Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-11-21

12 ордын зурхай /2023.11.21/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Өнгөрсөн үеийн аз жаргалтай мөчүүд санагдах төлөвтэй байна. Эерэг энерги давамгайлах учраас өөрийн дотоод хүчинд итгэ. Төсөөлөн бодох чадвар сайн байх тул дааж авсан ажлуудаа хурдан дуусгах болно. Найз нөхөд болон хамаатан садантайгаа хамт байх нь чухал тул хамтдаа цагийг өнгөрүүлэх төлөвлөгөө гарга. Онцгой үйл ажиллагаанд оролцох урилга авна.

Үхэр: Хязгаарлагдсан байсан харилцаа холбооны нөхцөл байдал дээрдэх болно. Хэлэх гэсэн санаагаа гаргахад үгээ зөв сонгох нь чухал ба үл ойлголцолд хүрэхгүйн тулд сайн бодож төлөвлөсөн байх хэрэгтэй. Хаана хэзээ чухал үгээ хэлэхээ мэддэг бай. Бизнестэй холбоотой боломжийг дээшлүүлэх аз завшаан, гэнэтийн орлого орж ирж болзошгүй.

Ихэр: Бодит бус мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно. Энэ нь таны амьдралд их нөлөө үзүүлж магадгүй. Өөрчлөлт хүссэн хүмүүс бусдаас тусламж авна. Өө хайсан хэн нэгэн таны алдаан дээр дөрөөлж мэднэ. Хэлэх үгэндээ анхаар. Хов живд орооцолдох бололтой. Нийтийн харилцаанд оролцохдоо болгоомжтой бай. Таагүй байдалд орж болзошгүй.

Мэлхий: Санхүүгийн нөхцөл байдлаас болоод зарим харилцаа хяналтаас гарсан мэт санагдана. Энэ үед гэнэтийн гайхамшиг тохиохгүй байх шүү. Зүгээр байж байгаад аз гийхгүй бололтой. Бүгдэд өөрийгөө нотлон харуул. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст цэвэр сэтгэлээсээ туслах хэрэгтэй болно. Заримдаа хүнээс хариу тус авах албагүй гэдгийг сана.

Арслан: Эрч хүчээ зөв зарцуулах үр дүнтэй арга хайх хэрэгтэй болно. Олон нийтийг хамарсан ажилд оролцох нь сэтгэл сэргээхгүй байх магадлалтай. Ихэнх үйл ажиллагаа санаснаас илүү их мөнгийг үрэх болно. Иймээс илүү хэмнэлттэй байхын тулд сайтар бодож төлөвлөөрэй. Залуу арслангууд бусдын үгэнд хэт автах магадлалтай байгааг анхаар.

Охин: Хүмүүс таны арга барил эсвэл үзэл бодлыг өөрчлөх гэх байх. Ашиг хонжоо, албан тушаалын төлөө өөрийн үнэт зүйлээ худалдаж болохгүй. Зөв үзэл санаагаа ямагт хамгаалаарай. Нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг олж авч магадгүй. Тиймээс хэрэгтэй зүйлээ хамгаалахаас битгий ай. Үүрэг хариуцлагаас бүү зугт. Өөрийн гаргасан үйлдэлдээ дараа нь харамсахгүй байх нь чухал.

Жинлүүр: Эерэг нөлөө ихсэх бөгөөд буруу зүйл хийх хэрэггүй. Таны оюун бодол амар тайван байхыг хүсэх боловч гаднын нөлөө хүсэл эрмэлзлийг хүчтэй болгож байна. Холбоо харилцаандаа өө сэв байгаа эсэхийг нягталж үзэх боломж гарч байна. Энэ нь таныг ажил амьдралдаа зөв замаар явж байна уу гэдгийг ойлгоход тусална.

Хилэнц: Харилцаа холбоонд гарах асуудал таны ажил хэргийг удаашруулж мэдэх юм. Өдрийн үйл явдлаа нарийн төлөвлө. Төлөвлөсөн ажилд алдаа гарах болон зарим зүйлийг мартах зэрэг нь анхаарлаа сайн төвлөрүүлээгүйгээс болно. Бодлогогүй үг яриа нь бусдыг сэтгэлийг өвтгөж мэдэх юм. Мөн хов живийг хэтэрхий хүндээр хүлээж авах хэрэггүй. Энэ үед бага сага асуудлыг ердийн мэт хүлээн авах нь амьдралд нэмэр тус болно.

Нум: Өөртөө хангалттай цаг гарга. Аливаа зүйлийг өөр өнцгөөс харахыг хичээ. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх хичээлд суух нь үр ашигтай. Оюун санаагаа шинээр сэргээх боломжийг сайн ашигла. Нэр нөлөөгөө өсгөх нь хэцүү байх ч бүгдийг зохицуулж чадна. Ур чадвараа сайжруулах нь өөрийн хүсэж буй салбартаа амжилт гаргахад тус нэмэр болно.

Матар: Төлөвлөгөө өөрчлөгдөх боловч энэ нь зөвхөн өнгөц асуудал байх болно. Өөрчлөлт хийх боловч энэ нь удахгүй танд таалагдахгүй болж магадгүй. Өнөөдөр асуудалтай тулгарахад та зөв шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэнэ. Ихэнх хүмүүстэй санал нийлэхгүй байх бололтой. Гэвч ирээдүйгээ хэний ч зөвлөгөөгүй гаргах нь тийм ч ухаалаг хэрэг биш байна.

Хумх: Хайртай хүмүүстээ дуртай зүйлийг нь бэлэглэ. Хайрын сайхан харилцаа таныг урам зоригоор шагнах болно. Харин хамт олны аливаа үйл ажиллагаанд болгоомжтой ханд. Бусад хүмүүстэй муудалцах магадлал өндөр байна. Учирч болзошгүй түрэмгий бүдүүлэг байдлаас болгоомжлохыг од эрхэс зөвлөж байна.

Загас: Эргэн тойронд тайван амгалан байдал бага зэрэг алдагдах болно. Таны хамгийн сайн мэддэг гэж боддог зүйл ч тийм биш байна. Ажлын харилцаа бэршээлтэй байх боловч та үүнээс мултарч гарах чадвартай байх болно. Хосууд нэг нэгэнтэйгээ өөрийн санаа бодол, дотоод мэдрэмжээ хуваалцахаас зугтах хэрэггүй. Гэр бүлийн сайн сайхын төлөө харилцан буулт хийхэд бэлэн бай. Сэтгэл зүйчийн зөвлөгөө хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00