Хонь: Таатай өдөр. Зарим хүмүүсийн хүйтэн хөндий байдал аливаа харилцаанд сөрөг өөрчлөлт авчирна. Өөрийнхөө чадах чинээгээрээ бусдад туслахыг бодоорой. Олон хүн танаас хайр халамж хүлээж байна. Хуурмаг эсвэл хэт ёсорхог зан хайртай хүнээ өөрөөсөө холдуулах шалтгаан болж магадгүй. Дотоод мэдрэмжээ олж сонсох нь чухал гэдгийг санаарай.
Үхэр: Зөн совин болон зохион байгуулах чадвар энэ өдөр өндөр байна. Энэ нь таныг зорьсондоо хүрэхэд тусална. Та өмнө нь чадахгүй мэт санагдсан зүйлээ оролдохоос санаа зовох хэрэггүй. Өөрийн боловсрол, бүтээлч чадвартаа итгэлгүй байвал хайртай хүнтэйгээ ярилцах хэрэгтэй. Зарим тохиолдолд өөртөө итгэлгүй байдал нь уур бухимдлыг авчирна. Аль болох тайван байж, хийж байгаа зүйлээ тасралтгүй үргэлжлүүл.
Ихэр: Зорилгоо мэдрэх үед зөн совин хүчтэй байна. Нөхцөл байдлыг зөв мэдэрч, зөн совиндоо анхаарал хандуул. Худалдаа наймаанаас ашиг олно. Санхүүгийн үйл ажиллагаанд шаардлагатай бол зөвлөгөө авснаар сайн үр дүнд хүрнэ. Сайн хамтрагчидтай байх нь хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Туршлагаа нэмэгдүүлэх нь танд бусад зүйлээс илүү үр нөлөөтэй байх болно.
Мэлхий: Хэн нэгэн итгэлийг унагаж магадгүй тул урам хугарах байдал гарч мэднэ. Аль болох бие даасан байж, өөрийн тааламжтай орон зайг үүсгэ. Өөртөө итгэх байдлаа нэмэгдүүл. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох үед шинэ мэдээ сонсоно. Цаг үеийн шаардлагаар төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болж мэднэ.
Арслан: Урагшлах өдөр. Чухал ажлаа хурдан хий. Эмх цэгцтэй байдал ажлаа хийж дуусгахад тусална. Хэрэв таагүй мэдрэмж давамгайлбал өөрийн амьдралын хэв маяг, эрүүл мэнддээ анхаар. Буруу хэв маяг стресст орох, тэнцвэргүй байхын шалтгаан болно. Чухал үед анхааралтай байж аль болох бодит дүгнэлт хийх хэрэгтэй.
Охин: Эерэг өдөр. Эрч хүчээ сэргээх боломжийг танд өгч байна. Хэрвээ танд төлөвлөгөө байгаа бол өдөр тутмын ажил хэргээ улам сайжруулахыг хичээх хэрэгтэй. Удирдах шатны хүмүүсийн хийх гэрээ хэлэлцээр маш үр дүнтэй байна. Сонирхолтой үйл ажиллагаа таны бие болоод сэтгэлийг залуужуулна. Ажлын алжаал ядаргаагаа дор дор нь тайлаарай.
Жинлүүр: Завгүй өдөр. Зах зээлийн талаар судалж, бизнесийн үйл ажиллагааг явуулах нь хариулт хэрэгтэй байсан асуултад тань хэрэг болно. Ямар нэгэн худалдаа наймаа хийхдээ болгоомжтой бай. Амжилт олно гэдэгтээ итгэлгүй байвал бүү шийдвэр гарга. Оюун ухааныг тань дүүргэсэн сөрөг бодлуудаас салахыг бүх талаар хичээ. Таны эрүүл мэнд болон ажил хэрэгт од эрхсийн нөлөө их оролцож байгааг тооцоолж чадвал сайн төвлөрч чадна.
Хилэнц: Чухал шийдвэр гаргах бол амжилтай яваа хүмүүсээс туршлага судал. Тайван сэтгэлзүй нь ер бусын үйл ажиллагааны үеэр ч зөн билгээ сонсох боломжоор хангах болно. Эерэг мэдрэмж танд таатай байх болно. Бусдын таагүй хандлагыг ч аль болох зөв талаас нь ойлгохыг хичээ. Дотно найз нөхөдтэйгөө тэмдэглэх танд зориулсан үйл явдлыг сайхан боломж гэж үзэж болно.
Нум: Азтай өдөр. Гэхдээ эрсдэл хийлгүй, санхүүгээ үргэлж хяна. Учир нь хариу үйлдэл хийхдээ сэтгэл хөдлөл давамгайлж байна. Асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэхийг эрмэлз. Санаа бодлоо бусадтай хуваалц. Мөнгөө үр дүнгүй хөрөнгө оруулалтад бүү хий. Найдвартай үйл ажиллагаа л танд аз дагуулан, үр ашигтай байх болно.
Матар: Таны санаа бодлыг зовоож байгаа асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Одоогийн нөхцөл байдалдаа анхаарал тавьж, энгийн амьдралаас ч эрч хүчийг олж ав. Биеийн дархлаагаа дэмжих талаар бодох хэрэгтэй болно. Амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтийг эхлүүлэхийг хүсэх бөгөөд яг одоо энэ бүгдийг хийхэд тохиромжтой үе. Өөртэйгөө зөрчилдөхөө больж, гадаад нөхцөл байдалтай зүгээр л эвлэр.
Хумх: Бусдын үзэл санааг сайн ойлгохгүй бол багагүй сорилттой тулгарах үе. Энэ үед сэтгэл хөдлөл ихтэй байх тул танд төвлөрч ажиллах нь сонирхолгүй мэт мэдрэмж төрж магадгүй. Хэрэв жижиг зүйлд их ач холбогдол өгөлгүй, алсын хараатай байвал таны шийдвэр зөв байх болно. Аливаа ажлыг хийж дуусгахын тулд тэвчээртэй, шургуу байх хэрэгтэй. Алдаа гарсан үед бусдыг буруутгах хандлагаа хязгаарла.
Загас: Энэ өдөр өмнөх бүтэлгүй явдлуудаа мартах нь таны сэтгэл санааг өргөнө. Хайртай хүмүүсийн харилцааг ямар нэг саад тотгор таагүй байдалд хүргэж болзошгүй. Асуудал үүсгэсэн учир шалтгааныг олохын тулд эхлээд сайн сонсоод, дараа нь ярилц. Гэр орноо шинэчлэх болон амьдралаа өөд татах төлөвлөгөө зохиоход таатай ба гарах үр дүн нь ч сайн байна. Та шинийг санаачлах хүсэл дүүрэн байх бөгөөд зөв шийдвэр гаргаж чадна.