Хонь:Шинэ ажил эхлэх бол хэрэгтэй зүйлсээ бэлэн эсэхийг шалгаарай. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг сайн төлөвлөж байж шийдээрэй. Хувийн ур чадвараа зөв ашиглавал сайн үнэлгээ авах боломжтой байна. Ажлаа амжуулахад урам зориг болон ургуулан бодох чадвар илүү хэрэгтэй болно. Харин хайр дурлалын асуудлыг энэ өдөр хойш тавих хэрэгтэй.
Үхэр:Хөрөнгө мөнгөө зарцуулахдаа туйлын болгоомжтой бай. Өр төлбөртэй холбоотой асуудал бизнесийн үйл ажиллагаанд таагүй нөлөөлөх тул бүх тооцоогоо дуусга. Аюулгүй байдлаа хангахын тулд бүх зүйлийг шалгаарай. Хэрвээ мөнгө зээлэх гэж байгаа бол бүх нөхцөлийг сайтар уншиж шалга. Бүхнийг хууль журмын дагуу хийж чадвал буруу тийш хазайхгүй гэдэгтээ итгэж болно.
Ихэр:Биеийн ерөнхий байдал анхаарал тавихыг шаардана. Эрүүл мэндийн үзлэгт ороогүй удсан бол өөртөө цаг гаргахад тохиромжтой үе. Эрүүл мэндээ хамгаалах алхмыг бүү хойшлуул. Амьдралын нөхцөл байдлын тань сорих өөрчлөлт гарч байна. Худалдаа наймаа хийх юм бол орлого сайжрах төлөвтэй.
Мэлхий:Удаан хугацаанд үргэлжилсэн гэр бүлийн маргаанаа дуусгавар болгох үе. Ямар ч хэрүүл маргаан сайн үр дүнд хүргэхгүй гэдгийг санаарай. Хэрэгцээтэй эд хөрөнгө худалдаж авах шаардлага ихсэх боловч өөрийн хир чадлаас хэтэрсэн зүйл хийх хэрэггүй. Эрсдэлтэй, сайн мэдэхгүй үйл явдалд оролцохгүй байхыг зөвлөе.
Арслан:Зав чөлөөтэй байгаа үедээ амьдралаа сэтгэл хангалуун байлгах арга төлөвлөгөө боловсруул. Хувийн ур чадвараа яаж хэрхэн ашиглах талаар бод. Ажлаа сайтар төлөвлөж чадвал ирээдүйд амжилтад хүрэх болно. Асуудлаа хөнгөвчлөхийн тулд хувийн амьдралаа дээшлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр хамт олонтойгоо байхаас илүү гэр бүл найз, нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх нь тохиромжтой.
Охин:Шинэ ажил албандаа амжилт олохыг энэ өдөр од эрхэс амлаж байна. Уран бүтээлч хүмүүс эрч хүчээ бүрэн дүүрэн харуулж чадна. Та өөрийн авьяас чадвараараа олны дунд гялалзах болно. Таны нэр хүнд өсөх магадлалтай. Эрүүл агаарт гарч зугаалах нь сайн энергийг танд өгөх болно.
Жинлүүр:Чухал мэдээ хүлээн авна. Шинэ ажил эхлэхэд бэлдэх шаардлагатай бол туршлагатай хүмүүсээс тусламж аваарай. Амарч байгаа хүмүүс гэрийн ажил хийх нь сонирхолтой байх болно. Гэр бүлээрээ хамтран энэхүү ажилд оролцоход хүн бүр дуртай байх бололтой. Гэртээ байхыг хүсэж байвал олныг хамарсан ямар нэг үйл явдалд оролцох хэрэггүй. Ихэнх хүмүүс тайван орчинд байхыг хүсэх болно.
Хилэнц:Урьд нь таамаглаж байгаагүй зүйлийг олж мэдэх магадлалтай. Бүтээлч хандлага өөрийн нөөц боломжийг илрүүлэх болно. Амарч зугаалах эсвэл биеийн хүчний ажил хийхэд таатай байх болно. Хэрвээ танд шинэ санаа байвал удаан бодолгүй хэрэгжүүл. Амжилтад хүрэхийг од эрхэс зөгнөж байна. Шинэ хайрын харилцаа цаашдаа бат бэх болон хувирах магадлалтай.
Нум:Хариуцлагатай байдал нэмэгдэнэ. Ажил хэрэгч хүмүүс гэрээ хэлэлцээр байгуулах бол тухтай орчин бүрдүүлэх хэрэгтэй. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох болж магадгүй. Бусдыг мэдрэх чадвар болон уран бүтээлч байдал нэмэгдэнэ. Мөн хүлээцтэй байдал таны нэр хүндийг өсгөнө.
Матар:Өөдрөг өдөр. Өнөөдөр та өөрчлөлт хийхээр шийдэх учир шийдэмгий байдалтай байна. Ямар нэг төлөвлөгөө зохиоход анхаарлаа төвлөрүүлэх бололтой. Харин эрч хүчээ хуримтлуулахын тулд төлөвлөөгүй ажил эхлүүлээд хэрэггүй. Өвөрмөц үзэл бодол, содон санаа шийдэл олны анхаарлыг татна. Орчин тойрны нөхцөл байдалд ач холбогдолтой асуудлаар санал бодлоо илэрхийлэх боломжтой.
Хумх:Хүчтэй сэтгэл хөдлөл өнөөдөр голлоно. Зугаа цэнгэл, найр наадмын үед үүсэх нөхцөл байдалтай таны зан чанар илүү уялдаа холбоотой байх болно. Ойлгомжгүй нөхцөл байдал ч тохиолдож болзошгүй. Эргэн тойрондоо үүссэн хагарал тэмцлээс болгоомжил. Чухал шийдвэр гаргахтай холбоотой асуудлыг хойш нь тавих юм уу эсвэл болгоомжтой хандаарай.
Загас:Эртхэн босож, чухал ажлуудаа хийж дуусга. Сэтгэл санаа уймрах тул бага зэрэг хүндрэл гарч болзошгүй. Өдөр тутмын ажлаасаа залхаж байгаа бол арай илүү сонирхолтой зүйл оролдоод үз. Хэрвээ нэгэн хэвийн амьдралын хэмнэлээ өөрчлөх хүсэлтэй бол орчноо солиод үз. Буруу зуршлаа үргэлжлүүлэх хэрэггүй. Ойр дотнын хүмүүсийнхээ сэтгэлийг гонсойлгож мэднэ.