Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-12-29

12 ордын зурхай /2023.12.30/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Баярын өдрүүдээр таны байр суурийг ахихад тусалж чадах хүмүүстэй холбогдоорой. Өөрийнхөө нөөц бололцоог бүрэн гаргаж чадах зүйлийг хийж эхлэхэд тохиромжтой цаг. Хүмүүс таныг өөрийн өгсөн амлалтаа хүндэтгэхийг хүсэх болно. Санхүүгийн хөрөнгө оруулалт тань ашиг орлого авчрах болно. Сэтгэл хөдлөлдөө өөрийгөө захируулах хэрэггүй.

 Үхэр: Эртхэн ажлаа амжуулсан хүмүүс амжилт олно. Хэрвээ бодол санааг тань сорих нөхцөл байдалтай таарах юм бол тэнцвэрт байдлаа хадгалах нь чухал. Эргэлзээтэй байдал үүсэж байна. Тайван, болгоомжтой байх хэрэгтэй. Хэн нэгэн таныг сэтгэлээр унагаах болно. Өөрийн хувийн амьдралдаа сайн анхаарал тавь.

Ихэр: Хийж дуусаагүй үүрэг даалгавраа биелүүлэхэд тохиромжтой өдөр. Өмнө хийсэн алдаагаа засах нь танд гайхалтай мэдрэмжийг өгөх болно. Харилцаа холбоогоо сайн зохицуулбал наргиж зугаацах боломж гарна. Ганц бие хүмүүс хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй. Өөрийн хүсэл тэмүүлэлд бүү саад бол. Дур хүслээ чин сэтгэлээсээ илэрхийл.

Мэлхий: Энэ өдөр таны үнэ цэнийг шалгах бөгөөд гэр бүл, найз нөхөд дундаа байх нь таалагдах болно. Хэлэх үгээ сайн бодож цэгнэ. Удирдагч байх хүсэлтэй хүмүүс өөрийн зөн совинг дагахад болно. Өнөөдөр хөл хөдөлгөөн ихэснэ. Урилгагүй зочин ирж магадгүй. Холоос ирэх сонирхолтой мэдээ эргэн тойрны уур амьсгалыг өөрчилнө.

Арслан: Баярын өдрүүдээр тайван байж, хийх ажлаа төлөвлөх болно. Энэ өдрийг гэр бүлдээ зориул. Бүгд хамтдаа байхаас гадна гадуур гарч хоол идэн, үзвэр үйлчилгээ үзэх нь халуун дулаан уур амьсгалыг бэлэглэх болно. Гэр бүлээрээ шинэ жилийн баяртаа бэлдэн тун завгүй байх боловч амарч, зугаацахад цаг гаргаарай.

Охин: Ирж буй шинэ жилд олдсон боломжийг ашиглан өөрчлөлт хийж, амьдралынхаа асуудлыг цэгцлэхэд бэлэн бай. Өнөөдөр сайн амар. Эрүүл мэнддээ анхаар. Шинэ хоол хүнс, жимс ногоо хэрэглэ. Эрүүл хүнс таныг сэргэлэн цовоо болгоно. Дотнын хүмүүстэйгээ харьцах харилцаа бүрэн ойлголцолд хүрнэ. Үр хүүхдүүдийн хүмүүжил анхаарлын төвд байсаар байна.

Жинлүүр: Хайртай хүн болон ойр дотнынхоо хүмүүсийн төлөө анхаарлаа хандуул. Өнөөдөр илүү эелдэг дотно бай. Гэр бүлийн асуудлаа шийдэж, амар тайван тогтвортой байдлыг бий болгох бүхий л арга хэмжээг ав. Харилцаан дахь эерэг зан чанар ердийнхөөс илүү чухал байна. Өнөөдөр ээдрээтэй үйл явдалд оролцвол та өөрийн бодолдоо амархан төөрөлдөх магадлалтай. Илүү эрч хүчтэй байх хэрэгтэй болно.

Хилэнц: Таны өөрийгөө илэрхийлэх чадварыг од эрхэс ивээнэ. Бодож байгаа зүйлээ хэлэхээс бүү ай. Бусадтай санал бодлоо хуваалцахад таатай мөч. Хамтран ажиллах чадвар сайтай хүмүүсийн мөнгө санхүүгийн ирээдүй гэгээлэг байна. Төлөвлөсөн байсан төсөл түр хойшлогдсон ч ирэх онд биеллээ олох болно. Тэр үед та хийхээр төлөвлөж байсан бүх зүйлсээ гүйцээх боломжтой.

Нум: Хичээл чармайлтаар ихэнх төлөвлөгөө амжилттай болно. Өөрийн зорилгоо бодитоор хэрэгжүүл. Маргаантай, санал зөрөлдөөнтэй асуудал гарч ирэх ч хүн бүхэнтэй шударга харилцаарай. Бусдад сайхан сэтгэлээр өгөөмөр хандах хэрэгтэй. Гэнэт хэрэг болж магадгүй гэж хадгалсан мөнгөө зарцуулах үйл явдал болох магадлалтай. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрж мэднэ. Санхүүгийн сахилга батыг ямар ч үед сахиарай.

Матар: Таатай өдөр. Амьдралын болон уран бүтээлч чадвар нэмэгдэнэ. Бусдыг татах чадвар болон дур булаам байдал дээшилнэ. Гэрээ гоёх ажлаа дуусга. Ойр орчноо өнгөлөг болгохын тулд сонирхолтой чимэглэл бодож ол. Тэвчээртэй байхгүй бол дотоод сэтгэлээс тань гарч буй эрч хүч ойр дотнын харилцаанд сөргөөр нөлөөлж болно. Эргэлзэлгүй өөртөө шүүмжлэлтэй ханд.

Хумх: Баяртай өдөр. Та уян хатан байж чадвал энэ өдөр сэтгэлээр унахгүй. Гэр бүлийн асуудал чухал байж, таны ихэнх цагийг барна. Өөрийн бодлоор зүтгэлгүй, бусдын үгийг сонс. Өнгөрсөн сайхан түүх болон өнөөгийн нөхцөл байдал ирээдүйн дүр зургийг ойлгоход тусална. Том зорилготой боловч бүрэн биелүүлэх боломжгүй юм. Сэтгэл ханамж авахын тулд өнөөдрийн байдалдаа анхаарал тавь. Сайхан сэтгэгдэл танд урам зоригийг өгнө.

Загас: Зарим хүмүүс баярын өдрүүдээр сайн амрахыг хүсэж, шинэ жилээ хэрхэн тэмдэглэх төлөвлөгөө зохиох бололтой. Гэхдээ зарим хүмүүс баярыг үл анзааран ажиллах хэрэг гарна. Гэхдээ гэр бүлээрээ баяраа тэмдэглэн тайван өнгөрөөх боломж гаргах хэрэгтэй. Гэрээ чимэглэх, тохижуулах сайхан санаа олсон бол яаралтай хэрэгжүүлээрэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00