Хонь: Долоо хоногийн эхээр сонирхолтой үйл ажиллагааны урилгыг хүлээн авч, нэр хүндтэй хүмүүсээс урам зориг аваарай. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүст асуудал үүсэж магадгүй. Амьдралын чухал алхмаа хийхээсээ өмнө өөртөө зорилго тавь. Ирээдүйн тухай сайхан мөрөөдөл зөв амьдрах боломжийг нээнэ. Ажил хэрэгтэй холбоотой аливаа саадыг даван гарахад нэлээд эрч хүч болон авхаалж самбаа хэрэгтэйг санаарай. Долоо хоногийн дундуур шинээр ажил мэргэжлийн зорилгоо төлөвлөхөд таатай. Удахгүй мөрөөдлийнхөө зарим хэсгийг биелүүлэх бололтой. Аливааг анхаарах чадвар сул байвал ямар нэг чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Хэрэв чухал баримт бичиг дээр гарын үсэг зурах шаардлага гарвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Хадгаламжаа өсгөхийг хичээ. Хэцүү зүйл тохиолдвол хэрэглэх мөнгөний үүсгэвэртэй бай. Санхүүгийн орлого нэмэх боломжтой төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Харин долоо хоногийн сүүлээр Аливаа ажлыг хамгийн сайнаар хийсэн бол таныг шагнал хүлээж байна. Хэрвээ та ямар нэгэн юмыг дотроо хадгалж байгаа бол түүнийгээ ил гаргаснаар амьдралыг хүндрэлтэй болгож байсан зүйлээ бага ч болтугай хөнгөлнө. Өөрт ашиггүй байдлыг анхааран үзэх нь зорилгоо урагш ахиулахад ашиг тустай.
Үхэр: Долоо хоногийн эхээр амьдралын хэмнэл хурдан болох боловч тааламжтай өөрчлөлт эхэлнэ. Хүмүүст туслахад зориулсан хүчин зүтгэлийн үр дүн таныг зоригжуулна. Эрүүл мэндийн асуудалдаа нухацтай ханд. Эмийн эмчилгээ хийлгэх хүмүүс үзлэг оношилгоог баталгаажуулах хэрэгтэй. Сайн найзтайгаа уулзах зэргээр өөртөө урам зориг оруул. Ажлаа сольж, шинэ орчинд орж болзошгүй. Харин долоо хоногийн дундуур хайрын харилцаанд асуудал гарвал хоёр биедээ ухаарч тайвшрах хугацаа олгоорой. Ажлын орчинд мэдрэмтгий байдал ноёлно. Аливаа зүйлд бодит бус байдлаар хандаж магадгүй тул сэтгэл хөдлөлөө харгалзан үз. Харилцаа холбоонд өөрчлөлт гарах болно. Долоо хоногийн сүүлчээр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд ганцаараа байх нь зүйтэй. Ганц бие хүмүүс хэн нэгний анхаарлыг татах гэж оролддог бол санасандаа хүрч чадна. Олон нийтийн арга хэмжээнд оролцох онц шаардлага байхгүй бол цуцалж болно. Эсвэл урлаг соёлын тоглолт үзэх нь танд сэтгэлийн таашаал авч ирнэ.
Ихэр: Долоо хоногийн эхээр ганц бие хүмүүст хайр дурлалын адал явдал тохиолдож магадгүй байна. Олон нийтийн уулзалт цуглаан болон мэдлэг дээшлүүлэх сургалт зэрэг нь бусадтай харилцаа тогтоож, шинэ зүйл сурч мэдэх боломжийг өгөх болно. Ер бусын зүйл хүсэж мөрөөдөж байгаа хүмүүст бүх юм энгийн уйтгартай мэт санагдах бололтой. Хоосон мөрөөдлөө шаргуу ажиллах байдлаар соль. Албан тушаалаа ахиулахыг хүсэж байвал мэдлэг чадвараа сайжруулж, туршлагаа нэмэгдүүлэх боломжийг судал. Харин долоо хоногийн дундуур бусадтай хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Хэрэв та тогтворгүй сэтгэл зүйтэй байгаа бол бизнесийн харилцаа тань төвөгтэй болж хүндэрч мэдэх юм. Чухал ажил хэргээ ямар нэг ойлгомжгүй нөхцөл байдалд оруулах нь ухаалаг алхам биш гэдгийг санаарай. Тайван бодож, амрах цаг гарга. Хэрвээ та зөв гарц олох юм бол өндөр амжилт олох боломж их байна. Долоо хоногийн сүүлээр эрч хүчээр дүүрэн байх тул та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг захирч байх хэрэгтэй. Хувийн ур чадвар өндөр байгаа тул их зүйлийг хийж дуусгана. Төлөвлөсөн бүх ажлаа хийж дуусгах эрч хүчтэй хангалттай байна. Өөрийн дур сонирхлын дагуу шинэ ажилд орох магадлалтай. Бүтээлч чадвараа ашиглан өөрийн дуртай зүйлээ хийж, мөнгө олох боломж ч гарч мэднэ.
Мэлхий: Долоо хоногийн эхээр ажил хэрэг буруу арга замаар явахаас урьдчилан сэргийл. Арга заль, ов мэх хэрэглэх нь түр зуурын л амжилт авчирна гэдгийг сана. Харин хайрын харилцаанд саад бэрхшээл тохиолдсон ч бие биедээ үнэнч, илэн далангүй байхыг шаардлагатай. Өөрийн шинэлэг үзэл бодлоо хэрэгжих боломжоор ханга. Ихэнх хүмүүсийн амьдралын идэвх ихсэж байна. Аливаа уулзалт, гэрээ хэлэлцээр таны хүссэнээр болох боловч, хэт өөрийн болзлоо тулгах шаардлага байхгүй. Уур бухимдлаас болоод зөрчил гарч болзошгүй тул хэлэх үгээ цэнээрэй. Аливаа харилцааны үед сөрөг шүүмжлэлийг тэвч. Гэхдээ зарим зүйл дээр шударга байхаас бүү ай. Харин долоо хоногийн сүүлээр өөрийн ур чадвараа хөгжүүлэхэд тааламжтай үе. Ажлын ачаалал ихтэй хүмүүс хэт ядрахаас болгоомжил. Ганц бие хүмүүсийг хайрын халуун учрал хүлээж байна. Гэр бүлтэй хүмүүс ойр дотнынхоо хүмүүсийн дунд дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд хичээх шаардлага тулгарч байна. Хэт сэтгэл хөдлөлдөө захирагдах хэрэггүй гэдгийг од эрхэс сануулж байна. Найз нөхөд тань хэцүү асуудалтай тулгаран, таны тусламж гуйвал гараа сунаж чадах энэрэнгүй сэтгэлтэй нэгэн бай. Хариу тус харах хэрэггүй. Уулзалт ярилцлага бодож байгаагаас илүү үр нөлөөтэй байна. Хувийн ур чадвар болон өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Таны амьдралд юу илүү үнэ цэнтэй болохыг авч үз. Өөрийнхөө бусдын төлөө юу хийж чадахаа сайн бод.
Арслан: Энэ долоо хоногийн эхээр цочрол өгөх гэнэтийн адал явдал таныг тав тухыг алдагдуулах тул хүлээцтэй хандаж сур. Санхүүгийн аюулгүй байдлаа хангахын тулд хууль дүрмийг дага. Ажил төрөлдөө шинэчлэл хийх нь сэтгэл ханамжтай байдлыг авчирна. Гэхдээ чухал ажил дээр ажиллаж байх үедээ болгоомжтой байгаарай. Хэрвээ бусад хүмүүс үл ойлголцох байдалд хүрвэл хөндлөнгөөс бүү оролцоорой. Мөн зөв сэтгэлтэй байх нь таны ажилд тус дэм өгч урагшлуулна. Ухаалаг зөвлөгөө болон найз нөхдийн тусламж цаашдын амжилтад тань сайнаар нөлөөлнө. Энэ үед найз нөхдийндөө зочлох эсвэл гэртээ зочид урих зэрэгт таатай. Ирээдүйд шинэ боломж нээгдэж байгааг мэдэрч эхэлнэ. Гадаад айлчлал болон хамтын үйл ажиллагаа төлөвлөхөд сайн. Ямар нэг асуудал таны сэтгэлийг зовоож байгаа бол бүгдийг ил тод болго. Өөрчлөгдөх нь зайлшгүй үе ирж байгаа болохоор хуучин зуршилдаа баяртай гэж хэлэх хэрэгтэй байх. Эрүүл мэндийн хувьд асуудал гарах магадлалтай. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхийг хичээ. Залуу хосууд сонирхолтой хайрын болзоо зохион байгуулах нь сайхан харагдах, гоё хувцаслах шалтгаан болно. Үр хүүхдэдээ анхаарал тавих шаардлагатайг одод сануулж байна. Тэдний хүсэл мөрөөдлийг биелүүлж хүүхэд насны сайхан дурсамж үлдээхийг хичээ.
Охин: Энэ долоо хоногийн эхээр таныг жаргалтай болгож чадах тийм зүйлийг хий. Эрүүл сэтгэлгээтэй бөгөөд ажигч гярхай байхыг хичээ. Удирдах чадвараа зөв ашиглах юм бол ажлын байр суурь дээшлүүлэх боломж байна. Эргэлзэж байгаа асуудал их байгаа ч битгий санаа зов. Эргэн тойрондоо бяцхан ч болов өөрчлөлтийг хийх цаг нь болжээ. Харин долоо хоногийн дундуур хэт ачаалалтай байвал бие тавгүйтэж болзошгүй. Эерэг хандлагаа нэмэгдүүлж, ганцаардсан мэдрэмжээ арилгах боломжийг судлаад үз. Зарим харилцаа таны хүссэнээс эрт дуусах байсан ч харамсах хэрэггүй. Олныг хамарсан үйл ажиллагаанд оролцвол од эрхэс таны байр суурийг дэмжих болно. Сэтгэл зовоох зүйлс удахгүй ард хоцрох тул өөдрөг бай. Долоо хоногийн сүүлээр сэтгэл хөдлөм үйл явдал тохиолдох болно. Ямар нэгэн зүйлсийг хийж чадна гэж өөртөө итгэх нь таны амжилтад хүрэх анхны алхам болно. Ямар нэг зүйлийг хийх боломжтой гэж бодсон л бол даруй эхлүүл. Харин буурь суурьтай хүмүүст жижиг сажиг ажил таалагддаггүй тул томоохон зорилгоо хэрэгжүүлэх нь зүйтэй. Шинэ ажил ар араасаа ундарч танд сонирхолтой боломжийг нээж өгч байна. Таны үйл хэрэгт хэн нэгэн хөндлөнгөөс оролцвол таагүй хандлага үүсэх болно. Сэтгэл хөдлөлдөө хэт автаж, хий айдсаас салж чадахгүй байгаа бол найз нөхөд тань зөв гарц олоход тусална.
Жинлүүр: Долоо хоногийн эхээр хууль журам зөрчих үйл явдалд оролцох юм бол ээдрээтэй байдал үүсэх байх. Хов жив, худал мэдээлэлд хэт их автах хэрэггүй. Шинэ мэдээлэлд дүн шинжилгээ хийх шаардлагатай болно. Өнгөрсөнд гаргасан алдаанаас суралцах нь зөв алхам болно. Ажил дээр одоогийн байр суурь хөндөгдөн, таагүй байдал үүсэж магадгүй. Ямар ч нөхцөлд орсон дүрэм зааврыг чанд сахь. Зарим үйл явдал танд нөлөөлөхийг бүү зөвшөөр. Шийдвэр гаргаж байхдаа болгоомжтой байхад илүүдэхгүй. Харин долоо хоногийн дундуур сонирхолтой цугларалт болон нөхөрсөг уулзалт болж мэднэ. Бизнес эрхлэгч нар илүү идэвхтэй ажиллах үе. Зарим үйлчлүүлэгчээс ирсэн гомдол саналыг хүлээн зөвшөөр. Ганц бие хүмүүс сайн танихгүй хүнтэйгээ яаран дотно харьцаанд орох хэрэггүй. Гэр бүлтэй хүмүүс амьдралын асуудлаа хурдан шийдэх нь үр дүнтэй байх болно. Долоо хоногийн сүүлээр шийдмэг алхам хий. Ажлын амжилт, эрч хүч таны талд байх болно. Боломжийг ашиглавал төвөгтэй байдлыг ч сайн тал руу эргүүлнэ. Архи, согтууруулах төрлийн ундаанаас хол бай. Таны дуртай биш зүйлийг хэн нэгэн тулгах үед биеэ зөв авч явах нь чухал байна. Таалагдахгүй хандлагыг өөр дээрээ удаан хүлээн авах хэрэггүй.
Хилэнц: Долоо хоногийн эхээр ямар нэгэн үл олгогдох нөхцөл байдлаас зайлсхий. Мэргэжлийн ур чадвар, онцлог авьяасаа ашиглавал олны анхаарлын төвд байна. Хувийн амьдралдаа бүтээлчээр хандан, өөрийн эргэн тойронд анхаарах хэрэгтэй болно. Энэ нь таны авьяасыг нээж, амьдралд байр сууриа олоход тусална. Эрч хүчээ төвлөрүүлэх юм бол аливаа бэрхшээл, саадтай тэмцэж чадна. Харин сул талаа зоргоор тавих нь өөртөө саад тотгор үүсгэх шалтгаан болно. Таны үзэл бодол одоогийн нөхцөл байдалтай таарч тохирохгүй. Зөрчил маргаанаас зайлсхийхийг хүсэж байгаа бол хянамгай байх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур сэтгэл санааны стрессээс болж эрүүл мэнд хямрах магадлалтай. Гүнзгий амьсгаа авч, таагүй нөхцөлөөс өөрийгөө авч гарах гарцыг ол. Их эрч хүч сорьсон ажлуудыг хойш тавьсан нь дээр байх. Зарим зүйл дээр туршлага дутаж байсан ч өөртөө итгэ. Нарийн ширийн шинжлэх ухаан технологийн асуудал л биш бол та юу хийхээ мэдэх боломжтой. Урд байгаа ажилдаа бүх анхаарлаа хандуулж, элдэв хэрэг явдлаас холхон байхыг хичээ. Үгүй бол ажлаа хийхээс илүүтэйгээр ихэнх цагаа дэмий өнгөрөөж магадгүй. Найз нөхдөөс ирэх хүсэлтийг эвтэйхэн аргалах хэрэгтэй.
Нум: Долоо хоногийн эхээр хийсэн ажлын үр шимээр өргөн боломжууд нээгдэж байна. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд тохиромжтой цаг. Хойшлуулаад байсан урт хугацааны төлөвлөгөө биеллээ олох болно. Ямар ч тохиолдолд уучлал, өршөөлийг гол зарчим болгоорой. Гэр бүл харилцаа нь асуудалтай байсан бол зөвшилцөлд хүрэх төлөвтэй байна. Аз жаргалтай хүн байхыг хүсэж байгаа л бол өөрийн сонирхлыг бодит болгоход анхаар. Хайртай хүмүүстээ болон таны хувьд чухал харилцаанд анхаарал тавихад тохиромжтой. Эрүүл мэндээ анхаарч, аз жаргалтай байх жижигхэн ч болов шалтгааныг мэдэр. Чухал тэмдэглэлт үйл явдал таны амьдралд баяр баяслыг бэлэглэнэ. Харин долоо хоногийн сүүлээр чухал гэрээ хэлэлцээрийг түр хойш нь тавь. Ганц бие хүмүүс хайр дурлалыг тэсэн ядан хүлээх бололтой. Залуу хосууд цагийг гайхалтай сайхан өнгөрүүлэхээр төлөвлө. Мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт олох тул санхүүгийн байдал тогтвортой байна. Гэхдээ ямар нэг үнэтэй эд зүйл худалдан авахгүй байх нь зөв. Од эрхэс таны хүсэл мөрөөдөлд нөлөөлнө. Сонирхолтой мэргэжил эзэмших гэж буй хүмүүс сайхан боломжийг өөртөө бий болгоно. Залуу хүмүүс гадаадад суралцах талаар ихээхэн анхаарал тавих бололтой.
Матар: Долоо хоногийн эхээр матрууд эрч хүчээр дүүрэн байж ажлын бүтээмж өснө. Тодорхойгүй асуудлууд сөхөгдөх боловч боломжтой цаг иртэл нь хойш нь тавьсан нь дээр. Хөрөнгө мөнгөө зарцуулах тал дээр болгоомжтой байх хэрэгтэй. Аз туршсан үйлдэл хийх хэрэггүй. Эрүүл мэндээ сайтар хамгаалах цаг үе. Харин долоо хоногийн дундуур мөнгө санхүүгийн асуудал чухал хэвээр байх бололтой. Үүнтэй холбоотой ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийл. Ойр дотнын хүмүүсийн тань хэрэгцээ таныг нэлээд дарамтад оруулах тул орлогоо нэмэх арга хай. Өөрийн амьдралаа өөрчлөх төлөвлөгөө зохиохдоо ойр дотнын хүмүүсийнхээ бодол санааг тусгаарай. Долоо хоногийн сүүлээр гэр бүлдээ анхаарлаа хандуулснаар таны хувийн амьдралд үүссэн асуудал арилна. Ойр дотнын хүмүүстээ зориулах цаг хугацааг ямар ч сайхан бэлэг орлож чадахгүй. Өөрийн бодол санааг уян хатан байлга. Асуудлыг олон талаас нь хар. Тэгвэл та сайн шийдвэр гаргаж чадна. Нэр хүндээ өсгөх боломж гарч байна. Олон нийтийн хурал цуглаанд оролцох хүмүүс анхаарлын төвд байх болно. Нарийн судалгаа шинжилгээ хийж байгаа хүмүүс сайн үр дүн олж авах боломжтой.
Хумх: Энэ долоо хоногийн эхээр бодож төлөвлөсөн үйл ажиллагаа ч таны төсөөлж байснаас өөр байх болно. Гэхдээ аль болох эерэг сэтгэгдэл давамгайлах юм бол бүх зүйл танд баяр баяслыг өгөх болно. Өндөр албан тушаалтан эсвэл жирийн иргэн хэн ч бай бусадтай харьцаа холбоо тогтоох нь тааламжтай нөлөө өгөх болно. Харин долоо хоногийн дундуур ойлгомжгүй байдалд ороод байсан харилцаа холбоо сэргэх боломжтой үе. Өөрийнхөө төлөвлөгөөг гаднын нөлөөнөөс болж нуран унахаас хамгаалаарай. Гэнэтийн үйл явдал болж магадгүй тул бэлтгэлтэй бай. Санхүүгийн боломжгүйгээс болоод төлөвлөсөн зүйлээ хийж чадахгүй бололтой. Хэрвээ олон нийтийн үйл ажиллагаа таны санаанд хүрэхгүй бол өөрийн санал хүсэлтээ гарган өөрчлөлт хийх боломж байна. Энэ үед ажил мэргэжлээ дээшлүүлэх сургалтад сурвал амжилт олох боломжоо өсгөнө. Долоо хоногийн сүүлээр та бодит байдалтайгаа нүүр тулахад бэлэн байгаа бол удаан үргэлжилсэн гэр бүлийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Гэхдээ од эрхэс таныг хэт мэдрэмтгий байгааг сануулж байна. Таны зорилго маш их хөдөлмөрөөр бүтнэ. Эрч хүчээ эргэн сэргэтэл амжуулах боломжгүй ажлыг түр хойшлуулах нь зүйтэй. Хий хоосон амлалтаар хайртай хүнээ гомдоох хэрэггүй. Өөрийн боломжоор бэлтгэсэн гэнэтийн бэлэг нь ойр дотнын хүмүүсийг баяр хөөртэй болгоно.
Загас: Долоо хоногийн эхээр хайр дурлал болон үр хүүхэд баяр баясгалан авчирна. Хэрвээ та алдаа гаргах юм бол хэн нэгэн таныг хэл ам, хов живийн бай болгоход бэлэн байна. Танд сайнаар хандаж буй хүмүүсээс нүүр буруулах хэрэггүй. Шийдвэр гаргахдаа хэтрүүлэх магадлалтай. Одоогоос хийх үйлдэлдээ хяналт тавих нь ухаалаг хэрэг болно. Амьдралд ойрхон шийдвэр гаргахад таны бүтээлч чанар тусална. Зарим сонирхол, хобби тань арай л үнэтэй тусах тул өр төлбөрт орохоос сэргийл. Харин долоо хоногийн дундуур таны бодол санаандаа ургуулан төсөөлөх байдал нэмэгдэнэ. Гэхдээ шийдвэр гаргахдаа аль болох бодит нөхцөл байдалд тулгуурла. Уран бүтээлч хүмүүсийн онгод орно. Гэхдээ цаг үеийн сэдвээсээ хэтэрхий бүү хазайгаарай. Зарим хүмүүсийн амьдралд азтай гэмээр зүйлс тохиолдоно. Ирээдүйн амьдралд чухал нөлөө үзүүлэх хэн нэгэнтэй тааралдах магадлалтай. Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхээр биеэ авч явах хэрэгтэй. Нийгмийн үйл хэрэгт сайн оролцож, уулзалт цуглаанд идэвхтэй байх нь таныг өөртөө итгэлтэй болгоно. Долоо хоногийн сүүлээр зарим загасны түрэмгий үйл явдал ажил хэрэгт төвөг учруулж болно. Ямар ч тохиолдолд өөрийгөө сайн хянаж, юу хэлэхээ төлөвлө. Гэр бүлийн уур амьсгалыг бүү эвд. Ажлын болон гэрийн орчныг тав тухтай болгоход анхаарал тавь. Амжилттай худалдаа арилжаа таны амьдралд томоохон дэвшлийг авчирна. Өөрийн мэдлэг чадвартаа илүү итгээрэй.