Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-01-20

12 ордын зурхай /2024.01.20/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Амралтын өдрийг аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээх боловч нөхцөл байдал тийм боломжийг танд олгохгүй. Амжаагүй ажил хэрэгт цаг заваа зориулсаар байвал гэр бүлийн асуудал овоорно. Гэнэтийн саад бэрхшээл гарч болзошгүй тул цаг үргэлж бэлтгэлтэй бай. Өнөөдөр таныг ойр дотнын хэн нэгэн баярлуулах болно. Амьдралын баяр хөөрийг мэдэрсэн өдөр байх болно.

Үхэр: Өнөөдөр уламжлалт арга барилаар ажиллахыг илүүд үзэж, ахмад хүмүүсийн зөвлөгөөг сонсохыг хүснэ. Сэтгэл санаа өөдрөг, удирдан зохион байгуулах тал дээр санаачилгатай байна. Орчин үеийн мэдээ мэдээллээс хоцрохгүй түрүүлж алхахыг хүснэ. Амьдралын эрч хүч өндөр болж байна. Харин эд хөрөнгөтэй холбоотой асуудлаас зай барьж байсан нь дээр гэж од эрхэс анхааруулж байна.

Ихэр: Сэтгэлийн амар амгаланг эрхэмлэнэ. Нам гүм орчинд сайхан бодолд дарагдан суумаар санагдана. Өөрийн дотоод ертөнцийг өнгийн харах үед сонирхолтой шийдэл олж харна. Зохицуулахад бэрх асуудал байгаа хэдий ч энэ өдөр та бүгдийг умартан амрахыг илүүд үзнэ. Ойр дотнын найз нөхөд таныг хамгийн ихээр ойлгож чаддаг. Тэднээс та тайвшралыг олж авна.

Мэлхий: Бусдын дургүй зүйлийг хийлгэх гэж хүчлэх юм бол харилцаанд ан цав сууна. Итгэлтэй найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүл. Аливаа арга хэмжээний хүрээнд архи согтууруулах ундаанаас хол байхыг зөвлөж байна. Гэр бүлд хайрын халуун дулаан уур амьсгал үргэлжилнэ. Гэхдээ хосууд шинэ содон зүйлийг эрэлхийлж, өвөрмөц амьдрахыг илүүд үзнэ.

Арслан: Анхаарал болгоомжтой байх өдөр. Аливаа болж бүтэхгүй үйлдлээс холхон байгаарай. Хувийн амьдралынхаа сайхан дурсамжтай мөчийг бүтээж чадна. Гэр бүлдээ аз жаргалтай уур амьсгал бүрдүүлж чадвал сэтгэл санаа баяр хөөрөөр дүүрэн байна. Харин хайр дурлалын харилцаанд алдаа гаргах юм бол том асуудал үүсэж мэдэхээр байна.

Охин: Өмнөх ажил төрлөө амжилттай дуусгах бололтой. Шинэ ажлаа төлөвлөх, өөрчлөлтийг эхлүүлэхэд ч таатай байна. Олсон амжилтыг алдахгүй барьж байхын тулд зорилгоо тодорхой болгоорой. Хувийн амьдралын харилцаанд эерэг хандлага ихсэж байгааг мэдэрнэ. Таны чин сэтгэл, үнэнч зан олон хүнийг өөртөө татах болно. Хайр сэтгэлийн харилцаанд анхны сэтгэгдлээс илүү зөн билигтээ итгээрэй.

Жинлүүр: Хэн нэгний ятгалгад орж төлөвлөж байснаа умартаж мэднэ. Ажилдаа алдаа гаргаж магадгүй. Гаднын нөлөөнд автан дураараа ааш зан гаргах болно. Энэ нь таны эрч хүч муудсантай холбоотой. Бусдыг сонсож чаддаг хүн хэзээ ч буруудаж байгаагүйг сана. Аль болох тайван байж сэтгэл санаагаа сэргээх зүйл хийхийг бодоорой. Дэмий зүйлээс болж гэр бүлтэйгээ эвгүй харьцахгүй байхыг хичээ.

Хилэнц: Мөнгө хуримтлуулах зорилгоо хэрэгжүүлж эхлэх нь тохиромжтой. Ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэр гаргах бололтой. Ашигтай ажил хэргийн санал хүлээн авах магадлалтай. Ойр дотнын хүний өгсөн зөвлөгөө маш чухал үе. Харин чухал мөчид өөрийнхөөрөө шийдсэн нь дээр. Ажлаа цагт нь амжуулах хэрэгтэй гэдгийг санаарай.

Нум: Амьдралын төлөв байдалдаа дүгнэлт хийн, гэр бүл ойр дотнын хүмүүсээ юу хүсэж байгааг мэдэх гэж оролдоно. Өөрийнхөө эрх ашгийн төлөө сайн үйлийг хийх хэрэггүй. Амьдралын хэв маягаа өөрчилж, аль болох сонирхолтой зүйлээ хийж үз. Өмнө нь байгаагүй шинэ өөрчлөлтийг хүснэ. Мөнгө санхүүгийн хувьд асуудал байсан ч бага зэрэг үрэлгэн загна. Энэ нь таныг хямралд оруулахгүй.

Матар: Аливаа ажил хэрэг саадгүй амжилттай дуусах болно. Нийгмийн харилцаанд болж буй үйл явдал таны анхаарлыг сарниулж болно. Анхаарлаа өөр тийш хандуулахгүйг хичээ. Ашиг орлого олох сайхан боломж таны өмнө гарч ирнэ. Удаан эргэлзэхгүйгээр олдсон боломжийг шуурхай ашигла. Гэхдээ хэт даврах хэрэггүй. Ганц бие хүмүүс хань болох хүнээ таньж мэдэхийг хүснэ. Ойр дотнын найз нөхдөдөө сэтгэлээ онгойлгох сайхан боломж гарна.

Хумх: Гэр бүлийн ажил болон өөртөө цаг заваа зарцуулна. Энэ үед таны тоохгүй өнгөрүүлсэн зүйл дараа нь үнэ цэнтэй болж мэднэ. Худал яриа, хий хөөрөгдөлд автаж магадгүй. Ганц бие хүмүүс ямар нэгэн болзоо төлөвлөнө. Холбоо харилцаа инээд хөөрөөр дүүрэн байх болно. Зарим төлөвлөсөн ажлаа хойшлуулж энэ өдөр жинхэнэ ёсоор амарч өнгөрүүл.

Загас: Ажил хэрэг тань таныг эрс шийдэмгий байхыг сануулах болно. Энэ үед өөрийн авьяас чадварыг нээн харуулах боломж олдох болно. Өмнө нь төсөөлж байгаагүй, огт мэдэхгүй салбартаа ажиллах санал авч болно. Гэнэтийн бөгөөд эргэлзээ төрүүлсэн саналыг ч сайн судалж үзээрэй. Ирээдүйгээ эергээр тодорхойлсон төлөвлөгөө гарга. Өндөр амжилтад хүрэх сайхан үйл явдал тохиолдох бололтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02