зохицож чадвал өмнөхөөсөө илүү үр ашигтай ажиллах болно. Өнөөдөр нэр хүндтэй хүмүүс олны анхаарлын төвд байх болно.
Арслан: Хайр дурлал болон найз нөхөрлөлийн харилцаанд таатай өдөр болно. Энэ үед өөрийн оюун санааны үнэнч байдалд анхаарах хэрэгтэй байна. Ирээдүйн амьдралаа сайжруулахыг хүсэж байвал хариу нэхэлгүйгээр ямар нэг сайн үйлс бүтээ. Дараагийн амжилтдаа хүрэх итгэл нэмж авах нь хамгийн чухал байх болно.
Охин: Уулзалт болон хурал зөвлөгөөн ихэснэ. Илүү идэвхтэй байх хэрэгтэй болно. Хэрвээ үүссэн боломжийг идэвхтэй, үр бүтээлтэйгээр ашиглах юм бол хүсэл мөрөөдлөө биелүүлж чадах болно. Таны нэр хүнд өсөж, бүгд үгийг тань сонсох болно. Олон нийтийн газар залуу хүмүүс аль болох чөлөөтэй бөгөөд эергээр үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй.
Жинлүүр: Хяналтаас гарч мэдэх хэрүүл маргаан, үл ойлголцлоос хол байж чадвал амжилт таныг дагах болно. Зарим хүмүүс өвлийн амралтаар алс газар зугаалах аялалд мөнгөө хадгалж эхлэх бололтой. Мөн гэр бүлийн төсвөө ч цаашид хэрхэн зарцуулах тухай заавар зөвлөгөөг олж авах хэрэгтэй. Санаандгүй байдлаар танилцсан хүн чухал мэдээлэл өгнө.
Хилэнц: Өнөөдөр эрч хүч нэмэгдэнэ. Үүнийг ашиглаж бүтээлч зүйл хий. Зарим сунжирсан ажлаа арай өөр арга замаар хийх цаг болжээ. Амьдралын хэмнэлээ өөрчлөх, эрүүл мэнддээ анхаарах зэргээр өөрийгөө халамжлах нь сайн шинэчлэл байх болно. Дотоод мэдрэмж, зөн совин хүчтэй байна. Хүмүүстэй нээлттэй харилцахыг хүснэ.
Нум: Одоогийн нөхцөл байдал танд олон боломж нээнэ. Та олдсон боломжийг шүүрэн авахад бэлэн бай. Энэ үед амжилт ойрхон байна. Гэхдээ од эрхсийн нөлөөгөөр тодорхой хэмжээний хурцадмал байдал ч үүсэж болно. Өнөөдөр тохиолдох зарим үйл явдал сэтгэлийг ихээр хөдөлгөнө. Сэтгэл хөдлөлөө барьж чадвал та бусдыг байлдан дагуулж чадна.
Матар: Юу ч тохиолдсон болох зүйл болдгоороо болж байна гэж хүлээн ав. Ийм хүмүүс энэ өдөр эрүүл байж, үр дүнтэй ажиллах болно. Эрүүл мэнддээ анхаар. Эрүүл хоол хүнс хэрэглэж байнгын хөдөлгөөнтэй байх нь чухал. Сэтгэл хөдлөлөө хэтрүүлэх хандлагатай байна. Ажил дээр гарах хов жив, цуу ярианаас хол бай.
Хумх: Таагүй хандлага хүсэл мөрөөдөл бодол санаагаа хэрэгжүүлэхэд саад болно. Ажлын ядаргаа, хэт ачааллаас болоод жижиг зүйлс, ялимгүй үл ойлголцол ч хурц маргаан зөрчилд хүргэнэ. Хайрын харилцаа мухардалд орно. Гэхдээ удахгүй эдгээр таагүй хандлагууд арилж үгүй болно.
Загас: Үнэт цагаа дэмий зүйлд зарцуулах хэрэггүй. Буруу зуршил амьдралыг тань таагүй болгоно. Энэ өдөр та ууртай байвал бусдаас хүндэтгэлийн үг сонсохгүй нь бололтой. Бусдаас буруу хайлгүй, өөрийн үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэ. Их ачаалалтай долоо хоног байсан бол амралтын өдрүүдээр өөрийн хоббигоороо оролд.