Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-12-14

12 ордын зурхай /2023.12.15/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Бага зэрэг идэвхгүй байх болно. Ажил хэрэгт шинэлэг байдал орж ирснээр бага зэрэг сандарч болох юм. Гэвч удахгүй таны өөртөө итгэх итгэл, хүч чадал дахин сэргэх болно. Хэрвээ та ганцаардах мэдрэмжийг авч байвал сайн найз нөхөдтэйгээ уулзах хэрэгтэй. Магадгүй удаан уулзаагүй хэн нэгнийг ч дуудаж болно.

Үхэр: Олон янзын хандлага гарах хувирамтгай өдөр. Бодсон төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тул төрөл бүрийн арга хэрэглэж үзэх хэрэгтэй байх. Гэрээ хэлэлцээр байгуулахад хүндрэлтэй санагдаж байгаа бол хэрэгтэй хүмүүстэй уулзалт зохион байгуул. Чухал бичиг баримтыг үзэж танилцаж байж шийдвэр гаргаарай. Хувийн амьдралд санал зөрөлдөх асуудал байгаа бол сайн ярилцах нь хамгийн чухал.

Ихэр: Бага зэргийн бухимдал төрөх хэдий ч харьцангуй тайван өдөр. Мөнгө, санхүүтэй холбоотой бүхий л асуудлаа шийд. Өнөөдөр хэд хэдэн ашигтай арилжаа наймаа хийж магадгүй. Хувийн амьдралаа цэгцлэх цаг зав гарга. Амьдралдаа өөрчлөлт хийх нь таны сэтгэл санааг эмчлэх ач тустай. Шинэ хүсэл тэмүүллээс урам зориг авах байх.

Мэлхий: Өөртөө итгэлтэй байдал нэмэгдэнэ. Харин зугаа цэнгэлд мөнгө үрэх магадлал байгаа тул элдэв зар сурталчилгаанаас холхон бай. Үргэлж нэг хэвийн байгаа мэт уйтгартай сэтгэгдэл танд төрж магадгүй. Алсын зорилгоо зөв тодорхойл. Од эрхсийн нөлөө танд илүү тод хүсэл мөрөөдөлтэй байхад туслах болно.

Арслан: Найдвартай зөв үйл ажиллагааг од эрхэс дэмжинэ. Тайван орчинд ажиллах нь чухал. Идэвх зүтгэл бага болж мэдэх тул сэтгэл санаагаа цэгцэл. Шийдвэр гаргах шаардлагатай бол сэтгэлийн хөдөлгөөнөө дарж, тайван байх хэрэгтэй болно. Ажлын хамтрагчаа бүх үйл ажиллагаандаа оролцуулбал тэд сэтгэл хангалуун, баяртай байх болно.

Охин: Удаан бодсон хүсэл биеллээ олох эсвэл эерэг үйл явдал тохиолдох магадлалтай. Хайртай хосууд ямар ч үед бие биедээ эелдэг найрсаг байхыг зөвлөе. Хуучны найз нөхөд тусална. Ирээдүйд санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд гол нөлөө үзүүлэх гэрээ хэлэлцээр байгуулна.

Жинлүүр: Од эрхсийн нөлөө эерэг байх боловч хамтын ажиллагаатай холбоотой асуудал үүсэж магадгүй. Хэрвээ боломжтой бол бусдын замд бүү саад бол. Олны өмнө ямар нэгэн хариуцлага хүлээж буй тохиолдолд өөрийнхөө үнэ цэнийг илэрхийл. Асуудлыг хурдан шийдвэрлэх нь үр дүнтэй. Эргэлзээтэй тохиолдолд бусдаас дэмжлэг авах нь ухаалаг алхам байх болно.

Хилэнц: Өнөөдөр танд ядарсан мэт мэдрэмж төрнө. Байнгын хийдэг ажлын хажуугаар ямар өөрчлөлт хэрэгтэй тухай сайн бодох цаг өөртөө гарга. Тооцоо судалгаа хийдэг хүмүүс бүх зүйлийг нэг бүрчлэн нарийн бодох хэрэгтэй. Ямар нэг чухал зүйлийг мартаж магадгүй байгаа тул ажлаа ойлгомжтой болгоход хэрэгтэй бүгдийг ашиглах хэрэгтэй. Таамаглаагүй үйл явдал танд боломж бололцоо авчирч болох юм. Гэсэн ч сонор сэрэмжтэй байх нь илүү чухал.

Нум: Амьдралын буруу хэмнэлийг засахгүй бол таны эргэн тойронд эмх замбараагүй байдал үүсэх болно. Ойр дотнын хэн нэгэнтэй холбоотой маргаан гарах хандлагатай байна. Аливаа асуудалд хүч хэрэглэх нь сөрөг байдлыг үүсгэнэ гэдгийг санах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаандаа хэт мөрөөдөмтгий байгаа бололтой. Бодит байдлаас хол үзэл бодлоо дахин анхаарч үзэх нь ухаалаг алхам болно.

Матар: Од эрхсийн нөлөөг ашиглан ухаалаг байж чадвал энэ өдөр таатай байна. Хэрэгцээтэй эд зүйлээ худалдан авч болох юм. Хэрвээ ажил хэрэг чухал байгаа бол амралгүй, биеэ дайчил. Бусдаас хангалттай тус дэм авч чадахгүй байгаа бололтой. Зарим дэмжлэг нэлээд хожуу ирнэ. Энэ үед залуу хүмүүс ашигтай харилцаа холбоо тогтооход анхаар.

Хумх: Энэ үед ухаалаг байдал нь ямар ч асуудлыг давахад тусална. Оюун ухаанаа тэтгэхэд цаг гарга. Мэдлэг сайтай хүмүүстэй ярилцах нь таны сонирхлыг өдөөнө. Бусдын тусламжтайгаар таны хувийн сэдэл идэвхэжнэ. Хүмүүсийн анхаарлыг өөртөө татах хүсэл ихсэж магадгүй. Ашиг сонирхол хөндөгдөж байдаг бол өөрийнхөөрөө ажилла. Таатай орчинд байх нь сайхан уур амьсгал авчирна. Нийгмийн зөв хандлагатай хэсэгтэй тогтоох харилцаа холбооноосоо таашаал авна.

Загас: Өөрийнхөө мэдрэмжид итгэ. Эргэн тойронд байгаа хэтэрхий мэдрэмтгий хүмүүстэй нэг их ойрхон байх хэрэггүй. Өвлийн хүйтэнд гадаадын дулаан газар руу аялахыг хүснэ. Өмнөх ажил их байсан ч энэ хүслээ биелүүлэх төлөвлөгөө боловсруулна. Хэдий хийх зүйл их байгаа ч таны эргэн тойронд буй шинэ жилийн баярын наадмаас хол байж чадахгүй байх. Өөрийгөө баярлуулж болох ч хэт үнэтэй их мөнгө үрэхээс сэргийл.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00