Хонь: Биеийн хүчний ажил таныг их ядраах, гутралд оруулах магадлалтай тул амралттай ажиллахыг зөвлөж байна. Мөн оюуны хөдөлмөр эрхлэх хүмүүс ч аль болох гэгээлэг хандлагатай байхыг чухалчил. Сэтгэлийн гүнд байгаа зовнилоо бусадтай хуваалцах нь таатай байна. Багаар ажиллан, бүтээлч хандлагатай байх нь бүх хүнд таатай байна.
Үхэр: Алдар нэрийн төлөөх өрсөлдөөн ажлын байранд нэмэгдэнэ. Шударга бус өрсөлдөөнд өртөхгүй байхыг зөвлөж байна. Таны хувьд тохиромжтой цаг нь биш тул тухайн нөхцөл байдалд автаж болохгүй. Хэт их итгэж байснаас болж урам хугарч болзошгүй. Улс нийгмийн болон ажил төрлийн таагүй үйл явдлаас өөрийгөө холдуулахыг зөвлөж байна.
Ихэр: Амьдралын шаардлагаар төлөвлөж байгаагүй шийдвэрийг гаргаж магадгүй. Гэхдээ бүх зүйл байр байрандаа орох нь цаг хугацааны л асуудал гэдгийг ойлго. Үнэнч шударга зан тань гол суурь багана болж үлдэнэ. Хувийн амьдралд болон нийгмийн хүрээлэлд эзлэх байр суурьт тодорхой хэмжээний өөрчлөлт орж мэднэ. Өмнөх буруу дадал зуршил, хэв маягаа өөрчлөх шаардлагатай байж магадгүй.
Мэлхий: Ажилдаа идэвх зүтгэлтэй хандах тул ашигтай үр дүнд хүрнэ. Зарим хүмүүст эртнээс хүссэн албан тушаал ахих мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Нөлөө бүхий хүмүүст санал тавихад таатай байна. Өөрийн үйлдлээ сайн бодож, төлөвлөх юм бол удахгүй амжилт ирэх болно. Аливаа зүйлд эрч хүчтэй зорилго тэмүүлэлтэй хандаарай.
Арслан: Ойрын хугацаанд мөнгөний урсгал нэмэгдэнэ. Ямар ч ашигтай ажил ч баталгаа гаргаж болохгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд орсон их өр зээл тавих хэрэггүй. Дотоод сэтгэл санаа уужуу байх нь илүү хэрэгтэй байж магадгүй. Хайр сэтгэлийн харилцаанд нууцлаг хэн нэгэнд татагдах бололтой. Хүссэн үр дүнгээ удахгүй үзэж магадгүй.
Охин: Ажил хэрэгч байдал өрсөлдөөнд үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Гарах үр дүнгээ сайтар тооцохын зэрэгцээ эрсдэлээ ч мөн давхар үүрэх хэрэгтэй. Зарим ажилд багагүй асуудал тулгарч болзошгүй. Таны эрч хүчтэй өөрчлөлт эргэн тойрны хүмүүсээ гайхшируулна. Хувийн ур чадвараа нөлөө бүхий хүмүүст харуулах боломжтой.
Жинлүүр: Баяр баясгалан, маргаан зөрчил хосолсон хоёрдмол өдөр. Гэхдээ нарийн төвөгтэй ажлыг амжилттай хийж чадна. Ажил хэргийн гэрээ хэлэлцээр шийдэлд хүрнэ. Хувийн амьдралаа шинэчлэхийг хүсэж байгаа бол өөрийн сул тал, муу зуршлаасаа татгалзах хэрэгтэй болно. Хайрын харилцаагаа хэвийн хэмжээнд барихыг од эрхэс зөвлөж байна.
Хилэнц: Гадаад нөхцөл аливаа харилцаанд бусдын анхаарлыг татах боломж олгоно. Энэ өдөр илүү тааламжтай уур амьсгал таныг бүрэн эзэмдэх болно. Сайнаар төгсөх арга хэмжээ уулзалт ярилцлага өргөн байх болно. Гэр бүлд үл ойлголцол гарах боловч болгоомжтой бөгөөд тооцоотой байвал гарц удахгүй олдох болно. Гэр бүлийн хүрээнд бяцхан уулзалт зохион байгуул.
Нум: Ажлыг хүнд хүчир, төвөгтэй гэж хойш тавих хэрэггүй. Энэ үед хойрго зан таны амжилтыг хойш нь хамгийн ихээр татна гэдгийг санаарай. Чухал асуудлын талаар дарга удирдлагатай ярилцахад тохиромжгүй үе. Харин тооцоотой байвал санхүүгийн нөхцөл байдал хэвийн, тогтвортой байх бөгөөд их хэмжээний зардал гаргахгүй байхыг хичээ.
Матар: Сэтгэл хөөрлөө хязгаарлахгүй бол гаднын нөлөөнд өртөх магадлал байна. Энгийн асуудлаас болж том шуугиан дэгдэж мэднэ. Хайр дурлалын асуудалд бусдыг өөртөө татах гэж хэн нэгнийг даган дуурайх хэрэггүй. Өөрийн чин сэтгэлийг харуулах нь чухал. Дотоод сэтгэлээ аль болох итгэл үнэмшилтэй илэрхийлэхийг зөвлөж байна.
Хумх: Өнөөдөр шинэ жилээр уулзаж амжаагүй ойр дотнын хүмүүстэйгээ уулзаж магадгүй. Гэр бүл, хайртай хүмүүстээ цаг гаргахыг хүснэ. Ямар ч төвөгтэй зүйлийг хамт олны хүчээр, олны санаа бодлын ачаар амжилттай зохицуулна. Энэ үед ганцаарчилсан тоглолтоос илүүтэй хамтаар хийж бүтээхийг эрхэмлэ.
Загас: Эмх цэгцгүй сул дорой байдал ажлын идэвхийг муу болгож байна. Өөрийн сайн сурсан арга барилаар ажиллавал зохино. Тэвчээртэй байхгүй бол хожим харамсах хэрэг гарна. Хайртай хүнтэйгээ харилцаа муудах эрсдэл байгааг од эрхэс сануулж байна. Бэлэг сэлт болон магтаалын үгэнд хууртах хэрэггүй. Хөнгөмсөг ааш аяг сайн үр дүн дагуулахгүй.