Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-12-21

12 ордын зурхай /2023.12.22/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Од эрхсийн нөлөөгөөр гадаад харилцаа олны анхааралд өртөнө. Үнэнч зан, эелдэг харилцаа бусдад онцгой мэдрэмж төрүүлнэ. Чухал үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс бүх нөхцөл байдлыг анхаарах хэрэгтэй. Хий хоосон хов яриаг үл тоон, сонирхолтой зүйлээс таашаал ав. Бүтээлч байдал болон зөв бодлого зэргээс шинэлэг мэдрэмж авч болно. 

Үхэр: Гаргасан алдаагаа дахин давтахыг хүсэхгүй байгаа бол эрсдэлтэй зүйлээр бүү оролд. Хуучин хэв маягаа өөрчлөхийн тулд шударга байх хэрэгтэй болно. Хэрэгтэй өөрчлөлтийг хийх хангалттай эрч хүчтэй байна. Өдөр тутмын ажил амьдралтай холбоотой жижиг өөрчлөлтүүдийг зоригтой хий. 

Ихэр: Хичээл зүтгэл ихсэх өдөр. Хувийн зорилгоо биелүүлэх боломж гарна. Шинэ ажил хэрэг сайн муу аль аль талтай. Ирээдүйн байр суурийнхаа үндсийг амжилттай тавьж чадна. Амралтын өдрүүдээр гэртээ зочид хүлээх авах бол эртхэн бэлтгэх хэрэгтэй болно. 

Мэлхий: Шинэ танилуудтай болгоомжтой харилцахыг од эрхэс зөвлөж байна. Оролцсон үйл ажиллагаандаа хэт идэвх гаргахгүй байх нь зүйтэй. Ямар ч үнээр хамаагүй амжилтад хүрэх гэсэн таны эрмэлзэл харилцаа холбоонд асуудал үүсгэж болзошгүй. Аливаа асуудлыг нухацтай судалж үзвэл ухаалаг шийдвэр гаргах бүрэн боломжтой үе. Аль болох эерэг сайхан бодож бай. 

Арслан: Боломж нээгдэнэ. Сайн харилцаа холбоотой байх нь энэ өдрийн амжилтын түлхүүр юм. Чухал үйл явдал тохионо. Бусад хүмүүс ч танд туслахад бэлэн байна. Амжилттай хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө аз жаргалыг мэдрэх болно. Гэхдээ зарим шүүмжлэл буруу мэт танд санагдана. Бүгдийг ойлгож чадвал энэ өдөр аз жаргалтай байж чадна. 

Охин: Та олон боломж байгааг мэдэрнэ. Аз туршсан бизнес, эрсдэлтэй хөрөнгө оруулалт сэтгэлийг чинь хөдөлгөх болно. Гэхдээ боломж байгаа ч түүнээс илүү саад байж магадгүй. Зарим хүмүүс ашиг сонирхлоо зөв эрэмбэлээгүй байна. Тодорхойгүй нөхцөл байдалд орвол өөрийн итгэлээ алдах тул болгоомжтой бай. Шинэ сонирхол авьяас чадварыг илрүүлж магадгүй. Мэдлэг чадвараа дээшлүүлэхийн тулд сайн хичээ. Өөрийнхөө байр суурийг үнэ цэнтэй болго. 

Жинлүүр: Хэцүү үүрэг даалгавраа дуусгахад тааламжтай цаг тохиож байна. Зохион бүтээх болон уран бүтээл туурвих зэрэг нь амжилт авчирна. Хамгийн дотнын найзуудтайгаа уулзах нь танд сайхан мэдрэмжийг нээж өгнө. Олныг хамарсан үйл ажиллагаа танд уйтгартай байвал сэтгэл татах газар санаа нийлэх хүмүүстэйгээ тусдаа байх нь зүйтэй. 

Хилэнц: Од эрхэс хүчтэй нөлөө илгээж таны урагш тэмүүлэх дайчин чанарыг нэмэгдүүлэх болно. Ихэнх хүмүүс гол хүслээ биелүүлэхийн тулд юу л бол юу хийж чадах юм шиг санагдана. Үр бүтээмжтэй байж шинийг санаачлагч үе бөгөөд өндөр амжилтад хүрэх чадвартай байх болно. Холын зорилгоо хэрэгжүүлэх алхам үр дүнд хүрнэ. 

Нум: Баярын үдэшлэгүүд зугаа цэнгэл авчирч магадгүй. Эрч хүчтэй байдал нь шагнал урамшуулал авчирна. Хүрээлэн буй орчноо хамгаалах үйл ажиллагаанд сонирхлоо хандуулах бололтой. Олныг хамарсан үйл ажиллагаа таныг анхаарлын төвд аваачин, бусдыг өөртөө татах боломж олгоно. 

Матар: Найз нөхөд урам зориг өгнө. Холоос сайхан мэдээ ирнэ. Аз завшаантай боломж гарна. Энэ үед хийх ажил танд сайн туршлага өгнө. Ажил хэргийн харилцаанд өөрийн чадамжийг бүү хэтрүүлж үнэл. Ажлын хамтрагч алдаа гаргах, худал мэдээлэл өгөх зэрэг үйлдэл хийж магадгүй. Өөрийн бодолдоо үнэнч байж, буруу үйлдлийг хамгаалах хэрэггүй.

Хумх: Хайртай хүмүүсийн харилцаанд сэтгэлийн дарамт үүсэж магадгүй. Зарим хүмүүстэй хамт байхад тээртэй санагдаж болзошгүй. Үзэл бодлоо өөрчилбөл энэ байдлыг даван гарч чадна. Бусдад өөрийн сонирхлыг тулгах хэрэггүй. Олон нийтийн эрх ашгийг хамгаалах үйлсэд оролцох нь их зүйлийг сурч авах боломж олгоно. 

Загас: Үр ашигтай санаачилга нь бусдыг өөртөө татах боломж олгоно. Өвөрмөц бодол санаа төрнө. Өнөөдөр ажлын байр суурь нэмэгдэнэ. Хэрэгжүүлэх төлөвлөгөө дэмжигдэх бөгөөд ингэснээр таны нэр хүнд өснө. Холоос ирэх мэдээлэлд хэт итгэх хэрэггүй. Нүд үнэнч чих худалч гэдэг үгийг санаарай.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00