Хонь: Таны ухаалаг зан, оновчтой шийдвэр энэ өдөр амжилт авчирна. Энэ үед таны өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Таны амьдралын хэв маягт өөрчлөлт гарч буйг мэдэрнэ. Хүмүүс тусламж хүсвэл чадлынхаа хирээр туслах нь зөв ч тодорхой хил хязгаар тогтоо. Нэр нөлөө бүхий хүмүүстэй санал зөрвөл сэтгэл санаа тавгүй болно. Тиймээс аль болох тайван бай. Таагүй хандлага гаргавал дараа нь уучлал гуйх хэрэг гарч магадгүй.
Үхэр: Ахуй амьдралд гарсан өөрчлөлт таны тав тухыг алдагдуулна. Энэ үед амжилт тийм ч амархан ирэхгүй. Тайван амгалан байдал ойр дотнын хүмүүст тань төдийлөн таалагдахгүй. Гэвч таны удирдах ур чадвар бүгдийг зохицуулахад тусална. Санаа зовох асуудал тийм ч их байхгүй байсан ч санхүүдээ анхаар. Ерөнхий байдлаараа санаа сэтгэлээр өөдрөг байх үе.
Ихэр: Хэн нэгэнтэй хийсэн тохиролцоогоо өөрчлөх бололтой. Биечлэн амжуулах ажлуудаа заавал зохицуул. Таны зөв оролцоо бүгдийг баярлуулна. Зарим хүмүүс өөр газар ажиллахаар шийдэж магадгүй. Бусдад тусалж болох боломжтой бүхнийг хий. Энэ үед ганцаараа зүтгэлгүй, бусадтай хамтарч байж хол явна. Хамт олны гаргасан шийдвэрийг хүндэл.
Мэлхий: Өнөөдөр од эрхсийн нөлөөгөөр олон хүмүүстэй харилцах шаардлага гарна. Ихэнх хүмүүс завгүй байх боловч өөрийн үүрэг даалгаврыг гүйцээхийг хичээ. Таагүй зүйлс ил биш байж магадгүй тул маргаан сөргөлдөөний үед болгоомжтой байхад илүүдэхгүй. Хөрөнгө мөнгөө хэрхэн хамгаалах талаарх арга замуудыг судал.
Арслан: Өнөөдөр биелүүлэх ёстой олон үүрэг даалгавар бий болно. Гэвч эрч хүч хангалтгүй байж магадгүй. Ажил дээр шийдвэрлэх ёстой олон асуудал гарна. Асуудлыг эрүүл ухаанаар авч үзвэл зөөлрөх хандлага гарна. Шийдвэр гаргаж чадахгүй бол стресст орох хэрэггүй.
Охин: Хөгжилтэй өдөр байна. Өөрийн хүсэж байсан зүйлээ худалдан авах боломж гарна. Бусдаас дэмжлэг туслалцаа амархан авч чадна. Харин та яг юу хүсэж байгаагаа сайн мэдэх нь чухал. Бүхий л талын харилцаа нөхөрсөг байна. Хамтарсан хөрөнгө мөнгөний асуудлыг дахин нягтлах хэрэг гарах боловч хэрвээ бүх зүйл шударга, нээлттэй байх юм бол яриа хэлэлцээр нь ашиг тустай байж чадна.
Жинлүүр: Олдсон боломжуудыг авч үзэх цаг. Та бүхэн албан тушаалын өөрчлөлтөөр байр сууриа бэхжүүлж чадна. Уламжлалт арга барилаа сонирхолтой өөрчлөлтөөр соль. Зарим хүмүүс дараа нь юу тохиолдохыг мэдэхгүй ч нэлээд эрс шийдэмгий байх бололтой. Эрсдэлтэй үед хийдэг ямар нэг зүйл танд ашигтай ч байж магадгүй.
Хилэнц: Та тэвчээртэй байхын тулд дасгал сургуулилт хийж болох юм. Өөрийгөө захирч чадахгүй бол эвгүй байдалд орох шинжтэй байна. Тодорхойгүй худалдаа наймааг хойшлуул. Гэрээ хэлэлцээрт тэвчээргүй хандаж болохгүй. Өөртөө шаардлага тавьж, хувийн хэрэгцээгүй зуршлаа хая.
Нум: Өнөөдөр эрсдэлтэй үйлдэл хийх хэрэггүй. Санхүүгийн боломжоо зөв тооцоол. Үнэтэй эд зүйлс худалдан авах хэрэггүй. Харилцаа холбоогоо шалга. Таны биеэ авч явах байдлаас цаашид амжилт гаргах эсэх хамаарна. Гэр бүлийн эсвэл найз нөхдийн хүрээнд уулзалт хийхэд таатай өдөр.
Матар: Арилжаа наймаанд оролцохдоо өөрийн мөнгөний боломжийг сайн бодолцох хэрэгтэй. Хэрвээ төсөв хүрэлцэхгүй байгаа бол зугаа цэнгэл болон хэрэгцээгүй худалдан авалтаа багасгах хэрэгтэй. Гэр бүлээрээ хамтдаа байж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээ. Дуртай зүйл сонирхолтой хоббигоо хөгжүүлэх нь таныг эрч хүчтэй байхад тусална.
Хумх: Аливаа зүйлийг эрч хүчтэй хийх өдөр. Өрөвч, энэрэнгүй зан тань найз нөхдийнхөө хэцүү асуудлыг арилгахад тусална. Та хэрэгтэй зөвлөгөөг өгөн, халуун тэврэлтээр тэдэнд туслах чадвартай байна. Ажил мэргэжлийн болон хувийн амьдралын хэтийн ирээдүйн талаар төрөх сайн зөн билэг нь төлөвлөгөөндөө өөрчлөлт хийх сэдлийг өгөх болно.
Загас: Энэ өдөр од огторгуйн нөлөөгөөр сорилт шалгуур ирэх бололтой. Биеийн эрч хүч суларч эхлэх нь таныг идэвхгүй болгох болно. Сэтгэл санаагаа айн төвлөрүүлж чадахгүй байх магадлалтай. Энэ бүгд удаан үргэлжлэхгүйн тулд та анхааралтай байхад болно. Хэрэв эргэн тойрны нөхцөл байдал сонирхолгүй байвал ямар нэг өөрчлөлт хийх нь хэвийн амьдралаас холдох таатай боломж олгох болно. Гэр бүлийн харилцаагаа сайжруулахад таатай цаг үе.