Хонь: Өдрийн тогтсон хэмнэлээ баримтлах нь энэ өдөр бараг худлаа бололтой. Та сэтгэл хөдлөлөө сайн барих нь зөв. Уйтгартай уур амьсгалыг өөрчлөхийн тулд дотоод мэдрэмжээ сонс. Магтаал шүүмжлэлийн алинд ч эерэг сэтгэлээр хандаарай. Энэ өдөр олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол хүсэл зорилго нэгтэй хүмүүстэй танилцах бололтой.
Үхэр: Зоригтой шийдэмгий байвал боломж ихсэж байна. Сэтгэл зовоосон асуудлаараа найз нөхөдтэйгөө ярилц. Аливаа харилцаанд мэдрэмжтэй бай. Хэн нэгнийг бухимдуулахгүйн тулд худал зүйл зохиож ярихгүй байхыг хичээ. Хэрвээ ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол зарим зүйлийг нууцлаг байлга. Ойр дотнын хүмүүсээ баярлуулах боломж танд нээлттэй байна.
Ихэр: Од эрхсийн хандлага далд байх болно. Өөрийн онцлог зан чанараа хайртай хүндээ илэн далангүй мэдрүүлж бай. Зарим зүйл дээр бодол санаа нийлэхгүй ч өөрийнхөөрөө байлгүй, тогтуун тайван байх хэрэгтэй. Энэ нь хэрүүл маргаан үүсгэх шалтгааныг багасгана. Найз нөхөд тань шинэлэг зүйл танилцуулснаар та амьдралаас илүү их зүйлийг олж мэдэх болно.
Мэлхий: Зөн совингоо сонсвол асуудлаас зайлсхийж чадна. Бүтээлч авьяас чадвар болон эерэг бодол санаа тань өргөжнө. Саваагүй хүсэл сонирхол ч өсөх тул зөв даван туулах замыг ол. Хосууд хайр сэтгэлийн харилцаагаа сайжруулж чадах бололтой. Ганц бие хүмүүс өөрийн санаанд тохирохуйц хүнтэйгээ учирна.
Арслан: Үр бүтээлтэй өдөр. Ихэнх хүмүүс бүтээлч санаа бодлоор дүүрэн байна. Харин сэтгэл хөдлөл эмх замбараагүй байдалд хүргэж мэднэ. Уян зөөлөн бодлого давуу талтай. Өдөр бүр хийдэг ажлаа хойшлуулах гэсний хэрэггүй. Бусдыг хуурах гэвэл таагүй үр дүнд хүргэж мэднэ. Мөнгөтэй холбоотой асуудалд ахиц гарах ба хамтын ажилд урт хугацааны зорилго, гэрээ хэлэлцээр амжилттай байх болно.
Охин: Азтай өдөр. Хайртай хүндээ ямар нэгэн бэлэг авч өгөхөд тааламжтай. Хайр дурлал үлгэр мэт байх болно. Хайраа үнэн сэтгэлээсээ илэрхийлэх нь хосуудын нандин холбоог улам бат бөх болгох болно. Өмнөх ажлаа бэлэн болгосон тохиолдолд ямар нэг шинэлэг алхам хийхэд тааламжтай үе.
Жинлүүр: Урам зоригтой өдөр. Идэвх зүтгэл өндөр байна. Бизнесийн хэлэлцээр танд шинэ боломжийг олгоно. Өөрийнхөө үзэл санааг бусдад тулгахаас зайлсхий. Хов жив, хорсол тэмцэлтэй тулгарна. Гэхдээ таны тайван чимээгүй байдал бүгдийг ялна. Арагш суухын оронд зогсолтгүй урагшил. Гэхдээ өөрийгөө хэт ядраахаас болгоомжил.
Хилэнц: Эерэг өдөр. Уран бүтээлч хүмүүс өөрийгөө илэрхийлэх өргөн боломжтой. Таны өмнө ертөнц нууцаа нээж байна. Өвөрмөц үзэл санаа өөрийгөө олонд таниулах арга зам байна. Хайр дурлалын асуудалд ахиц гарах өдөр. Таны сэтгэл санаа шинэчлэгдэж, бусдыг хайрлах болно.
Нум: Сайн үр дүн гарах өдөр. Ажлын ачаалал ихтэй ч дотоод мэдрэмж зөн билиг сайн байна. Хариуцлага хүлээх нь таныг завгүй байлгана. Найз нөхөд тань танд туслахыг хүснэ. Нэрэлхэх хэрэггүй. Гэр бүлтэй хүмүүс үр хүүхдүүдийн хүмүүжилд анхаарал хандуул. Сайн хүмүүжүүлэх юм бол хожим та түүнийхээ үр шимийг хүртэх болно.
Матар: Эерэг өдөр. Сэтгэл ханамжтай байдлыг эрч хүчээрээ эргүүлэн олж авна гэдэг бахархууштай. Бусадтай харилцан ярилцах нь сонирхолтой байх болно. Хэрэгцээтэй ажилдаа туслуулах хүн хайж буй хүмүүс тохирох хэн нэгнийг олдох бололтой. Олсон мэдээллээ боловсруулахад цагаа зарцуулах юм бол өөрийгөө илэрхийлэх чадвар болон өөртөө итгэх итгэл тань дээшлэх болно.
Хумх: Энгийн өдөр ч гэлээ танд эрч хүч хэрэгтэй болно. Удахгүй нөхцөл байдал хэвийн биш болж мэднэ. Гадуур хөөцөлдөх ажил их байна. Хүмүүст тантай ойлголцох боломж хайж байж магадгүй. Эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй. Аз туршсан эрсдэлтэй байдлаас зайлсхийхийн тулд зөвхөн тодорхой болсон ажлыг л хий.
Загас: Бодлого боловсруулахад анхаарлаа хандуул. Ажил төрөлтэй холбоотой шийдвэр гаргаж чадахгүй байх бололтой. Үл ойлголцол байна гэдэг бол ямар нэгэн зүйл болохгүй байгаагийн шинж. Бусдыг буруутгахаас өмнө өөрөөсөө бурууг хай. Зарим хүмүүс бусдын өмнө таныг үл хүндэлж магадгүй. Та маргаан зөрчил гаргалгүй өнгөрүүлсэн нь дээр. Бүх зүйл буцаад хуучин хивэндээ орох болно.