Хонь: Мөнгө санхүүгийн байдал тогтвортой байна. Гэхдээ од эрхэс эрсдэлтэй алхам хийхгүй, элдэв эд зүйл худалдан авахгүй байхыг зөвлөж байна. Аливаа харилцааны үед таны бүтээлч байдал болон идэвх зүтгэл чухал нөлөөтэй байна. Оюун санаа, дотоод мэдрэмжээ тайван тогтвортой болго. Гэр бүлээрээ хамт байхад таатай үе. Өнгөрсөн дурсамж сэргэнэ.
Үхэр: Өөртөө анхаарал тавихад цаг зарцуул. Чухал уулзалтад бүхий л анхаарлаа хандуул. Хэрвээ та амжилтад хүрэхийг хүсэж байвал үргэлж бэлэн бай. Од огторгуйн нөлөө найз нөхдийн дунд үл ойлголцол үүсгэх ба эв найрамдлыг сахих нь таны бас нэг зорилго байх бололтой. Хэнд, хэзээ юу хэлэв гэдгээ анхаарч бай.
Ихэр: Ямар нэг зүйлийн нарийн учрыг олж мэдэх хүсэл их байна. Өөрт хэрэгтэй зүйлийг л энэ өдөр хийгээрэй. Хайр дурлалын харилцаанд асуудал гарч ирнэ. Сэтгэл санааны байдал тогтворгүй байх тул хэн нэгнийг гомдоох магадлалтай байна. Энэ үед ямар нэгэн муу үйлдэл хийх эсвэл муухай ааш гаргах хэрэггүй.
Мэлхий: Аливаа үйл ажиллагааг эхлэхээсээ өмнө сайтар бодож төлөвлөх нь бусдад таалагдахгүй байж мэднэ. Гэсэн ч бэлтгэл ажлаа сайн хийхээс бүү татгалз. Гэр бүл болон найз нөхөдтэйгөө хүрээлэлд санаандгүй сайхан учрал тохиох тул бэлэн бай. Холоос ирэх мэдээ та бүхнийг баярлуулна.
Арслан: Эрч хүчээ зөв зарцуулах үр дүнтэй арга хайх хэрэгтэй болно. Олон нийтийг хамарсан ажилд оролцох нь сэтгэл сэргээхгүй байх магадлалтай. Ихэнх үйл ажиллагаа санаснаас илүү их мөнгийг үрэх болно. Иймээс илүү хэмнэлттэй байхын тулд сайтар бодож төлөвлөөрэй. Залуу арслангууд бусдын үгэнд хэт автах магадлалтай байгааг анхаар.
Охин: Сайхан мэдээ эсвэл ашигтай санал танд шинэ боломж авчирна. Ойр дотнын найзаасаа хэрэгтэй зөвлөгөө авахыг үгүйсгэхгүй. Хайр дурлалын асуудлаа шийдэх таатай нөхцөлийг од эрхэс танд олгож байна. Энэ таатай цаг үеийг зөв ашигла. Хий хоосон, бодит бус мөрөөдөл нь үр ашиггүй байдал авчирна. Үрэлгэн зангаа татахгүй бол санхүүгийн алдагдалд орно.
Жинлүүр: Элдэв асуудлууд холуур байхгүй бол үл ойлголцол таныг таагүй байдалд оруулна. Хэрвээ та тайван байж чадвал энэхүү хандлага хурдан намжина. Хамгийн гол нь өөрийн эрүүл мэндээ анхаар. Ойрын хугацаанд эмнэлэгт үзүүлээгүй бол шинжилгээ өгөх нь ямар нэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тус болно.
Хилэнц: Сэтгэл хөдлөлөө сайн барих өдөр. Анзаарахгүй асуудал чухал байж магадгүй тул хийх үйлдлээ дахин шалгаарай. Харилцаа холбоонд боломж олгох ямар нэгэн зүйлээс хоцрохгүй байх нь гол зүйл байна. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломж гарч байна. Хайрын харилцаа дахин сэргэж сэтгэлд баяр хөөр төрнө. Гэхдээ хэт яарах юм бол буруудан энэхүү харилцаа цаашид удаан үргэлжлүүлэх боломжгүй болно.
Нум: Илүү хичээл зүтгэл гаргах өдөр. Таны шаргуу байдал амьдралаа өөд татах боломж олгоно. Дутуу орхисон ажлаас болж амаргүй үүрэг даалгавар гарч ирж магадгүй. Бодол санаа болон өөрийн мэдрэмжээ сайн анхаар. Сонор соргог байх нь юу болоод буйг ойлгох боломж олгоно. Амьдралдаа зөв дэглэм хэвшүүлэх нь чухал байна.
Матар: Хоёрдмол хандлагатай өдөр. Гэхдээ оддын нөлөө ихэнхдээ таныг сэргэлэн цовоо байлгах болно. Гол нөлөөлөл нь таныг тулгамдсан асуудалдаа анхаарлаа хандуулахыг сануулж байгаа учир та сэтгэл зүйгээ төвлөрүүлсэн бай. Ихэнх хүмүүс хэн нэгнээс тусламж хүлээн авах магадлалтай. Өөрийнхөө хувийн ур чадварыг ашиглан мөн зохион байгуулалтаа сайжруулснаар ажил хэрэгтээ ахиц гаргах боломжтой.
Хумх: Өнөөдөр өөрчлөлт хийхэд тохиромжтой байна. Хэрвээ өөрийгөө амжилттай байхын зорьдог гэж бодож байгаа бол одоо зорилготой хандах цаг нь болсон. Гаргах шийдвэр тань эерэг байх хэрэгтэй болно. Аливаа алдаан дээрээ хэн хэнийгээ буруутгах байдлаас зайлсхий. Зарим үед мэргэжлийн хандлага хэрэгтэй болдог. Хувийн бизнесээ босгох зардал хэт өндөр байгаа тохиолдолд эрсдэл хийхээс болгоомжил.
Загас: Хянуур өдөр. Шинэ зүйлд суралцах нь танд хэрэгтэй зүйл байж мэдэх юм. Тулгамдсан асуудал бүрд анхаарлаа хандуулж, хурдан шийдэхийг хичээгээрэй. Өөрийнхөө нөхцөл байдлыг тэнцвэржүүлэхэд хувийн ур чадвар тань тусална. Олны танил хүмүүс нийгмийн хариуцлагатай арга хэмжээнд оролцохдоо ямар нэгэн асуудал үүсгэхгүй байх тал дээр анхаар.