Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-02-07

Сар шинийн өдрүүдийн цаг агаар

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг сар шинийн баярын өдрүүдэд зориулан нарийвчилж гаргалаа. 

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. 

Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, хоёрдугаар арав хонгийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–5°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

Муудалтын үеүдийн хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–5°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нугаар олон жилийн дунджаас 1–5°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджын орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. 

Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–5°С–аар хүйтэн байх бол бусад хугацаанд олон жилийн дунджаас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00