Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-11-17

12 ордын зурхай /2023.11.18/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Эелдэг зан харилцаа үүсгэх хэцүү санагдах байх. Гэхдээ чухал зүйлийг хийхийн тулд тэвчих хэрэгтэй болно. Хэрвээ юу хийж чаддагаа бусдад харуулахыг хүсэж байгаа бол эцсийн үр дүнг сайнаар гаргах нь чухал байна. Сэтгэлд хүрсэн ажил хийсний дараа та урам зоригоор дүүрэн байх болно. Өөрийн ажилладаг салбартай холбоотой шинэ мэдээлэл олж мэдэх бололтой.

Үхэр: Гэр бүлийн халуун дулаан харилцаа нь тааламжтай уур амьсгал үүсгэж байна. Өөрчлөлт хийх гэсэн хүсэл сонирхол өвөрмөц хүнтэй танилцахад хүргэж мэдэх юм. Гэхдээ өөрчлөх гэсэн их хүсэл нь биеэ барих чадваргүй байдалд оруулж мэднэ. Энэ нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй эргэн тойрны хүмүүсийн дургүйг хүргэх болно гэдгийг санаарай. Ялангуяа ийм байдал найз нөхдөд тань тийм ч тааламжтай санагдахгүй бололтой.

Ихэр: Энэ үед таны хувьд харилцаа холбоо хамгийн чухал байх болно. Найз нөхөд, гэр бүлийн харилцаа эерэг уур амьсгалтай байна. Бусадтай санаа бодлоо солилцох, ирээдүйд хийх зүйлээ төлөвлөх зэргээр өргөн хүрээгээр харилцахаас бүү татгалз. Хүн болгоны онцлог зан чанарт тохируулан харилцан чадвар танд байна.

Мэлхий: Од эрхсийн байрлалын улмаас сэтгэл хөдлөл ихэснэ. Энэ үед томоохон эд зүйл бүү худалдан ав. Санхүүгийн алдагдалд оруулах шийдвэр гаргахаас болгоомжил. Төлөвлөгөө гаргах хүмүүс сайн судалгаанд тулгуурла. Олон нийтийн үйл ажиллагаанд амжилттай оролцохоор байна.

Арслан: Эрч хүч өндөр байх тул удаан үргэлжилсэн эсвэл ажиллагаа ихтэй ажлыг ядрахгүйгээр гүйцэтгэж чадна. Зарим хүмүүсийн гэнэтийн шийдвэр амжилттай болно. Дотоод ажлын мэдээллийг сайн хадгал. Нээж олсон зүйлээ хэн хамаагүйд хэлэхгүй байх нь ухаалаг үйлдэл байх болно. Засаж залруулах ёстой ажлаа амжуулж чадвал сайн үр дүн гарна гэдэгт найдаж болно.

Охин: Өөрийн цагаа зөв зохицуулж чадвал сайхан амрах үе. Бүх зүйл зөв замаар урагшлах нь чухал тул хууль эрхзүйн асуудлыг тогтсон дүрмийн хүрээнд шийдвэрлэ. Харилцаа холбоогоо сонирхолтой байлгах хэрэгтэй болно. Бусадтай сайхан ярилцах хүсэл тэмүүлэлтэй бай. Хайр дурлалтай учирсан хүмүүс хамтдаа ямар нэг сайхан тоглолт үзэхээр тохиролцоорой.

Жинлүүр: Завгүй өдөр байх боловч хийж буй үйлдэлдээ алдаа гарахгүй байхыг хичээ. Ажлаа яаруу сандруу хийх нь цаг хэмнэх бус харин ч дахин хийхэд хүргэж магадгүй. Чухал шийдвэр бүү гарга. Аливаа зүйлийг нарийвчлан ялгаж байж шийдвэр гаргах хэрэгтэй ба энэ нь танд хожим давуу тал авчрах болно.

Хилэнц: Таны байр сууринд нөлөөлөх гэсэн оролдлого ихэснэ. Таны шийдэж чадахгүй асуудлууд хүндрэх төлөвтэй байна. Хэн нэгэн таны үзэл бодлыг өөрчлөхийг хичээнэ. Тэсвэр хатуужил, сэтгэлийн тэнхээг тань сорино. Ажил хэргээ бусад үйл явдалтай нийцүүлэхийг хичээ. Хэцүү ажлаа дуусгах үедээ л өөрийгөө ядарч туйлдсанаа мэднэ. Нэмэлт ажил үүрэг таны бие махбод болон оюун санааны эрүүл мэндээс үнэ цэнтэй эсэх тухай бодоорой.

Нум: Санхүүгийн үйл ажиллагаанд саад тотгор гарахаар байна. Үүнийг хир зохицуулж чадахаас цаашдын олон үйл ажиллагааны үр дүн шалтгаална. Гаргасан шийдвэр дээрээ баттай зогсох нь зөв ч жижиг зүйл дээр уян хатан байхад буруудахгүй. Том зорилгын төлөө явж байгаа бол жижиг ялалтыг чухалд авч үзэх хэрэггүй гэсэн үг. Гэр бүлийн харилцаа холбоо болон ажлын асуудлуудаа бүгдийг нь зохицуулахад таны тэсвэр тэвчээр хэрэгтэй.

Матар: Сэтгэл хөдлөл таныг ядрааж, эрч хүчийг тань сулруулна. Амьдралын сайхныг мэдрэхийн тулд эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Цаг агаар ямар байсан ч эрүүл мэнддээ санаа тавиарай. Худалдаа наймаа хийхэд таатай нөхцөл байдал үүсэх ч бусдыг ятгах байх бололтой. Өөрийнхөө төлөө бүх боломжийг ашигла. Хайрын холбоо гүнзгийрч, ганц бие хүмүүс гэр бүлтэй болох талаар бодно.

Хумх: Бусдын төлөө сайн үйл хийвэл сэтгэл ханамжийг авах болно. Сонирхолгүй уулзалт ярилцлага таныг бухимдуулах боловч бүү санаа зов. Амжилт ололт танаас үүрд зугтахгүй бөгөөд хаа нэг газар хүлээж байгаа гэдэгт итгээрэй. Ажил хэрэгч хүмүүс олныг хамарсан арга хэмжээнд оролцохыг хүснэ. Нэр нөлөө бүхий хүмүүстэй уулзах нь танд ихээхэн урам зориг төрүүлэх бололтой.

Загас: Өдрийг нарийн төлөвлөснөөр ихэнх ажлаа амжуулж чадна. Эрүүл мэнддээ анхаарч, муу зуршлаа орхихыг хичээ. Бусадтай зөвлөлдөх нь үр дүнтэй. Өөртөө хэт итгэх нь сайн үр дүнг авчрахгүй. Бусдын шүүмжлэлд хэт мэдрэг хандах хэрэггүй. Хувиа бодсон хүмүүс л үзэл бодлоо хуваалцдаггүй гэдгийг сана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00