Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-01-26

12 ордын зурхай /2024.01.27/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Бүх үйл ажиллагаагаа нэр төрөө өсгөхөд чиглүүлэх бололтой. Таны үйл хөдлөл бусдын анхаарлыг татаж чадна. Эргэн тойрны хүмүүсийнхээ санаа бодлыг сонсох нь хамгийн чухал байх бөгөөд энэ өдөр харилцаа холбоо чухал байх болно. Хайр дурлалын харилцаа шинээр үүсгэх бололтой. Хосууд болзоонд явахад таатай байна.

Үхэр: Өөрийн боловсруулсан төлөвлөгөөг зөв гэж бодож байсан ч амжилттай яваа салбартаа нэр хүндтэй хүмүүсийн зөвлөгөөг сонс. Өнөөдөр гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хэрэгцээг бүрдүүлэх ажил ихэснэ. Ганц бие хүмүүс ч хувийн амьдралаа зохицуулах ажил ихтэй байна. Хайнга зангаа тавихгүй бол ихэнх үед мэдрэмжгүй хандлага гаргах бололтой. Хайр дурлалын адал явдал танд сэтгэл хөдлөлийг авчирна.

Ихэр: Эргэн тойрны нөхцөл байдал ойлгомжгүй болж, таныг чиглэн ирсэн сөрөг хандлагыг мэдрэх болно. Аливаа хэл амнаас холхон байхгүй бол таагүй үйлдэл гарч болзошгүй. Сэтгэлийн хөөрлөө дарж, биеэ барьж байхыг зөвлөж байна. Авхаалж самбаатай байх нь амьдралаа сайн тал руу өөрчлөх боломж бололцоог олгож байна.

Мэлхий: Өөрийн боломж бололцоог үнэлэн, дүгнэлт хийх цаг ирсэн байна. Ашиг сонирхолдоо шүүмжлэлтэй ханд. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах нь танилын хүрээгээ нэмэгдүүлэх боломж олгоно. Ажил хэрэгт эергээр нөлөөлж болохуйц хүнтэй танилцах магадлалтай. Таны биеэ хэрхэн авч явааг санаснаас тань олон хүн ажиглаж байж мэднэ.

Арслан: Хувийн амьдралаа зөв болгож чадаагүй бол гэр бүлийн асуудал хурцадна. Гэхдээ бүгдийг засах боломжтой цаг хугацаа удахгүй ирж магадгүй. Анхааралтай байж гарч ирсэн боломжийг алдаж болохгүй. Цаг үрсэн, үр дүнгүй зүйлийн хойноос хөөцөлдөх хэрэггүй. Хүсэл зорилгоо тодорхой болгож, ирээдүйгээ харан урагшаа тэмүүлэх хэрэгтэй байна.

Охин: Эргэлзээтэй зүйл их тохиох болно. Аливаа таагүй үйл явдлыг шууд хүлээж авахаасаа илүү хөгжөөн наргиан болгон зөөллөх юм бол таатай мэдрэмж болон хувирах боломжтой. Бусдын амьдралд томоохон тус хүргэх үйл ажиллагааны урилга авч магадгүй. Нийгэмд чухал байр суурь эзэлж чадах үйл явдалд оролцох болно. Тусламж хэрэгтэй хүмүүст илүү их анхаарал халамж тавиарай.

Жинлүүр: Ямар нэгэн асуудалтай тулгарч магадгүй. Гэхдээ албан томилолтоор алс явах, хилийн чанадад зорчих зэрэгт сайн үе. Мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Ирээдүйд ашиг олох саналаас шалтгаангүй татгалзах хэрэггүй. Харин эрсдэлтэй ажлыг тооцоогүй хийх нь таны бүтээмжийг муутгахаас гадна алдаа гаргахад нөлөөлөх болно.

Хилэнц: Олон нийтийн арга хэмжээнд бага зэрэг хүндрэл бэрхшээл гарч болзошгүй. Сонирхолгүй арга хэмжээнд очих гэсний хэрэггүй. Буруу дүгнэлт хийх, бусдын өдөөн хатгалгад өртөх магадлалтай. Үүссэн нөхцөл байдлыг хурцатгах хэрэггүй. Эргэн тойрны хүмүүсийн өмнө нэр хүндээ хамгаалах хэрэгтэй болно.

Нум: Эрүүл мэндийн хувьд зарим нэг хүндрэл гарч болзошгүй. Сул биетэй, хууч өвчинтэй хүмүүсийн биеэ сайн анхаар. Сэтгэл хөдлөлд автан, зүрхний хэмнэлээ нэмэхгүй байхыг зөвлөж байна. Хайр дурлалын асуудлыг хөнгөн хийсвэр байдлаар хүлээж авах юм бол байдал буруугаар эргэнэ. Аливаа харилцаанд хуурамч байдал гаргах нь таны нэр хүндийг унагах болно.

Матар: Тэнцвэртэй нөхцөл байдал үүсгэхийг хичээ. Олны дунд биеэ авч явах байдалдаа анхаар. Мөн ямар ч нөхцөл байдалд амархан дасан зохицох болон шинэ зүйлийг хялбархан сурч чаддаг байдал тань бусдаас ялгарах боломж өгнө. Өнөөдөр бүхнийг амжуулж, амжилтад хүрэх тул ямар ч ажлыг зоригтой барьж ав. Хайр дурлалын харилцаа романтик адал явдлаар дүүрэн байна.

Хумх: Зарим нөхцөл байдлын улмаас төлөвлөсөн ажил хойшлогдож болзошгүй. Гаднын давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан саад бэрхшээлийг тооцож үзэхийг зөвлөж байна. Гэр бүл ойр дотнын хүмүүсийн өмнө өгсөн амлалтдаа хүрэхийг хичээ. Тэдэнтэй өнгөрүүлэх цагаа ихээхэн ач холбогдолтой болгох шаардлага тулгарна.

Загас: Ажлын хэт их ачаалал ядаргаанд оруулж байгаа бол сайхан амрах хэрэгтэй. Болж буй үйл явдалд дэмий уурлаж бухимдахын оронд гарц гаргалгааг сайн хай. Хөндлөнгийн хүмүүсийн таагүй харилцаанд өртөх магадлалтай. Олны хөл үймээнтэй газраар бүү яваарай. Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх магадлалтай. Архаг өвчин сэдрэхээс сэргийл. Эрч хүч бага байгаа мэт сэтгэгдэл төрөх тул аль болох амар тайван орчинд байгаарай.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02