Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-01-29

12 ордын зурхай /2024.01.30/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Бүтээж туурвих чадвар дээшлэх бөгөөд энэ нь мэргэжлийн ажилдаа амжилт гаргахад гол нөлөө үзүүлнэ. Өөрийн авьяас чадварыг зөв ашиглах юм бол гайхамшигтай үр дүнг хүртэх болно. Ямар нэгэн том зүйлийг бүтээх боломж танд нээлттэй байна. Хувийн амьдралд ч аз завшаан тохиох магадлалтай тул боломжийг бүү алдаарай.

Үхэр: Өглөг авлагын тооцоогоо тулгах, шалгах өдөр. Өр ширээ хөөцөлдөх нь зарим талаар яршиг төвөгтэй санагдана. Мөнгөнд санаа зовох хэдий ч хувиа хичээсэн занг гаргах хэрэггүй. Дотоод мэдрэмжээ хийх үйлдэлтэйгээ харилцан шүтэлцээтэй байлга. Гэр бүлийн сайн харилцаа, хайр энэрлийг од эрхэс ивээж байна. Инээд хөөртэй аз жаргалтай амьдрал хамгийн үнэ цэнтэй гэдгийг өөртөө байнга сануулаарай.

Ихэр: Өөртөө итгэх итгэлээ алдаж, хэнд ч хэрэгцээгүй мэтээр төсөөлж магадгүй. Сэтгэл гутралаа хурдан засах арга олоорой. Ямар ч нөхцөлд орсон хайртай дотнын хүмүүс болон үнэнч найз нөхөд тань хамт байх болно гэдэгт итгээрэй. Тэдэнтэйгээ илэн далангүй байснаар таны сэтгэлийн хүнд ачаа аяндаа хөнгөрөх болно.

Мэлхий: Тааламжтай уур амьсгал эргэн тойронд бүрдэнэ. Та хэдийгээр ядарч байсан ч хичээл зүтгэл гаргах юм бол сайн үр дүнг авах болно. Бүх зүйлийг уламжлалт арга барилаар хийх нь учир дутагдалтай гэж үзэн шинэ зүйлийг турших хэрэгтэй. Азаа үзэх хийх нь эрсдэлтэй хэдий ч амжилттай болж мэднэ. Өөртөө итгэх хэрэгтэйг санаарай.

Арслан: Нөөцөлсөн эрч хүчээ гол асуудлаа шийдэхэд зарцуулахыг од эрхэс зөвлөж байна. Хэн нэгнээс тусламж авах гэсний хэрэггүй. Аливаа асуудлыг аль болох өөрийн хүч боломжоор шийдэхийг хичээ. Ямар нэг гэнэтийн үйл ажиллагаа үр бүтээл муутай байх бөгөөд хүссэн үр дүнг авчрахгүй.

Охин: Зарим тохиолдолд бүх зүйлийг санаснаараа болгох гэж хичээх эрсдэл дагуулна. Сайн муу аль аль талаа бодсон ч нөхцөл байдлыг бодитоор харж байхыг зөвлөж байна. Өрсөлдөгчийн өдөөн хатгалгыг тас цохиж, шийдэмгий хариуг өгч байх хэрэгтэй. Үүрэг хариуцлагаа байж болох дээд хэмжээгээр ухамсарлах хэрэгтэй.

Жинлүүр: Өнөөгийн амьдралдаа талархалтай ханд. Од эрхсийн өгсөн дохиог эергээр хүлээн ав. Илүү шунах, хариу үйлдлээ хянахгүй байх зэрэг байдал гаргаж болохгүй. Буруу зүйл рүү тэмүүлэх нь таны амьдралын аз жаргалыг үгүй болгоно гэдгийг санаарай. Эргэн тойрны хүмүүстээ сэтгэл дундуур байх мэдрэмж төрж, урам хугарч магадгүй. Болж буй бүх зүйлийг тайвнаар хүлээн авч, өөрийнхөөрөө үнэлж дүгнээрэй.

Хилэнц: Бүтээлч чадвар, эрч хүч нэмэгдэнэ. Өөрийн байр суурийг зөв илэрхийлэх тал дээр сайн анхаар. Ажил хэрэгч зан чанар, хичээл зүтгэл тань үр шимээ өгнө. Цэвэр ариун ёс суртахуун болон саад бэрхшээлийг даван туулах чадвараа харуул. Хайр сэтгэлийн харилцаанд хүндрэл гарах магадлалтай. Янз бүрийн хүмүүсийн оролцооноос бол хосуудын хооронд зөрчил үүсэх төлөвтэй байна.

Нум: Хамгийн чухал ажлаас болж маш завгүй байгаа ч энэ нь хувийн амьдралд гарсан асуудал бэрхшээлээс хөндийрөх шалтгаан байж болохгүй. Таны хувьд хамгийн эрхэм хүмүүстээ анхаарал халамж тавих зайлшгүй шаардлага гэдгээ ойлго. Ажилдаа сэтгэл хангалуун бус байх нь нөхцөл байдлыг тодорхойгүй болгоно. Олонтой нийцэж ажиллаж чадахгүй байгаа хүмүүс илүү их ачаалал авна.

Матар: Мөн чанар, сайхан сэтгэл тань таны нэрийн хуудас болж магадгүй юм. Гэхдээ таны нэрэлхүү зангаас болж алдаа гарах хэдий ч түүнийг хүлээн зөвшөөрөхөд бэрх байх болно. Амьдралын эрч хүч дээгүүр байгаа тул холбоо харилцаа тогтоох, ажил хэргийн асуудлаа шийдвэрлэх зэрэгт тохиромжтой.

Хумх: Ямар ч үед биеэ барьж, сандрах хэрэггүй. Аль болох чөлөөтэй сэтгэж, өөрийн үг хэл, үзэл бодлоо илэрхийл. Хэнээс ч ичиж зовох хэрэггүй. Энэ өдөр найз нөхөд болон хамтран ажиллагсдын эрх ашгийг урьтал болгоно. Гэхдээ нөхцөл байдлыг буруу үнэлэн, өөрийгөө гаргуунд нь гаргаж мэдэхээр байна.

Загас: Эртнээс мөрөөдсөн ажлаа эхлэх цаг хугацаа ирсэн байж мэднэ. Саад бэрхшээл тулгарсан ч эрч хүчээ дайчлан зүтгээрэй. Тусламж хэрэгтэй үед гэнэт ирж магадгүй. Ирээдүйн амжилтынхаа үндсийг тавьж чадна. Эхлүүлсэн л бол ухарч няцалгүй, заавал дуусгаж сурах хэрэгтэй. Шаргуу хөдөлмөр болон тэвчээр хатуужил таныг тодорхойлох нэрийн хуудас байх ёстой гэсэн зорилго тавь.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00