Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-11-17

Амралтын өдрүүдийн цаг агаар

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

2023 оны 11-р сарын 17-ны 20 цагаас 11-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -10...-12 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

2023 оны 11 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19, 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 19, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -3...-8 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -13..-18 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна. 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00