Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-01-02

12 ордын зурхай /2024.01.03/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Дотоод эрч хүч, эерэг энергиэ ажилдаа зориулж чадваас таныг амжилт хүлээж байна. Од эрхэс ивээлдээ багтааж байгаа учраас хойш сууж, айж эмээх хэрэггүй. Амьдралд тань нөлөөлөх томоохон үйл явдал тохионо. Ойр дотнын хүндээ бүрэн дүүрэн итгэхийг зөвлөж байна. Холоос ирэх мэдээ сайн нөлөөлөл авчирна.

Үхэр: Бусдыг шүүмжилсэн өнгө аяс нөхцөл байдлыг илүү хурцатгаж магадгүй. Хэт их ачааллаас болж ажлын бүтээмж буурах, төлөвлөсөн хугацаанд ажил гараас гарахгүй байх мэт зүйлс болж уурлаж бухимдах үзэгдэл ажиглагдана. Бүх төрлийн харилцаанд бусадтай эв зүйгээ ололцоход тийм ч амаргүй байна. Найз нөхөдтэйгөө ч яриа нийлэхгүй байх магадлалтай.

Ихэр: Ажлын туршлага танд том давуу тал болно. Энэ үед хамт олны дунд байгаа буруу санаатан, ажилдаа сэтгэлгүй хүмүүсийг бүр мөсөн холдуулах шаардлага гарч магадгүй. Зарим хүмүүс магтаал сайшаалын араас хэт хөөцөлдөж буйг олж мэднэ. Өнөөдөр шинэ эхлэлийг бий болгох гарцаагүй хэрэгцээ байх болно.

Мэлхий: Урам зориг буурч сэтгэл хямралтай тулгарах бололтой. Зарим нөлөө ажлын идэвхийг бууруулж, таны сэтгэлийг тавгүйтүүлнэ. Ажлын уулзалт, хэлэлцээр санасан хэмжээнд болж чадахгүй байх. Амьдралын зарчим, үзэл бодолдоо хэр зэрэг тууштай байгааг шалгах сорилтууд ирж мэднэ. Явган яриа, хов живд хутгалдахаас аль болох зайлсхий.

Арслан: Ажил хэрэгт муугаар нөлөөлдөг зан төлөвөө сайжруул. Олон нийтийг хамарсан хөл үймээнтэй арга хэмжээнд оролцох бол өөрийгөө анхаарахыг зөвлөж байна. Хэл ам, хэрүүл шуугиан ихтэй газраас дайжиж, тайван нам гүм орчинд ажлаа явуулах нь тохиромжтой. Ганц бие хүмүүсийг хайрын болзоо хүлээж байна.

Охин: Амьдралын баяр баяслыг мэдрэхийн тулд заавал холоос хайх хэрэггүй. Сэтгэл санаагаа тайван болгож дотоод мэдрэмжээ сонсвол аз жаргал ойрхон байж ч мэднэ. Эерэг сөрөг хандлагын аль аль нь амьдралд ээлжилнэ. Саад бэрхшээлийг даван туулахын тулд эргэн тойрны хүмүүстэй эв эеийг хичээ. Санаандгүй асуудал үүсэж болзошгүй учраас хувийн амьдрал тань илүү анхаарал болгоомжийг шаардана.

Жинлүүр: Сэтгэл санаагаа түгшүүртэй байлгахаас зайлсхий. Хэтэрхий их ачаалал авах нь ядаргаанд орох, биеийн дархлааг сулруулах тул эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Санхүүгийн өөрчлөлт амжилттай байх ч санасан ашиг орлогыг авчрахгүй байж мэднэ. Бодсон зүйлээ илүү бүтээлчээр хийж гүйцэтгэх хэрэгтэй үе. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг алдаж болохгүй.

Хилэнц: Хувийн амьдралдаа сэтгэл ханамж муутай хүмүүс санасандаа хүрэхгүй байж мэднэ. Ойр дотнын хүмүүстээ гомдоллох, туних явдал нэлээд тохиолдоно. Ажил хэргийн харилцаанд хайнга, аргацаасан байдал гаргахгүй байхыг зөвлөж байна. Төлөвлөгөөний дагуу ажиллахгүй бол үр дүн гарахгүй байж мэднэ.

Нум: Чухал үйл ажиллагаанд цагаа зориул. Тодорхой хуваарийн дагуу, нарийн төлөвлөгөөтэй үйл ажиллагаа явуулахыг хичээ. Амжилттай яваа хүмүүсийн арга барилыг сайтар анхаарч, ажигла. Алдаанаасаа суралц. Сэтгэл санаа тавгүйрхэх явдал гарч болзошгүй. Эрүүл мэндээ асуудалд оруулах түвшинд үймэрч хямарч болохгүй.

Матар: Санхүүгийн асуудал тогтворжих хандлага ажиглагдах бөгөөд зөвхөн өөрийн дотоод сэтгэл санааг бусдад тулгах хэрэггүй. Хувийн ур чадвар болон зөн совингоор асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй болно. Таны амьдралын төлөө гэсэн зүтгэл идэвхжиж, өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар нэмэгдэнэ. Энэ үед өөрийн нуугдмал эрч хүчийг ашиглах чадвартай байна.

Хумх: Түгшүүртэй бодол таныг эзэмдэх нь тав тухгүй болгоно. Амьдралдаа сэтгэл хангалуун бус байх нь ажлын үр дүнд ч нөлөөнө. Гаргасан үйлдэлдээ урам хугарах болно. Болж буй үйл явцыг сайн ойлгож, зөв шийдвэр гаргахад хүнд байх учир чухал ажлыг хойшлуулах нь өлзийтэй. Сэтгэл санааны тогтворгүй байдал нь таныг алдаа гаргахад нөлөөлж болзошгүй.

Загас: Хүсэл шуналаа багасган, алдар нэр хөөцөлдөх идэвхээ бууруулах хэрэгтэй. Өөрийн бодол санаа, зөн мэдрэмжээ эргэцүүлэн бодох зайлшгүй шаардлагатай байна. Таны сэтгэл санаа тогтворгүй байдалд байгаа тул шаардлагатай арга хэмжээг өөрийн хэмжээнд авах хэрэгтэй. Ирээдүйн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд орлогын шинэ эх үүсвэр хэрэг болно. Ахиц дэвшил харагдахгүй байгаа үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөхөд таатай байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00