Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-12-07

12 ордын зурхай /2023.12.08/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Гэнэтийн мэдээ таныг төлөвлөгөөгөө эргэн харахад хүргэх магадлалтай. Аливаа үйл ажиллагаанд та өөрийгөө гялалзтал харуулж чадна. Гэвч өөрийн боломжийнхоо хэр хэмжээг тодорхойл. Шийдэмгий байдал эсвэл хэт том төсөл хэрэгжүүлэхээр эрмэлзэх нь таны эсрэг эргэж болзошгүйг анхаар.

Үхэр: Албан ажилтай холбоотой асуудал таны тэвчээртэй занг алдагдуулна. Уулзалт ярилцлага хийх бол хангалттай сайн бэлтгэх хэрэгтэй. Завгүй байх нь таныг ажилдаа төвлөрөхөд саад болно. Иймээс хамгийн чухал ажлуудаа эрэмбэл. Ач холбогдол багатай зүйлүүд дээр гол эрч хүчээ зарцуулахаас зайлсхий.

Ихэр: Эрч хүчтэй байх боловч хувийн харилцаанд өөрчлөлт гарна. Энэ үед хайр дурлалын харьцаа асуудалтай байх бололтой. Аливаа үйлдлээ хэтрүүлэх нь таагүй үр дүнд хүргэж болзошгүй. Гаргасан алдаагаа их хичээл зүтгэлээр засах хэрэгтэй болно. Ганц бие хүмүүс шинэ танилдаа анхаарал, болгоомжтой ханд. Хувийн асуудлын талаар хүн болгонтой ярилцах хэрэггүй.

Мэлхий: Санхүүгийн асуудал байгаа бол дэлгүүр хэсэх хэрэггүй. Янз бүрийн зүйл худалдан авах хүсэл хүчтэй төрөх болно. Цаг хугацааг сайн ашигла. Ажлаа хийх шинэ арга барил хэрэгтэй болно. Энэ үед таны хийсэн өөрчлөлт мөнгөө зөв зарцуулахад туслах болно. Эрүүл мэндээ хамгаалахын тулд биеэ чийрэгжүүлэх хэрэгтэй байна.

Арслан: Багаар хамтран ажиллах сайн үр дүн авчирна. Таны хичээл зүтгэлийн үр дүн бусад хүмүүст ч дайчин шургуу ажиллах урам зоригийг бий болгоно. Чухал үр дүн олж авах бүх боломжийг бүү алд. Өнөөдөр багахан хэмжээний ч болов тэмдэглэлт үйл ажиллагааг гэр бүлийн хүрээнд зохион байгуулах нь таны эрч хүчийг улам сэргээж өгнө.

Охин: Эерэг өдөр. Хэрвээ элдэв шүүмжлэлээр таны амжилтыг сүйтгэх гэж оролдвол зүгээр л тэднийг бүү тоо. Бүтээлч сэтгэлгээтэй бай. Зугаа цэнгэлд татсан үйл явдлууд олон болж байна. Хэрвээ та ганцаардаж байгаа бол өөрийн доторх хүнээ гарч ирэхийг нь зөвшөөр. Дотоод сэтгэлтэйгээ улам ойртох боломжтой үе. Шинэ хайр дурлал зүрхэнд чинь байгаа ямар ч уйтгарыг үлдэн хөөх болно.

Жинлүүр: Хүч чадалтай өдөр. Эрч хүчтэй байдал үүсэх болно. Алдагдсан боломжууд илрэн гарч ирнэ. Таны цог золбоотой байдал ажил хэрэг амжилттай болоход гол нөлөө үзүүлнэ. Хосууд романтик мөрөөдлөө бодит болгохын тулд амралтын өдрүүдийг хамт өнгөрөөхөөр төлөвлө. Ганц бие хүмүүс ямар нэгэн сонирхолтой учралыг хүлээх бололтой.

Хилэнц: Энэ өдөр таны эрч хүч өндөр байх ба ажил хялбар бүтэх мэт санагдана. Гэвч удахгүй энэ байдал өөрчлөгдөнө. Эерэг хандлага стресстэй асуудлаа шийдэхэд тусална. Сайтар төвлөрөхийг тулд бясалгал хий. Энэ өдөр гэнэтийн адал явдал учирч болзошгүй. Ихэнх хүмүүс сэтгэл хөдлөлөө барихаар хичээх болно. Эрүүл ухаалаг сонголтоор түр зуурын хүслээ хязгаарлаарай.

Нум: Энгийн өдөр. Хайр дурлал, харилцан ойлголцол зэрэгт таатай үе. Санхүүгийн асуудлаа шийдэх суурь тавигдаж байна. Гэхдээ дотоод сэтгэл түгшүүрт автаж болзошгүй. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Бусдад хувийн нууцаа бүү ярь. Харилцан итгэлцэл чухал ч хүн бүр харагдаж байгаа шигээ биш гэдгийг санаарай.

Матар: Эерэг хандлагатай өдөр. Хүлээцтэй байх нь чухал боловч цаг алдахаас болгоомжил. Шийдэх асуудал их байх боловч эрч хүч багасна. Өөртөө итгэлтэй байдлаа харуулах боломж гарахгүй байж болзошгүй. Нэгэн хэвийн зүйл хийхээс залхах хандлага ажиглагдах учраас ноогдсон үүрэг даалгавраа илүү хүчин зүтгэл гарган гүйцэтгэ.

Хумх: Од эрхэс таныг хувийн амьдралд тань сүүлийн үед тохиолдож байгаа бүх асуудал дээрээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гэж сануулж байна. Таны хүчин чармайлт болон эрч хүч нэмэгдэх бөгөөд үүнийг зөв цагт хэрэгцээтэй зүйлд зарцуулах нь хамгийн чухал байна. Илүү цагаар ажиллах нь үр бүтээлтэй байх боловч эрсдэлтэй байгаа хувийн харилцааг улам дордуулж мэднэ.

Загас: Өнөөдөр хамтын үйл ажиллагаанд тааламжтай байх болно. Найз нөхдийн зөвлөгөө өнгөрсөн зүйлийг шинэчлэх болно. Хэрвээ та завтай бол найз нөхөдтэйгээ уулзах нь хөгжилтэй байх бололтой. Хүрээлэн буй орчноо сайжруулах ажилд оролцох нь сонирхолтой байх болно. Өнөөдөр урьд өмнө хийж байгаагүй зарим зүйлийг хийх нь танд шинэлэг мэдрэмж өгч чадна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00