Хонь: Бүтээлч зан таныг амжилтад хүргэнэ. Нэр хүндтэй үйл ажиллагаанд оролцвол ур чадвараа харуулна. Энэ өдөр сайн ажиллахын тулд бусдын зөвлөгөөг сайн сонсох, өөрийнхөө төлөвлөгөөг шалгах зэргээр сайтар төвлөр. Ачаалалтай ажлыг дуусгах нь таны хувьд төгс амжилт байна. Ажлын үүрэг даалгавраа биелүүлсэн хүмүүс албан тушаалаа ахиулах талаар арга хэмжээ ав.
Үхэр: Нийгмийн оролцоондоо анхааралтай байх өдөр. Олны дунд таагүй байдал орж болзошгүй. Тодорхойгүй нөхцөл байдлыг намжаахад туслах хүмүүс гарч ирнэ. Хэтэрхий бардам байх хэрэггүй. Хэрвээ та санаачилгатай байхгүй бол бодсон зүйлийг чинь хэн ч мэдэх аргагүй. Эрүүл мэндийн байдалдаа анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.
Ихэр: Од эрхсийн байрлалын улмаас ажил дээрээ буруу тооцоо хийх байдал гарч болзошгүй. Сэтгэл санаа огцом өөрчлөгдөх магадлалтай тул биеэ авч явах тал дээр сайн анхаар. Төлөвлөсөн санаагаа хэрэгжүүлэхэд бэрхшээл учрах, түншүүдтэйгээ зөрчилдөх магадлалтай. Үүссэн нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарахад их хүчин чармайлт шаардагдана. Анхааралтай байхгүй бол таны байр суурь ганхаж болзошгүй.
Мэлхий: Онцлог зан чанартай гэдэгтээ итгэлтэй байгаарай. Сайн хүмүүстэй хамтрах нь сэтгэлээ сэргээх арга зам болно. Сэтгэл санаа тавгүй болгох зарим үйл явдалд хэт анхаарах хэрэггүй. Оногдсон ажлаа дуусгах сэтгэлийн тэнхээтэй байх нь зүйтэй. Бага зэргийн адал явдал амьдралд тань хөгжилтэй байдлыг авч ирнэ.
Арслан: Сайн муу холилдсон өдөр. Ихэнх хүмүүс ажлын хуваариа өөрчилж магадгүй. Цаг зав гарвал өөртөө анхаарал тавьж, эрүүл амьдралын хэмнэлд орохыг хичээ. Хэрэв ажлын стресс их байгаа бол дарамтаас гарч тайвшрах ямар нэгэн зүйл хий. Ажлын болон цагийн хуваарийн өөрчлөлт нь эхэндээ хэцүү байх ч цаашид шинэ нөхцөл байдал бий болсноор харин ч үр бүтээлтэй байх болно.
Охин: Гэр бүлдээ анхаарал халамж тавь. Өнөөдөр гэр орондоо эмх цэгцтэй байхыг эрмэлзэнэ. Хайртай хүмүүстээ анхаарал, халамж тавьж сэтгэл санааны дэмжлэг үзүүл. Санхүүгийн асуудалд хайнга хандсан хүмүүс мөнгөний хэрэгцээнд унах бололтой. Гэхдээ найдваргүйд тооцож байсан хуучин өрөө авч чадах магадлалтай. Эсвэл төлөвлөсөн боловч тодорхойгүй байсан арилжаа наймааны ажил гэнэт шийдэгдэнэ.
Жинлүүр: Танд ажлын ачаалал төвөгтэй санагдаж мэднэ. Эсвэл гадаад нийгмийн байдал нэлээд ойлгомжгүй байх болно. Энэ үед та хувь хүний зүгээс хорвоо ертөнц илүү сайн сайхан байгаасай гэж үнэн сэтгэлээсээ хүснэ. Хэрэв танд зөвлөгөө хэрэгтэй байгаа бол итгэж болох хүнээ сонго. Хүн бүр хэлж ярьсан шигээ бодит байдал дээр байдаггүй шүү.
Хилэнц: Од эрхэс идэвхтэй хөдөлгөөнд нөлөөлнө. Зарим хүмүүс шинэ өөрчлөлт хийж магадгүй. Энэ нь таны нэн тэргүүний зорилго байх бололтой. Та ердийнхөөсөө илүү сэтгэл хөдлөлтэй байх бололтой. Мөн танд маш завгүй байх үе ирж байна. Зарим саналаас татгалзахаас аргагүй бололтой. Зөв үзэл бодол нь таныг анхаарлаа төвлөрүүлэхэд туслах болно.
Нум: Орлого зарлагаа сайн тооцоолон гаргаарай. Санхүүгийн зөв шийдвэр нь танд хэрхэн амьдарч байгаагаа хянах боломж олгоно. Хувийн амьдралд гарах өөрчлөлт танд маш их үүрэг хариуцлага хүлээлгэнэ. Өөрийн гэсэн шинэлэг, өвөрмөц онцлогтой бизнес эхлүүлэх боломж гарч байна.
Матар: Идэвхтэй тэмцэх, зарчмаасаа ухрахгүй байх өдөр. Аливаа хариу үйлдэл хийхдээ өөрийн үзэл бодлоо хамгаалах нь зүйтэй. Зарим үйл явдал таны бодож байснаар өрнөхгүй байх. Од эрхэс санхүүтэй холбоотой асуудлыг шийдэхдээ болгоомжгүй алхам хийхгүй байхыг зөвлөж байна. Ямар нэг эрсдэлтэй алхам хохирол авчирч мэднэ. Ажил дээр гаргасан алдаа нэр хүндэд тань сөргөөр нөлөөлнө.
Хумх: Хий хүлээлт үүсгэх хоосон амлалтаас зайлсхий. Таагүй харьцаатай холбогдох өдөр. Хөндлөнгийн нөлөө таны санхүүгийн байдалд муугаар нөлөөлнө. Үйл ажиллагааны шинэ өөрчлөлт нь хүссэн үр дүнд хүргэхгүй. Яарсан шийдвэр гэнэтийн үр дагаварт хүргэж болзошгүй. Иймээс сайн бодож, бодит судалгаан дээр тулгуурлан ажиллах шаардлагатай.
Загас: Шинэ өөрчлөлт хийх нь таатай боломжийг бүрдүүлж байна. Гэхдээ яаруу зангаа тогтоон барь. Чухал ажлаа бүтээхийн төлөө олон зүйлийг тэвчих болж мэдэх юм. Сэтгэл хөдлөлөө удирдан хэвийн байдлаар үйл явдлуудыг хүлээн ав. Зарим үед таагүй байдалд оруулах асуудал тулгарч болзошгүй. Бусдын үгийг сайн сонс.