Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-11-30

12 ордын зурхай /2023.12.01/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Таатай өдөр эхэлж байна. Таны амьдралд ямар өөрчлөлт хэрэгтэй байгааг бодож байж хэрэгжүүлэх шаардлагатай үе. Хэрэв санхүүгийн асуудал анхаарлын төвд байгаа бол өөрчлөлтийг үүнээс эхэл. Хадгаламжаа өсгөхийг хичээ. Хэцүү зүйл тохиолдвол хэрэглэх мөнгөний үүсгэвэртэй бай. Санхүүгийн орлого нэмэх боломжтой төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй болно.

Үхэр: Ажлын орчинд мэдрэмтгий байдал ноёлно. Аливаа зүйлд бодит бус байдлаар хандаж магадгүй тул сэтгэл хөдлөлөө харгалзан үз. Харилцаа холбоонд өөрчлөлт гарах болно. Ухаалаг хүмүүсийн өгсөн үнэтэй зөвлөгөө алдаанаас сэргийлэхэд тусална. Энэ орой тайван амрах нь таны хувьд тааламжтай байна.

Ихэр: Ихэнх хүмүүс ажил амьдралын ачаалалдаа түүртэн эрүүл мэндээ муутгаж болзошгүй байна. Энэ үед таны амьдралд сөргөөр нөлөөлөх магадлалтай үйл ажиллагаанаас хол бай. Тайван бодож, амрах цаг гарга. Хэрвээ та зөв гарц олох юм бол өндөр амжилт олох боломж их байна.

Мэлхий: Өөрийн ур чадвараа хөгжүүлэхэд тааламжтай үе. Ажлын ачаалал ихтэй хүмүүс хэт ядрахаас болгоомжил. Хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, бусдын зөвлөгөөг сайн сонс. Ганц бие хүмүүсийг хайрын халуун учрал хүлээж байна. Гэр бүлтэй хүмүүс ойр дотнынхоо хүмүүсийн дунд дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд хичээх шаардлага тулгарч байна.

Арслан: Төлөвлөсөн ажлаа эрт дуусга. Тэгвэл та дараагийн ажилдаа сайн бэлтгэх боломжтой болно. Эрүүл мэндийн хувьд асуудал гарах магадлалтай. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхийг хичээ. Цэвэр ус сайн уу. Залуу хосууд сонирхолтой өөрчлөлт хүснэ. Хайрын болзоо зохион байгуулах нь сайхан харагдах, гоё хувцаслах шалтгаан болно. Энэ нь бүгдийн сэтгэлийг сэргээх болно.

Охин: Сэтгэл зовоох зүйлс удахгүй ард хоцрох тул өөдрөг бай. Өртэй хүмүүс төлбөрөө төлөхийн тулд мөнгө зээлэх нь тийм ч зөв алхам биш байна. Ярьж тохирон төлбөрөө төлөх хугацаагаа шинээр тохиролцох арга бодоорой. Энэ нь таны айдсыг арилгах болно. Өнөөдөр сайн найзууд тусалж дэмжих бололтой. Тусламж хэрэгтэй бол тэдэнтэйгээ холбогд.

Жинлүүр: Бизнес эрхлэгч нар илүү идэвхтэй ажиллах үе. Зарим үйлчлүүлэгчээс ирсэн гомдол саналыг хүлээн зөвшөөр. Бусдыг татах үүд хаалгаа нээлттэй үлдээ. Тэвчээргүй байдал муу үр дагавар авчирна. Ганц бие хүмүүс сайн танихгүй хүнтэйгээ яаран дотно харьцаанд орох хэрэггүй. Гэр бүлтэй хүмүүс амьдралын асуудлаа хурдан шийдэх нь үр дүнтэй байх болно.

Хилэнц: Сэтгэлийн хөдөлгөөнөө барих өдөр. Ухаан бодлоо сэргэлэн цовоо байлгахад бага зэрэг хэцүү байх бололтой. Их эрч хүч сорьсон ажлуудыг хойш тавьсан нь дээр байх. Мөн хэт ач холбогдол бүхий үйл ажиллагаа явуулахаас зайлсхий. Ямар нэг тооцоо судалгаа хийхдээ болгоомжтой байхгүй бол алдаа гарч болзошгүй.

Нум: Бага зэрэг нууцлаг нэгэн байхыг хүснэ. Ямар нэг учир битүүлэг үг хэллэгээр бусдыг гайхшируулна. Гэхдээ хэтрүүлэх юм бол энэ нь ихэнх хүмүүст асуудал болох болно. Чухал гэрээ хэлэлцээрийг түр хойш нь тавь. Ганц бие хүмүүс хайр дурлалыг тэсэн ядан хүлээх бололтой. Залуу хосууд цагийг гайхалтай сайхан өнгөрүүлэхээр төлөвлө.

Матар: Ихэнх хүмүүс биеэ даасан хүсэл эрмэлзэлтэй байх болно. Гэвч хувийн амьдралд энэ нь тийм ч таатай нөлөөтэй байж чадахгүй байх. Өөрийн амьдралаа өөрчлөх төлөвлөгөө зохиохдоо ойр дотнын хүмүүсийнхээ бодол санааг тусгаарай. Ганцаардаж байгаа хүмүүс гадуур гарахыг хүснэ. Гэхдээ сайн танихгүй хүмүүстэй хэт ойрхон байх хэрэггүй.

Хумх: Хэрвээ олон нийтийн үйл ажиллагаа таны санаанд хүрэхгүй бол өөрийн санал хүсэлтээ гарган өөрчлөлт хийх боломж байна. Энэ үед ажил мэргэжлээ дээшлүүлэх сургалтад сурвал амжилт олох боломжоо өсгөнө. Хэрвээ та бодит байдалтайгаа нүүр тулахад бэлэн байгаа бол удаан үргэлжилсэн гэр бүлийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Гэхдээ од эрхэс таныг хэт мэдрэмтгий байгааг сануулж байна.

Загас: Ирээдүйн амьдралд чухал нөлөө үзүүлэх хэн нэгэнтэй тааралдах магадлалтай. Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхээр биеэ авч явах хэрэгтэй. Нийгмийн үйл хэрэгт сайн оролцож, уулзалт цуглаанд идэвхтэй байх нь таныг өөртөө итгэлтэй болгоно. Сайн харилцаа холбоо хэрэгтэй болно. Олдсон боломж бүрийг бүү алд. Өөрийн боломж бололцоогоороо сайн дурын ажилд оролц.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00