Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-12-18

Долоо хоногийн зурхай /2023.12.18-12.24/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Урьд өмнө хийж байгаагүй зарим зүйлийг хийх нь танд баяр хөөрийг бэлэглэх болно. Танд өөр мэдрэмж төрүүлэх үйл ажиллагаанд оролц. Ганцаардаж суух цаг биш учраас гадуур гаран хөгжилд. Өсөн дээшлэх боломж завшааныг ашигла. Эерэг өөрчлөлт хийх арга замыг олох боломж байна. Аз завшааныг алдалгүй хүлээж ав. байх болно. Од эрхсийн нөлөөллөөр сэтгэл хөдлөл ил гарч ирнэ. Сэтгэл хөдлөлөө хяна. Зарим зүйлд хүчтэй автах нь ердийн амьдралдаа анхаарал хандуулахгүй байх асуудал үүсгэнэ. Хэрвээ та өндөр хариуцлагатай ажил хийж байгаа бол анхааралтай байдлаа бүү алд. Од эрхсийн нөлөөгөөр өөрийн хүсэж буй зүйлээ хэрэгжүүлэх боломж их байх болно. Хувийн хүсэл эрмэлзлээ бодит амьдралд хэрэгжүүлж болно. Албан ёсны үйл ажиллагааг ч инээд хөгжилтэй болгож өөрчлөхөөр байна. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн нөлөөгөөр гадаад харилцаа олны анхааралд өртөнө. Үнэнч зан, эелдэг харилцаа бусдад онцгой мэдрэмж төрүүлнэ. Бүтээлч байдал болон зөв бодлого зэргээс шинэлэг мэдрэмж авч болно. Ямар нэгэн хэрэгтэй өөрчлөлт хийхийг од эрхэс зөвлөж байна. Ажил амьдралын асуудлаас хамаарч таны санхүүгийн байдал хэлбэлзэж магадгүй. Тооцоогүй мөнгө үрэлгүй, төсвөө хяна. Сонирхол татсан зүйлээ хэт хөөцөлдөх нь таны төсөв болон амьдралын хэв маягийг эвдэх болно.

Үхэр: Долоо хоногийн эхээр гэрээ хэлэлцээрээ хийж дуусгах ёстой үе. Бусдыг шүүмжлэхээсээ илүү өөрийнхөө үйлдлийг хянаарай. Аж ахуйн асуудлууд нэмэлт зарлага шаардаж байна. Гэхдээ орлого нэмэгдэх дүр зураг ойрын ирээдүйд харагдахгүй байна. Харин гэнэтийн таатай арилжаа наймаагаар ашиг олж болох магадлалтай. Хайр дурлалын асуудлуудаа амжилттай шийдэж чадах боловч амлалтад бүү итгэ. Аливаа шийдвэр гаргах болон төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тохиромжтой үе. Найз нөхөд чухал тус хүргэх учраас тэдэнтэйгээ ойрхон бай. Долоо хоногийн дундуур шийдвэрлэх ёстой асуудал тэвчээрийг шалгах болно. Гэхдээ таны ур чадвар бусад хүмүүсийн талархлыг хүртэнэ. Ямар нэгэн шинэ зүйл санаачилж түүнийгээ хэрэгжүүлэх гэж байгаа бол санаа зовох хэрэггүй. Гаргасан алдаагаа дахин давтахыг хүсэхгүй байгаа бол эрсдэлтэй зүйлээр бүү оролд. Жилийн эцсээр төлөвлөж байгаа олон чухал ажил байгаа байх. Бусдын итгэл найдварыг алдахгүй байх нь чухал үе. Долоо хоногийн сүүлээр бизнес харилцаанд зарим хүмүүстэй тохиролцох нь таны бухимдлыг хүргэнэ. Таагүй хүмүүсээр хүрээлүүлсэн үед таны ажил амьдрал дарамтад орох болно. Хэрэв танд нөлөө бүхий хүмүүстэй ярилцах боломж олдвол энэ боломжоо хамгийн сайнаар ашиглаарай. Ирээдүйн үйл ажиллагааг бүтэлтэй болгох бат бөх суурийг тавиарай.

Ихэр: Долоо хоногийн эхээр албан ажлын чухал шийдвэр гаргах байгаа бол болгоомжтой байгаарай. Учир нь санхүүгийн асуудал үүсэх эрсдэл байна. Бэлэн мөнгөө эрсдэлтэй газар бүү хадгал. Эд зүйлээ хаяж үрэгдүүлэхээс сэргийл. Энэ үед сайн найз нар сэтгэлийн урам зориг өгнө. Долоо хоногийн дунд үед хайрын харилцаанд гарсан асуудалдаа анхаарал тавихад хамгийн тохиромжтой мөч. Эрүүл мэндийн байдал болон хайр дурлалын эерэг хандлага нь таныг янз бүрийн дарамт шахалт, стрессээс чөлөөлөх болно. Чухал бичиг баримт бүрдүүлэх болон гэнэтийн шаардлагатай ажил гарч болзошгүй. Анхаарлаа сарниулалгүй, ажлаа нэг нэгээр нь хий. Долоо хоногийн сүүл рүү хувийн зорилгоо биелүүлэх боломж гарна. Шинэ ажил хэрэг сайн муу аль аль талтай. Гэр бүлийн харилцаанд ахиц гарна. Гэр орныхоо орчныг өөрчлөн шинээр тавилга худалдан авах, орон сууцны нөхцөлөө сайжруулах зэрэг хүсэл таныг татах болно. Гадуур гарч цагийн өнгөрүүлснээс гэртээ тухлах нь илүү дээр санагдана. Эрүүл мэнд, амьдралын сайн сайхан байдлаа дээшлүүлэхийн тулд өөрийнхөө нэг хэсэг болсон муу зуршлаа хая. Амьдрал дээшлэн дэвжихэд туслах ямар ч төрлийн үйл ажиллагаанд амжилттай оролцоход бэлэн байгаарай. Сонирхолтой санал танд сайн орлого оруулах болно. 

Мэлхий: Долоо хоногийн эхээр ирэх онд төлөвлөсөн үйл ажиллагаатай холбоотой сайхан мэдээ авна. Бизнесийн төсөл эсвэл санхүүгийн төлөвлөгөөндөө шинэ чиг баримжаа олж чадвал амжилт олох боломжийг нэмэгдүүлнэ. Шинэ орчинд орсон хүмүүс дасан зохицоход хүндрэл хэрэг гарна. Од эрхсийн нөлөө таны талд байна. Өмнө гаргасан хичээл чармайлтынхаа үр дүнд сайшаал шагнал хүртэх болно. Долоо хоногийн дундуур шинэ танилуудтай болгоомжтой харилцахыг од эрхэс зөвлөж байна. Үнэнч нөхөрлөл урам зориг оруулна. Ямар ч үнээр хамаагүй амжилтад хүрэх гэсэн таны эрмэлзэл харилцаа холбоонд асуудал үүсгэж болзошгүй. Аль болох эерэг сайхан бодож бай. Зарим хүмүүс холбоо харилцаагаа сайжруулах шаардлагатай. Хэрвээ харилцаа холбоо сайн байвал асуудлын шийдэх арга зам хурдан гарч ирнэ. Харин долоо хоногийн дундуур баярын үдэшлэг, зугаа цэнгэлд ач холбогдол өгөх бололтой. Өөрийн дуртай үйл ажиллагаанд оролцоход тохиромжтой үе. Хайр дурлалыг од эрхэс ивээж байгаа тул ганц бие хүмүүс хүссэн хүнтэйгээ учрах магадлал нэмэгдэнэ.

Арслан: Энэ үед илүү зардал гаргахгүйн тулд анхааралтай бай. Гэр бүлийн төсвөө таатай байлгахын тулд илүү тэнцвэртэй байх хэрэгтэй болно. Шаардлагатай бүхий л шийдвэрийг гаргахдаа ойр дотнын хүнээсээ зөвлөгөө ав. Эргэн тойрныхоо хов живээс холхон байгаарай. Хайрын харилцаа таны амьдралын хэв маягтай зөрчилдөж болзошгүй. Хайртай хосууд эв найртай байхын тулд их хэмжээний тэвчээр шаардагдах болно. Ур чадвараа хаана хэзээ гаргахаа мэдэх эсэхээс таны амжилт хамаарна. Ажил хэрэгтээ өндөр амжилт гаргаж чадна гэвэл өөрөө хүсэлтээ ил тод илэрхийл. Шинэ ажил эхлүүлэх төлөвлөгөөнд саад учрах боловч та тэвчээртэй бай. Ажлаа цагт нь амжуулахад томоохон хүчин зүтгэл шаардагдах болно. Долоо хоногийн сүүл рүү амжилттай хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө аз жаргалыг мэдрэх болно. Хэрэв төлөвлөсөн зүйлээ хийж бүтээж амжихгүй бол сэтгэл гонсойход хүрнэ. Аливаа эргэлзээтэй нөхцөл байдлыг шууд зөвшөөрөхийн өмнө сайн тунгаан бод. Буруу ойлголтоос болж хийсвэр алхам хийхээс болгоомжил. Сөрөг бодолтой байх юм бол ихэнх үйлдэл таагүй болж өнгөрнө. Эерэг байвал энэ бүгд эсрэгээрээ ч байж болно. Хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж, гэр бүлийн аз жаргалыг мэдэр. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай боловч гэнэтийн учралаас болгоомжил. Амьдралдаа өөрчлөлт хийхэд бэлэн байгаа бол зөв эхлэл тавигдах боломжтой.

Охин: Долоо хоногийн эхээр ганц бие хүмүүс шинэ хайртай учирч болно. Аливаа үйлийг өөрийнхөөрөө хийх нь илүү таатай байна. Мөнгөний асуудалд хянуур ханд. Их хямдарсан бараа бүтээгдэхүүнээс болгоомжил. Ажил дээр сэрэмж алдах юм бол алдаа гарах магадлал байна. Од эрхсийн нөлөөгөөр төсөөлөл эрчимжиж байна. Та хэдэн настай байлаа ч жаахан зугаа цэнгэлээс сэтгэл ханамж авч чадахаар байна. Долоо хоногийн дундуур олон нийтийн ажилд идэвхтэй оролцох болон албаны ажил хэрэг хөөцөлдөхөд өлзийтэй. Та олон боломж байгааг мэдэрнэ. Аз туршсан бизнес, эрсдэлтэй хөрөнгө оруулалт сэтгэлийг чинь хөдөлгөх болно. Гэхдээ боломж байгаа ч түүнээс илүү саад байж магадгүй. Зарим хүмүүс ашиг сонирхлоо зөв эрэмбэлээгүй байна. Мэдлэг чадвараа дээшлүүлэхийн тулд сайн хичээ. Өөрийнхөө байр суурийг үнэ цэнтэй болго. Харин долоо хоногийн сүүлчээр ихэнх хүмүүс ганцаардах болно. Таны энерги нэлээн доогуур байх тул зожиг хандлага илрэх болно. Таны хариуцлагатай байдал сайн байх боловч цаг үргэлж ийм байдалтай байх хэрэггүй. Гэрээ тохиролцоо хийх ажил амжилт олох эсэхэд томоохон байр эзэлнэ. Таны эрүүл мэндийн асуудал сайжирна. Амжилт олж байгаа ажлаа үргэлжлүүлэн хий. 

Жинлүүр: Энэ долоо хоногийн эхээр ажлын нөхцөл байдал таагүй байвал ний нуугүй ярилц.  Уурлаж бухимдах хэрэггүй, зүгээр л бодит байдлыг тайлбарла. Илүү холын  бодолтой амьдрахын тулд одоогоос төлөвлөгөөтэй байх нь ухаалаг үйл хэрэг  болно. Хүнд сайхан харагдаж байгаа мэдрэмж танд эергээр нөлөөлнө. Сэтгэлийн  амар амгаланг байдлыг мэдрэх боломж ч гарна. Долоо хоногийн дундуур орж ирэх ашигтай наймааны боломжийг бүү алд. Сонирхолтой саналыг цаг алдалгүй судалж үз. Гэр бүлдээ анхаарал халамж тавьж амжихгүй байгаа бол ажлын  ачааллаа бууруулах арга хэмжээ аваарай. Ганц бие хүмүүсийг хайр дурлалыг харилцаанд оруулах үйл явдал өрнөнө. Аз сорьсон сугалаа, мөрий тавих зэрэгт оролцох хэрэггүй. Харин долоо хоногийн сүүл үе бол хэцүү үүрэг даалгавраа дуусгахад тааламжтай цаг тохиож байна. Хамгийн ойр дотнынхоо хүмүүстэй уулзаж чин сэтгэлийн яриа өрнүүлэхэд таатай. Мөнх хувийн амьдралд зөрчилтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Хов живээр хөөцөлдөх нь таагүй үр нөлөө авчирна. Бусдыг хүндлэх нь жижиг зүйлээс ч илэрч болно. Зарим өөрчлөлт шууд үр дүнгээ өгөхгүй бололтой. Энэ үед гаргасан шийдвэр цаашдын ирээдүйд чухал өлөө үзүүлэх тул ямар нэгэн алхам хийхээсээ өмнө дахин сайтар бодох хэрэгтэй. Бодол санаагаа цэгцлэхийн тулд өөртөө цаг гаргах хэрэгтэй. Тамир тэнхээ тань буурч байгаа мэдрэмж төрөөд байвал өөрийгөө сэргээх зүйл хий. 

Хилэнц: Од эрхэс хүчтэй нөлөө илгээж таны урагш тэмүүлэх дайчин чанарыг нэмэгдүүлэх  болно. Үр бүтээмжтэй байж шинийг санаачлагч үе бөгөөд өндөр амжилтад хүрэх чадвартай байх болно. Ажилдаа илүү идэвх зүтгэл гаргах хэрэгтэй ч өөрийгөө хэт ядрааж болохгүй гэдгийг сана. Хэцүү асуудалтай нүүр тулсан ч өөртөө урам зориг өг. Өрсөлдөх эрмэлзлээ багасгаж, өөрийн чадах зүйлээ хийхэд цагийг зориул. Үр бүтээлтэй байх ч шүүмжлэлд өртөж магадгүй. Энэ нь ажил амьдралд сайн муу аль аль талаар нөлөөлнө. Дүгнэлт хийхдээ болгоомжтой бай. Сонирхолтой үйл явдал болох бөгөөд ямар нэг өөрчлөлт гарах юм шиг санагдана. Үр дүн чухал байх бөгөөд хийж буй ажлуудаа дуусгах нь зүйтэй. Өөрийн бие сэтгэлээ хир байгааг олж мэдэр. Нэг хийсэн зүйлээ дахин дахин хийхгүйн тулд сайн төвлөр. Санхүүгийн нөхцөл байдал анхаарал татна. Ажил болон санхүүд нөлөөлөх хүчин зүйлийг сайн тооц. Өмнөх тооцоогоо хийх, өр төлбөрөө төлөх зэрэгт сайн. Бусдад зээлдүүлсэн мөнгөө цуглуулах ажлыг ч хийх хэрэгтэй болно. Өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүлэх нь зорилготой ажиллах үндэс болно. Зарим хүмүүс сайн ажилласныхаа төлөө шагнал хүртэх бололтой. Хувийн ур чадвар нөлөө бүхий хүмүүсийн хараанд байна. Ойр дотнын хүмүүстээ баярын бэлэг авч өгөх гэж байгаа бол одоогоос тохирох зүйлийг хайж эхэл. Гэр бүлийн асуудалтай холбоотойгоор зарим төрлийн тусламж хэрэгтэй болно. Өөрийн хариуцлагатай талаа харуулах хэрэгтэй. 

Нум: Од эрхэс эргэлзэлгүйгээр эрч хүчээ харуулах цаг болсныг зөвлөж байна. Өөрийн төлөвлөсөн болгоноо биелүүлж чадахгүй бол бүү санаа зов. Урагш явахаа зогсоож болохгүй ч анх эхэлсэн цэгээсээ үнэнийг олох хэрэгтэй. Бусад хүмүүс таны байр суурь, нэр хүндэд атаархаж байгаа гэдгийг бүү март. Ганц бие эрчүүд өмнө нь анзаар ч байгаагүй хүнтэйгээ хайрын адал явдал ургуулж болзошгүй. Харин долоо хоногийн дундуур санхүүгийн боломжоо өсгөж болох бүх аргыг ашигла. Өөртөө анхаарал тавих цаг зав гаргах хэрэгтэй. Зарим зугаатай үйл явдал амьдралд тань өнгө нэмж, шинэ урам зоригоор мялаах болно. Өөрийн сонгосон замаар явах гэсэн төлөвлөгөөнд зарим нэг саад гарч ирнэ. Зорилгодоо хүрэхэд бусад хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй тул илэн далангүй байгаарай. Эрч хүчтэй байдал нь шагнал урамшуулал авчирна. Олныг хамарсан үйл ажиллагаа таныг анхаарлын төвд аваачин, бусдыг өөртөө татах боломж олгоно. Долоо хоногийн сүүлчээр энэ жилдээ дуусгах ёстой үүрэг даалгавраа биелүүлэхэд их хичээл зүтгэл, тэвчээр шаардлагатай болно. Хувиа хичээсэн зан таныг таагүй байдалд оруулна. Таны эргэн тойронд ойлгомжгүй хүмүүс байвал болгоомжтой байж, тэднийг нүд салгалгүй ажаарай. Олдсон боломжоо тэдэнд алдан, дараа нь харамсах хэрэг гарч магадгүй. Хайхрамжгүй байдлаасаа болж алдаа гаргаж байсан хүмүүс өөрчлөлт хийснээр ахиц гарна. 

Матар: Долоо хоногийн эхээр таны хариуцлагаа ухамсарлах гэсэн хүсэл ил тод болж байна. Өөртөө итгэлтэй байвал эрч хүчтэй байна. Төлөвлөгөө тань таны хүссэнээр болохгүй ч бусдад тэвчээргүй зан гаргахаас болгоомжил. Санаачилгатай байвал төлөвлөсөн ажил зовох юмгүй бүтэх болно. Өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй бөгөөд энэ нь таны эрүүл мэнд болон бүх зүйлд сайнаар нөлөөлөх болно. Долоо хоногийн дундуур эрүүл мэнддээ анхаарал тавих нь хамгийн зөв байх болно. Шаардлагатай бол чухал ажлаа ч хойш тавих хэрэгтэй. Олон хүмүүсийн дунд өнгөрүүлсэн цаг хугацаа баяр баясал авчирна. Харин долоо хоногийн дундуур хөл үймээнтэй газраас хол бай. Танд саад болж шийдвэр гаргахад дарамт болно. Найз нөхөд урам зориг өгнө. Холоос сайхан мэдээ ирнэ. Аз завшаантай боломж гарна. Ажлын хамтрагч алдаа гаргах, худал мэдээлэл өгөх зэрэг үйлдэл хийж магадгүй. Өөрийн бодолдоо үнэнч байж, буруу үйлдлийг хамгаалах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр аль болох тайван байхыг чухалчил. Хэрэв завтай бол салхинд гар. Зорьсон зорилгоо эцсийн байдлаар тодорхойлоорой. Яарч хийсэн ажил бүтэлгүйтэлд хүргэнэ. Үйл хэргийг тогтсон хэв журмаас гажуудуулах нь баримталдаг мөн чанартай тань нийцэх эсэхийг ялга.

Хумх: Эрч хүчээ ашиглан санааг тань зовоож байсан санхүүгийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Удахгүй санаанд оромгүй ахиц дэвшил танд мэдрэгдэх болно. Холоос ирэх мэдээ таны сэтгэлийг зовоох зүйлийг бага ч гэсэн багасгах болно. Эргэн тойрны сөрөг хандлагыг багасгах санаачилга тань бусдын дэмжлэгийг авах болно. Төлөвлөсөн боловч дутуу байгаа ажлаа нөхөж хий. Байнгын садаа болсон ойлгомжгүй журам заавар таны уур бухимдлыг ихээр төрүүлнэ. Аливаа тохиолдлыг аль болох хөнгөхөн хүлээн авах нь таныг өвчнөөс сэргийлнэ. Анхааралтай байхгүй бол таны эсрэг үйл ажиллагаа явагдаж магадгүй. Олныг хамарсан ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох нь сэтгэл санааг тань сэргээх болно. Олон нийтийн эрх ашгийг хамгаалах үйлсэд оролцох нь их зүйлийг сурч авах боломж олгоно. Танд өөрийгөө нээх боломжууд байна. Өөрийнхөө муу талыг олж хар. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэхээс айж эмээх хэрэггүй. Ингэснээр та өөрийгөө таагүй мэдрэмжээсээ чөлөөлөн, дараа нь харамсахаа болих болно. Хайртай хүмүүсийн харилцаанд сэтгэлийн дарамт үүсэж магадгүй. Зарим хүмүүстэй хамт байхад тээртэй санагдаж болзошгүй. Үзэл бодлоо өөрчилбөл энэ байдлыг даван гарч чадна. Бусдад өөрийн сонирхлыг тулгах хэрэггүй. Бүх сул талаа хаяхгүй бол та эхлэхээсээ өмнө ялагдах болно.

Загас: Долоо хоногийн эхээр өнгөрсөнд хуримтлагдсан сэтгэл түгшүүр арилах үйл явдал болно. Гэхдээ ээдрээтэй төвөгтэй асуудлаа дараа шийдэхээр орхи. Нийгмийн үйл ажиллагаанд оролцож, олон хүнтэй харилцах нь танд шинэ боломж авчирна. Таны бие махбодын эрч хүч суларч, бодол санаа эмх цэгцгүй байна. Найз нөхөдтэйгөө уулзалдан хөгжилдөх нь ямар нэг байдлаар таныг сэргээнэ. Шинэ хүсэл тэмүүлэл төрсөнтэй холбоотойгоор таны өөрийгөө илэрхийлэх байдал дээшлэх болно. Ажлын ур чадвар, эрч хүч дээшилнэ. Анхны алхам бүхэн хамгийн хүнд байдаг тул сэтгэлийн тэнхээтэй бай. Хэцүү цаг үеийг тэвчээртэй өнгөрүүлэх юм бол хуучин сайхан амьдрал эргэн ирэх болно. Долоо хоногийн дундуур ажлын газраа таагүй нөхцөл байдалд орохоос сэргийл. Хайрын болзоо таатай байх болно. Санхүүгийн байдал хэвийн байсан ч хэт их мөнгө үрэхээс зайлсхий. Үр ашигтай санаачилга нь бусдыг өөртөө татах боломж олгоно. Хэрэгжүүлэх төлөвлөгөө дэмжигдэх бөгөөд ингэснээр таны нэр хүнд өснө. Сайн энерги ихсэх тул та идэвхтэй амрахын зэрэгцээ бүтээлч үйл ажиллагаа явуулахад таатай байна. Ямар нөхцөлд та бүхнийг амжуулж, амжилтад хүрч чадна. Хайр дурлалын харилцаагаа бэхжүүлэхэд тохиромжтой үе. Дэмий санаа зовохын оронд өөрийгөө хир ур чадвартай болохоо харуулна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00