Хонь: Од эрхсийн нөлөөллөөр сэтгэл хөдлөл ил гарч ирнэ. Зарим зүйлд хүчтэй автах нь ердийн амьдралдаа анхаарал хандуулахгүй байх асуудал үүсгэнэ. Хэрвээ та өндөр хариуцлагатай ажил хийж байгаа бол анхааралтай байдлаа бүү алд. Өөрийнхөө нөхцөл байдлыг урьд урьдынхаасаа илүү байгааг харуулахын тулд үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нь чухал.
Үхэр: Бүх зүйл харагдаж байгаа шигээ байхгүй ч хүсэл мөрөөдөл, бодол санаа чинь идэвхтэй байх болно. Аливаа шийдвэр гаргах болон төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тохиромжтой үе. Хэрвээ өөрчлөлт үнэхээр хэрэгтэй гэж бодож байгаа бол зоригтой хөдлөх хэрэгтэй. Удаан хэмнэлээ хөдөлгөөнд оруул. Найз нөхөд чухал тус хүргэх учраас тэдэнтэйгээ ойрхон бай.
Ихэр: Хайрын харилцаанд гарсан асуудалдаа анхаарал тавихад хамгийн тохиромжтой мөч. Хайртай хүндээ халамж тавих нь энэхүү харилцааг улам хүчтэй болгоно. Эрүүл мэндийн байдал болон хайр дурлалын эерэг хандлага нь таныг янз бүрийн дарамт шахалт, стрессээс чөлөөлөх болно. Од эрхсийн нөлөөгөөр ховор бөгөөд сонирхолтой үйл ажиллагаанд оролцох магадлалтай.
Мэлхий: Эерэг өдөр. Од эрхсийн нөлөө таны талд байна. Амьдралаас олж авсан мэдлэг туршлага хийж буй үйлдлээ сайн гүйцэтгэхэд тусална. Танд тулгарсан асуудал хэтэрхий хүнд биш л бол чухал шийдвэр гаргахад хялбар байна. Хамтран ажиллагсад болон дарга удирдлагатайгаа өөрийн үзэл бодлоо чөлөөтэй хуваалц. Өмнө гаргасан хичээл чармайлтынхаа үр дүнд сайшаал шагнал хүртэх болно.
Арслан: Тэвчээртэй байх өдөр. Хэрвээ өрсөлдөөнд оролцох хүсэл нэмэгдэж байгаа бол өөрийгөө илүү хурцал. Ур чадвараа хаана хэзээ гаргахаа мэдэх эсэхээс таны амжилт хамаарна. Ажил хэрэгтээ өндөр амжилт гаргаж чадна гэвэл өөрөө хүсэлтээ ил тод илэрхийл. Шинэ ажил эхлүүлэх төлөвлөгөөнд саад учрах боловч та тэвчээртэй бай. Ямар нэг зүйл мартсанаас болж эвгүй байдалд орж магадгүй. Нямбай хандлага энэ асуудлаас гарахад туслах болно.
Охин: Өнөөдөр од эрхсийн нөлөөгөөр төсөөлөл эрчимжиж байна. Олон гайхалтай санаагаар та бялхаж байна. Ахмад хүмүүс ч их залуу сэтгэлгээтэй байна. Та хэдэн настай байлаа ч жаахан зугаа цэнгэлээс сэтгэл ханамж авч чадахаар байна. Зарим төлөвлөгөө гэнэт өөрчлөгдөнө. Санаандгүй байдлаас өвөрмөц санаа орж ирнэ. Боломжтой бол шууд энэ санаагаа хэрэгжүүл.
Жинлүүр: Хэрэглээ өндөр өдөр. Ашигтай наймааны боломжийг бүү алд. Сонирхолтой саналыг цаг алдалгүй судалж үз. Хэрвээ нөхцөл байдал өөрчлөгдөж, таны сэтгэлд хүрэхгүй байвал шинэ өөрчлөлт хий. Гэр бүлдээ анхаарал халамж тавьж амжихгүй байгаа бол ажлын ачааллаа бууруулах арга хэмжээ аваарай. Ганц бие хүмүүсийг хайр дурлалыг харилцаанд оруулах үйл явдал өрнөнө.
Хилэнц: Бүтээмж сайтай өдөр. Энэ өдөр санхүүгийн нөхцөл байдал анхаарал татна. Өмнөх тооцоогоо хийх, өр төлбөрөө төлөх зэрэгт сайн. Бусдад зээлдүүлсэн мөнгөө цуглуулах ажлыг ч хийх хэрэгтэй болно. Ихэнх хүмүүс тооцоо сайтай байх бололтой. Хир их мөнгө олохоо тооцохгүйгээр байгаа мөнгөө үрэх нь тэнэг хэрэг гэзгийг ойлгоно.
Нум: Санхүүгийн боломжоо өсгөж болох бүх аргыг ашигла. Өөртөө анхаарал тавих цаг зав гаргах хэрэгтэй. Энэ өдөр таны эргэн тойронд сонирхолтой үйл явдал өрнөнө. Зарим зугаатай үйл явдал амьдралд тань өнгө нэмж, шинэ урам зоригоор мялаах болно. Зугаа цэнгэлд тийм ч их мөнгө төлөх хэрэггүй.
Матар: Эрүүл мэнддээ анхаарал тавих нь хамгийн зөв байх болно. Шаардлагатай бол чухал ажлаа ч хойш тавих хэрэгтэй. Олон хүмүүсийн дунд өнгөрүүлсэн цаг хугацаа баяр баясал авчирна. Хэн нэг хүний хэрэгтэй зөвлөгөөг анзаарахгүй өнгөрөөж болохгүй. Зөв хоол унд хэрэглэх, дасгал сургуулилт хийх юм бол эрүүл мэнд сайжирна. Амьдралын зөв дэглэмээс ирсэн аз жаргалаас сэтгэлийн таашаал ав.
Хумх: Хүндрэл гарах өдөр. Таны урам зоригт саад болох үйл явдал болж байна. Байнгын садаа болсон ойлгомжгүй журам заавар таны уур бухимдлыг ихээр төрүүлнэ. Аливаа тохиолдлыг аль болох хөнгөхөн хүлээн авах нь таныг өвчнөөс сэргийлнэ. Амар тайван байдлаа хадгалахын тулд хамаагүй үг яриагаа хязгаарлах нь зөв. Оногдсон ажлаа гүйцэтгэхэд танд чимээгүй тайван орчин хэрэгтэй.
Загас: Эерэг хандлагатай өдөр. Шинэ хүсэл тэмүүлэл төрсөнтэй холбоотойгоор таны өөрийгөө илэрхийлэх байдал дээшлэх болно. Ажлын ур чадвар, эрч хүч дээшилнэ. Өөрийнхөө мэдлэгийг дээшлүүлэхийн тулд юу хийх хэрэгтэйг эргэн хар. Анхны алхам бүхэн хамгийн хүнд байдаг тул сэтгэлийн тэнхээтэй бай. Хэцүү цаг үеийг тэвчээртэй өнгөрүүлэх юм бол хуучин сайхан амьдрал эргэн ирэх болно.