Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-11-13

12 ордын зурхай /2023.11.14/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Амар тайван өдөр. Энэ өдөр амьдралд таатай нөлөө үзүүлэх өөрчлөлтийг хийнэ. Ямар нэгэн тодорхой зорилгогүйгээр ажиллахын оронд таны сонирхлыг татах зүйлд анхаарлаа төвлөрүүл. Од эрхэс таны хүсэл зорилгыг нэмэх тул хувийн болон нийгмийн амьдралд олон зүйл дээр өөрчлөлт хийх шаардлагатай. Өөртөө итгэлтэй байдал нэмэгдэнэ. Үнэ цэнтэй гэж үзэж буй үзэл бодлоо тодоор илэрхийлэх цаг иржээ.

Үхэр: Өөдрөг бодолтой өдөр. Өнөөдөр таны дотоод мэдрэмж дээшилж, бүтээлч хандлага нэмэгдэх болно. Сэтгэл зүйн хувьд илүү төвлөрснөөр амьдралыг арай өөр өнцгөөс хардаг болно. Өөрийн сонирхож, анхаарлаа төвлөрүүлж байгаа зүйлдээ бусдын саад болохыг бүү зөвшөөр. Өдрийг амар тайван орчинд өнгөрүүлэх хэрэгтэй. Таны халуун дулаан сэтгэл бүгдийг өөдрөгөөр харахад хүргэнэ.

Ихэр: Эргэлзээтэй асуудал үүсэж магадгүй. Та бусдын төлөө санаа зовж байгаа бол хэн ч өөрийн гэсэн бодолтой гэдгийг сана. Нөхцөл байдал ойлгомжгүй байна. Ихэнх хүмүүс таны санааг сайнаар хүлээж авахгүй нь бололтой. Өнөөдөр хамтын үйл ажиллагаа өргөжих боломж гарна.

Мэлхий: Урам зоригтой өдөр. Энэ өдөр чухал төлөвлөгөө гаргах бололтой. Хэрэгтэй өөрчлөлт хүсэж буй хүмүүс яг одооноос эхлүүлэх нь зүйтэй. Бүх зүйлд зүрх сэтгэлээ дайчил. Таны сонирхлыг татаж байгаа чиглэлээр суралц. Шинэ орлогын эх үүсвэрээ олох хэрэгтэй болно.

Арслан: Энэ өдөр өөрчлөлт хийхэд бэлэн бай. Хамт олны дунд дотоод хямрал зөрчил нь тогтворгүй байдлыг үүсгэнэ. Энгийн ажил хэрэг ч илүү их анхаарал шаардаж бухимдалтай, дарамттай байдлыг нэмнэ. Хялбар хийж чадах зүйлээ л хийж, тав тухтай байх арга замыг хай. Үнэт зүйлээ мөнгөөр худалдах шаардлага үүсэж магадгүй ч энэ нь буруу үйлдэл гэдгийг ойлгоорой.

Охин: Ачаалалтай өдөр. Зарим ажил хэрэг бүтэмжгүй болох магадлалтай. Шинэ ажил эхлэх эсвэл том төлөвлөгөө зохиоход таагүй байж мэднэ. Ямар ч ажил хэрэг ихээхэн хүчин чармайлт шаардах боловч санасан үр дүнд хүрэхгүй бололтой. Гэр бүлийн болон аж ахуйн асуудалтай ч тулгарах бололтой. Ийм үед өөрийн үзэл бодлоо аль болох бусдад тулгахгүй байх нь зөв шүү.

Жинлүүр: Холимог хандлагатай өдөр. Олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах хүмүүс үүрэг хариуцлагаа сайн ухамсарлах хэрэгтэй. Зарим нэг чухал асуудлыг шийдвэрлэхдээ нэг талын байр суурь руу татагдах магадлалтай. Ийм нөхцөл үүссэн тохиолдолд од эрхсийн нөлөөлөл тааламжтай болох үе хүртэл хүлээх нь ухаалаг алхам болно.

Хилэнц: Од эрхсийн нөлөө таны өмнө асуудал босгож мэднэ. Амьдралын сорил бэрхшээл сэтгэл хямраана. Сэтгэл санаагаа тайван байлгаж, шийдвэр гаргахдаа анхааралтай бай. Танаас санаанд оромгүй зан авир гарч болзошгүй байна. Хэрвээ та өөрийгөө сайн хянаж чадвал санаачилгыг гартаа авч чадна. Удахгүй амар амгалан байдал эргэж ирнэ. Хайртай хүн тань таны уучлалыг хүлээн авах юм бол үдшийг романтик байдлаар өнгөрөөж чадна.

Нум: Та бага зэргийн ч гэсэн адал явдал хайж магадгүй. Үзэж амжаагүй хир нь гэртээ ойрхон байдаг сонирхолтой газрыг хайж олоорой. Өмнө нь очиж байгаагүй соёлын дурсгалт газраар ороод гар. Сэтгэл санаа багахан зүйлээс ч сэргэж болно. Ямар нэгэн шинэлэг зүйл бодож ол. Ганцаардаж байгаа хүмүүс интернэтээр аялан сонирхолтой нэвтрүүлгээс шинэ боломж олж болно.

Матар: Өнөөдөр танд ямар ч асуудал тулгарсан ойр дотнын хүмүүсийн тусламжтайгаар амархан даван туулах болно. Хэрэв танд дотоод сэтгэлээ хуваалцах найз нөхөд байхгүй бол ийм хүмүүс үгүйлэгдэх болно. Гэр орон эсвэл албан ажил дээр байдаг зарим нэг хэрэггүй зүйлээсээ сал. Амьдралд чухал шаардлагагүй зүйлүүдийг байхгүй болгож байж амар тайван амьдрах болно.

Хумх: Өөрийн дотоод бодлоо сонс. Хэрэв танд болгоомжлол төрж байвал юу буруу болох талаар сайтар эргэцүүл. Өөртөө итгэлгүй байвал шинэ ажил эхлэхээ түр хойшлуул. Худал мэдээлэлд автах болон эрх мэдлийн төлөө тэмцэл гарах болно. Хэн нэгэн таны нэр хүндийг унагахыг оролдвол өөрийгөө хамгаалах арга хэмжээ аваарай.

Загас: Санхүүгийн асуудал танд таагүй нөлөө авчирна. Хэрэв хугацаа хэтэрсэн төлбөр тооцоо байвал хурдан шийд. Хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэхээ болих хэрэгтэй. Үр хүүхдүүдэд тавих анхаарал суларвал таны чихнээс нэлээд хонх уях бололтой. Гэр бүлээрээ хамтдаа ширээ тойрч суугаад тайван ярилцах боломж гаргаарай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00