Хонь: Өсөн дээшлэх боломж завшааныг ашигла. Амьдралынхаа санаснаар болохгүй байгаа зүйлүүдийг хяналтдаа авахад тохиромжтой цаг. Эерэг өөрчлөлт хийх арга замыг олох боломж байна. Аз завшааныг алдалгүй хүлээж ав. Энэ үед захирангуй хандлага хяналтаас гарахад амархан байх болно. Сэтгэл хөдлөлөө хяна. Биеэ даасан, эрч хүчтэй байдал таныг аливаа үйл хөдлөлд зоригжуулна.
Үхэр: Тааламжгүй өдөр. Амьдралын эрч хүч бага түвшинд байна. Аж ахуйн асуудлууд нэмэлт зарлага шаардаж байна. Гэхдээ орлого нэмэгдэх дүр зураг ойрын ирээдүйд харагдахгүй байна. Харин гэнэтийн таатай арилжаа наймаагаар ашиг олж болох магадлалтай. Хайр дурлалын асуудлуудаа амжилттай шийдэж чадах боловч амлалтад бүү итгэ. Сэтгэл хөдлөлөө барь.
Ихэр: Өнөөдөр санхүүгийн нөхцөл байдал анхаарал татна. Харин орлогоо нэмэгдүүлэх талаар бодож байсан үйл хэрэг бүтэмжтэй болно. Бэлэн мөнгөө эрсдэлтэй газар бүү хадгал. Эд зүйлээ хаяж үрэгдүүлэхээс сэргийл. Хайрын харилцааг одод ивээнэ. Хосоо олоогүй байгаа залуусын болзоо амжилттай байх магадлалтай. Энэ үед сайн найз нар сэтгэлийн урам зориг өгнө.
Мэлхий: Шинэ орчинд орсон хүмүүс дасан зохицоход хүндрэл хэрэг гарна. Ажлаа зохицуулахад туслах зөвлөгөөг авахаас бүү татгалз. Арилжаа наймаа хийх болон үл хөдлөх хөрөнгө худалдах зэрэг ажил бүтэмжтэй байна. Таны хүсэл мөрөөдөл биелэх гайхалтай боломж харагдана.
Арслан: Энэ өдөр та бодлогошронгуй байх төлөвтэй. Шаардлагатай бүхий л шийдвэрийг гаргахдаа ойр дотнын хүнээсээ зөвлөгөө ав. Эргэн тойрныхоо хов живээс холхон байгаарай. Бүх зүйлд хүлээцтэй байх албагүй. Зарим үед зоримог шийдвэр оновчтой байна. Хайрын харилцаа таны амьдралын хэв маягтай зөрчилдөж болзошгүй. Хайртай хүнийхээ дургүй зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй. Энэ талаар сайн ярилцах хэрэгтэй болно.
Охин: Энэ өдөр хянуур сэрэмжтэй байх хэрэгтэй. Таны бусдын үйлдлийг мэдэрх байдал өнөөдөр хамгийн их туслах болно. Мөнгөний асуудалд хянуур ханд. Их хямдарсан бараа бүтээгдэхүүнээс болгоомжил. Хүнсний бүтээгдэхүүний чанар болон үйлдвэрлэсэн хугацааг сайн шалгаж аваарай. Ажил дээр сэрэмж алдах юм бол алдаа гарах магадлал байна.
Жинлүүр: Өнөөдөр танд гайхалтай сэтгэгдэл төрүүлж чадах хүнтэй танилцаж магадгүй. Гадаад төрхөө аятайхан гоё харагдахад анхаар. Хүнд сайхан харагдаж байгаа мэдрэмж танд эергээр нөлөөлнө. Сэтгэлийн амар амгаланг байдлыг мэдрэх боломж ч гарна. Сайн танилуудтайгаа уулзан ярилцах нь цагийг сайхан өнгөрөөх таатай боломж байна.
Хилэнц: Үр бүтээлтэй өдөр хэдий ч шүүмжлэлд өртөж магадгүй. Энэ нь ажил амьдралд сайн муу аль аль талаар нөлөөлнө. Дүгнэлт хийхдээ болгоомжтой бай. Үр дүн чухал байх бөгөөд хийж буй ажлуудаа дуусгах нь зүйтэй. Өөрийн ойр дотнын хүмүүстээ анхаарал халамж тавь. Хайртай хүмүүс болоод сайн найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх нь бие биетэйгээ ойлголцох, улам дотносоход тус дэм болно.
Нум: Энэ өдөр хэрэгцээгүй зүйлээс салах нь зөв байж магадгүй. Хэрвээ хүлээгдэж байгаа ажил байвал одоо дуусгах цаг болжээ. Төлөвлөгөө тань анхааралтай байхыг шаардана. Бусад хүмүүс таны байр суурь, нэр хүндэд атаархаж байгаа гэдгийг бүү март. Хэн нэгэн садаа болохгүй газар ганцаараа суун төвлөрөх нь таныг зөв чиглэлээ олоход тусална. Ганц бие эрчүүд өмнө нь анзаар ч байгаагүй хүнтэйгээ хайрын адал явдал ургуулж болзошгүй.
Матар: Санаачилгатай байвал төлөвлөсөн ажил зовох юмгүй бүтэх болно. Шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх үед таны амьдрал илүү сэтгэл догдлом болгох болно. Өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй бөгөөд энэ нь таны эрүүл мэнд болон бүх зүйлд сайнаар нөлөөлөх болно. Залуу хүмүүсийн гадаад улсад мэргэжлээ дээшлүүлэх хүсэл мөрөөдөл биелэх боломж гарна.
Хумх: Таны сэтгэл татам байдал олны анхааралд оруулна. Өнөөдөр хүн бүрийн ашиг сонирхол зөрчилдөж байх болно. Хэрвээ та алдаа гаргаагүй бол битгий өршөөл хүс. Өөрийн зөв гэдгийг тайлбарлах ямар нэг оролдлого хийх ч хэрэггүй. Эргэн тойрны сөрөг хандлагыг багасгах санаачилга тань бусдын дэмжлэгийг авах болно. Төлөвлөсөн боловч дутуу байгаа ажлаа нөхөж хий.
Загас: Таны бие махбодын эрч хүч суларч, бодол санаа эмх цэгцгүй байна. Найз нөхөдтэйгөө уулзалдан хөгжилдөх нь ямар нэг байдлаар таныг сэргээнэ. Сонирхолтой үйл ажиллагаанд оролцож өөрийгөө сэргээх хэрэгтэй. Тайван бус байдал нь бусдын бэрхшээлийг ойлгоход хүндрэлтэй болгоно. Гэхдээ хүмүүсийг сайн сонс. Бусдыг ойлгох юм бол сайхан санал хүлээн авна.