Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-11-25

12 ордын зурхай /2023.11.26/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Ямар нэгэн тэмцэл зөрчил таны ур чадвараа нотлох боломж ч байж болно. Өөртөө итгэх итгэлийг батлах үйл явдал болно. Илүү урам зоригтой байна. Эрч хүчээ суларч байгааг мэдрэх юм бол хүнд үүрэг даалгавар бүү аваарай. Давуу талаа хадгалж байхын тулд бүх зүйлд хүчээ тарамдуулах шаардлагагүй. Сайн зохион байгуулалттай байх нь чухал. Хэл амнаас хол байж, таагүй хандлага хүлээн авахаас сэргийл.

Үхэр: Цаг хугацаа таныг хүлээхгүй ч хийх алхмаа сайн бод. Ажил амьдралын асуудал санаа зовоож магадгүй. Найз нөхдөдөө бэрхшээлээ ярих боломж гарга. Зөв замыг хүн бүхэн олоод байдаггүй тул өөлж шүүмжлэх гэж яарах хэрэггүй. Зөв хүмүүс л таныг зөв чиглэлд явахад чиглүүлж өгнө. Амархан олсон мөнгийг үрнэ гэдэг амархан. Гэхдээ тийм ч зөв зарцуулалт хийж чадахгүй байх.

Ихэр: Эерэг хандлагатай өдөр. Зөв арга барилаар амжилт гаргах боломжтой болж магадгүй. Эерэг санаа бодол олны дэмжлэг олж авах болно. Бусдаас хэрэгтэй зүйлээ асуухаас битгий нэрэлх. Энэ үед таны хэрэгцээ шаардлага оновчтой байх болно. Олон хүн танд найдаж байгаа. Ийм нөхцөлд үүрэг хариуцлагаас битгий зугт. Ухаалаг байхгүй бол дараа нь өөрийн үйлдэлд харамсаж магадгүй.

Мэлхий: Таатай өдөр. Эелдэг бөгөөд шударга зан чанар таны нэрийн хуудас болж чадна. Олон хүнээс урилга заллага ирэх боловч хайртай хүнтэйгээ хамт үлдээрэй. Хүүхдүүд тань ч хамт байхдаа баятай байх болно. Тэдэнд хэрэгтэй зүйлийг нь зааж зөвлө. Ойр дотнын хэн нэгэн таныг буруугаар ойлгож мэднэ. Бүх ажлаа хойш тавьж, сайн амар.

Арслан: Таны амьдралд бага зэргийн хөгжилтэй байдал хэрэгтэй байгаа учраас романтик мөрөөдлөө бодит хайртай хүнтэйгээ энэ амралтын өдрийг хамт өнгөрөөхөөр төлөвлө. Харин ганц бие хүмүүс ямар нэгэн аз жаргалтай учралыг хүлээх бололтой. Гэхдээ хоосон мөрөөдөл ихсэх хандлага байгааг сайн бодолцоорой. Гэр бүлийн харилцаанд мөнгөө хэрхэн зарцуулах нь илүү ихээр нөлөөлнө. Ахмад хүмүүс хэрэгтэй заавар зөвлөгөөг танд өгнө.

Охин: Хувийн амьдралд эерэг ба сөрөг өөрчлөлтүүд зэрэг гарах магадлалтай. Өмнөх үл ойлголцол эвээр шийдэгдэх боломжтой. Харин бусдын хов живийн золиос болж болзошгүй. Ийм явдлаас сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авахыг хичээ. Хосууд хоорондоо харилцан итгэлцэлтэй байх нь хамгийн чухал үе.

Жинлүүр: Холимог хандлагатай өдөр. Хувийн амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтийг хийвэл гайхалтай үр дүнд хүрэх болно. Зарчимч зан чанар аливаа асуудлаа шийдэхэд бүтээлч санааг төрүүлэх болно. Холоос ирэх шинэ мэдээ таны сэтгэл хөдлөлийг ихэсгэх болно. Яаруу дүгнэлт гарган буруу алхам хийхээсээ өмнө хүлээцтэй хандахыг хичээ. Сэтгэл хөдлөлөөс буруу мэдрэмж үүссэн байж болохыг анхаар.

Хилэнц: Энэ өдрийг тайван амарч өнгөрөө. Хэрвээ санхүүгийн асуудалтай байгаа бол энэ өдөр дэлгүүр хэсэх хэрэггүй. Чөлөөт цагаа ашиглан өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүл. Зарим хүмүүс ажил хэрэгтээ холбоотой асуудлаар хол газар явж магадгүй. Харин өөрийн төлөвлөгөөний талаар гэр бүлтэйгээ ярилцаарай. Зарим олныг хамарсан арга хэмжээ таны анхаарлыг татна. Олон хүмүүстэй уулзах нь танд ашигтай байж болох юм.

Нум: Энгийн харилцаа найрсаг байдлыг бий болгоно. Бусадтай сайхан харьцах чадвар дээшилнэ. Олны дунд биеэ зөв авч явах нь тал бүрийн ашигтай. Өөрийн үзэл бодлоо олон хүнтэй хуваалцах нь амьдралд хэрэгтэй ихээхэн туршлага олгох болно. Танаас хэн нэгэн тусламж хүсвэл хариу нэхэлгүй гараа сунгаарай.

Матар: Бүх зүйлийг хяналтдаа байлгах хэрэгтэй ч өдөр тутмын бужигнасан амьдралаас холдон амар тайван байх нь илүү ач холбогдолтой. Ингэснээр та өөртөө амралт өгч, эрч хүчээ хангалттай нөөцөлж авах болно. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Өвчнөө сайн оношлуулаагүй бол эм хэрэглэх гэж яарах хэрэггүй. Хоолны зөв дэглэм барвал өвчнөө эдгээх боломжтой байж магадгүй тул өвчний шинж тэмдгийг сайтар судал.

Хумх: Агаарт гарч, ууланд алхах нь стрессийг багасгаж, амар тайван сэтгэлийг төрүүлнэ. Хэдийгээр гадаа хүйтэрч байгаа ч таны сэтгэл санааны байдал халуун дулаахан байх нь чухал. Цаг агаарын нөхцөл ямар ч байсан өөрийгөө эрүүл чийрэг болгоход анхаарах үе. Мөнгө хөрөнгөө зөв хуваарилан, үр дүнтэй худалдан авалт хийж чадна. Ойр дотнын хүмүүсийн ойлгомжгүй шийдвэр таныг бухимдуулах магадлалтай. Ямар ч нөхцөлд өөрийгөө зөв илэрхийл.

Загас: Амьдралын сайн сайхны төлөөх хүсэл тэмүүлэл тань эргэн тойрныхондоо, гэр бүлийнхэндээ эергээр нөлөөлнө. Хүүхдүүдтэйгээ хамт биеийн тамираар хичээллэх, аяллаар явах зэрэг нь сайн үр нөлөөтэй. Өөртөө итгэлтэй байвал бусдаас үл хамааран амжилтад хүрнэ. Ихэнх хүмүүст өөрийгөө сайнаар илэрхийлэх боломж гарах болно. Сурч мэдэх хүсэл их байх бөгөөд өөрийнхөө нөхцөл байдалд тохирох сургалтыг одооноос судал.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00