Хонь: Хувийн хүсэл сонирхол, үзэл бодлоо хамгаалахгүй бол зарим үйл явдлын өрнөл нь таны эсрэг эргэж болохыг од эрхэс анхааруулж байна. Санхүүгийн нөхцөл байдлаа хэвийн байлгахын тулд үнэтэй худалдан авалт хийх хэрэггүй. Од эрхсийн зарим нөлөөгөөр санхүүгийн алдагдалд хүрч болзошгүй. Олны дунд байхдаа өөрийн үзэл бодлоо хамгаалах нь хамгийн чухал байна.
Үхэр: Хурц бөгөөд мэдрэмтгий зан чанар төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд саад болж мэднэ. Бусдын нөлөөнд автах, тэдний хараат болох магадлал өндөр байна. Тиймээс өөрийн итгэл найдвар, өөдрөг үзлээ хадгал. Санхүүгийн асуудалтай холбоотой үйл ажиллагаандаа сайтар бодолтой хандахыг од эрхэс танд зөвлөж байна.
Ихэр: Үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөсгөх хүсэлтэй хүмүүс олон нийтийн цахим сүлжээг бизнесээ сурталчилбал таатай байна. Урьдчилан төлөвлөөгүй зардалд зориулж нөөцөө заруулах магадлалтай байна. Таны анхаарал болгоомж үргэлж бэлэн байх хэрэгтэй үе. Өнөөдөр хувийн асуудлаа орхигдуулах хандлага ихсэж байгаа нь зөрчил үүсгэж болзошгүйг анхааруулж байна. Ойр дотнын хүмүүстээ амлалт өгсөн бол заавал биелүүл.
Мэлхий: Өөрийн төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлэхийн тулд бусдаас тусламж дэмжлэг авч чадна. Таныг үнэлдэг хүмүүс захаас аван гарч ирнэ гэдэгт итгэлтэй байж болно. Харин хайртай хүнээ гомдоох үг хэллэг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Таны ааш зангаас гэр бүлийн харилцаа бүхэлдээ шалтгаална. Мөн олны дунд биеэ зөв авч явах талаар сайн анхаар. Гаднын нөлөөнд хэт автахгүйн тулд анхаарал болгоомж хэрэгтэй.
Арслан: Хайр сэтгэлийн харилцаа таныг баярлуулахаас гадна амьдрал тань эерэг хандлагаар дүүрэх болно. Өөрийн зүрх сэтгэлийг сонсож, түүнийгээ дагаарай. Харилцаа холбоо тогтоох, ажил хэргийн нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, амарч хөгжилдөхөд таатай үе. Энэ боломжийг ашиглаж чадвал таны төлөвлөсөн ажил амжилттай бүтэх болно. Алс газар явах хүмүүс хувийн бэлтгэлээ сайн хангаарай. Биеийн дархлаагаа хамгаалахгүй бол хууч өвчин сэдэрч магадгүй.
Охин: Ажлыг цагийг тулгаж байгаад гэнэт сандран амрахаа мэдэхгүй ажиллах нь танд ачаалал өгч, ядраах сульдуулж болзошгүй тул ямар ч үед төлөвлөгөөтэй байхыг зөвлөж байна. Нэгэнт тогтсон дэг жаягийг сөрж, эсэргүүцсэнээс үүдэлтэй маргаан, үйл ойлголцол үүсэж болзошгүй. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байх тул эрсдэлтэй үйлээс холуур байгаарай.
Жинлүүр: Орлого нэмэгдэх тул амьдралын боломжоо бүрэн утгаар нь мэдэрнэ. Өөртөө болон хайртай хүмүүстээ сайхан орчин бий болгох хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Эрүүл мэндээ анхаарахгүй бол бие хямарч магадгүй. Эмчийн заавар зөвлөгөөг анхааралтай сонсоорой. Буруу эмчилгээ таны асуудлыг дордуулах магадлалтай. Залуу хүмүүс бусдын үгийг сонсохдоо тэвчээргүй хандлага гаргах бололтой. Бүх хүмүүст туршлага хамгийн чухал үе шүү.
Хилэнц: Өөртөө шүүмжлэлтэй хандаж чадвал эргэн тойрны хүмүүсийнхээ хүсэл тэмүүллийг зөв ойлгож чадна. Соёлтой, боловсон харьцаа бусдыг өөртөө татахад нөлөөлөх болно. Хувийн амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг хүмүүсээ гол зорилгын төлөө хамтран урагшлах урам зоригоор тэтгэ. Өнөөдөр эерэг хандлага ихсэх учир таны хүсэлтэд татгалзах хүн гарахгүй байх.
Нум: Таны хувийн амьдралд өгөөжтэй өдөр байх болно. Танилын хүрээгээ тэлж, шинэ найз нөхөдтэй болох бөгөөд одоогийн үзэл бодлоо мэдэгдэхүйц баяжуулах болно. Зарим таагүй байдал ард үлдэж хөгжилтэй, баяр хөөртэй уур амьсгал эргэн ирнэ. Таны хувийн амьдралд өгөөжтэй өдөр байх болно. Танилын хүрээгээ тэлж, шинэ найз нөхөдтэй болох бөгөөд одоогийн үзэл бодлоо мэдэгдэхүйц баяжуулах болно. Зарим таагүй байдал ард үлдэж хөгжилтэй, баяр хөөртэй уур амьсгал эргэн ирнэ.
Матар: Уучлал энэрэл үзүүлэх өгөөмөр зан тань эргэн тойрны хүмүүсийг өөртөө татаж, хүрээллээ өргөжүүлэх боломж өгнө. Залуу хүмүүсийн хувьд шинэхэн хайр сэтгэлийн холбоо төгсгөл болж магадгүй. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Амьдралын эрч хүч буурах магадлал маш өндөр байгаа тул өөрийгөө ядраахгүй байх хэрэгтэй. Бусдыг ойлгохын тулд илүү туршлагатай хүний зөвлөгөөг сонсоорой.
Хумх: Илүү их эрч хүч шаардсан, оюун ухаан шавхсан ажлуудаа хойшлуул. Магадгүй хамтын үйл хэргээ буруу үнэлж дүгнэх хандлага гаргаж. Буруу бодол санаа нь андуурал будилаанд хүргэнэ. Санаачилсан үйл хэрэг бүтээмж муутай, олны дэмжлэг олж авахгүй тохиолдолд сандралд орж болзошгүй. Сайн муу алинд ч сайхан сэтгэлтэй, эерэг бодолтой чигээрээ үлдэхийг эрхэмлэ. Загас: Хол байдаг найз нөхдийндөө зочлох нь таны хувьд сайхан амралт болохоос гадна бодол санаагаа төвлөрүүлэх таатай орчныг бүрдүүлж өгнө. Хэн нэгэн танд зөвлөгөө өгөх эсвэл шүүмжлэхийг оролдвол бухимдах хэрэггүй. Аливаа учралыг бүх талаас нь эргэцүүлэн тунгааж, авах гээхийн ухаанаар хандаарай.