Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-03-07

12 ордын зурхай /2024.03.08/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Энэ өдөр зарим хониныхон хайр сэтгэлийн хувьд та ахиц олохгүй нь бололтой. Түүнд тань дотно харилцаа биш нөхөрлөл эрхэм байх болно гэдгийг танд мэдрүүлэх болно. Эрчүүдэд ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж болохуйц, төлөвлөгөөг нь өөрчилж болохуйц ямар нэгэн зүйл тохиолдоно. Таны амьдрах орчин, ажиллах орчин ч өөрчлөгдөж мэдэх юм. Танд алтан боломж гарч ирж мэдэх юм. Ажил болон хувийн аливаа харилцаандаа анхаарал болгоомжтой хандаарай.

Үхэр: Ховорхон тохиолддог энэ өдөр та бусад өдрүүдээс өөрөөр байхыг хүснэ. Энэ өдөр найз нөхөд, гэр бүлтэйгээ хамт дурсамж бүтээх гэж эртнээс төлөвлөнө. Таны санасан хүссэн бүхэн сайхан бүтэх болно. Энэ өдөр бүхэлдээ эерэг энергиэр дүүрэн байх болно. Гэнэтийн бэртэл гэмтэлд өртөхөөс сэрэмжилж анхаарал хяналттай байгаарай.

Ихэр: Эргэлзүүлсэн өдөр. Амьдралдаа хийж байсан алдаа оноогоо эргэн харна. Ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлөхийн тулд танд бүгдийг эргэцүүлэх хүсэл төрнө. Энэ өдөр та ажилдаа бүхий л анхаарлаа төвлөрүүлж чадахгүй хичээсэн ч өөр зүйл рүү хувиран орчхоод байна. Энэ сэтгэл санааны тогтворгүй байдал нь хамтрагч нарт тань таалагдахгүй тэдний унтууцлыг хүргэнэ. Энэ өдөр та туйлын тайван хүлээцтэй байж чадна.

Мэлхий: Бүх зүйлд бардам, өөрийнхөөрөө байх нь тийм ч сайн зүйл биш. Энэ ордны өөрийгөө хэт мэдэрдэг, шулуун зантай хүмүүс энэ зангаасаа болж шүүмжлэлд өртөх болно. Цаг үе, улс төр, нийгмийн асуудлыг сонирхож эхэлнэ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нийгмийн амьдралд идэвхтэй оролцохыг хүснэ. Хувийн амьдралд бага зэргийн үл ойлголцол гарах ч удаан үргэлжлэхгүй.

Арслан: Төлөвлөсөн ажил ар араасаа үргэлжилсэн завгүй өдөр болно. Хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр байгуулах ажлууд амжилттай бүтнэ. Та тууштай тогтвортой ажиллаж чадах юм бол олон хүнийг өөртөө татах болно. Шинэ ажилд орж байгаа бол цалингаа бага гэж гололгүй чин сэтгэлээсээ хийж чадвал таны ур чадвар ирээдүйд гэрэлтэх болно.

Охин: Үйлдвэрлэлийн далайцтай ажил урагштай өдөр байна. Хэзээ ч төсөөлж байгаагүйгээр амжилтыг мэдрэх болно. Мэргэжлийн хүрээндээ та өөрийнхөө түвшнийг ямар байгааг хамт олондоо харуулах боломж нээгдэнэ. Эрүүл мэнддээ бага ч болов анхаарал тавьж байхгүй бол бие организм тань хямралыг хүлээж авах нь байна.

Жинлүүр: Завгүй өдөр. Бүтээмж өндөртэй, өнөөдрийн хувьд төлөвлөсөн ажлаа бүгдийг нь амжуулж чадах уу үгүй юу гэмээр их завгүй байх болно. Ар гэрийн ажил танд маш чухал тул бүтэн өдрийг тэдэндээ л зориул. Хүүхдийнхээ эртнээс авхуулахыг хүссэн хүсэмжит зүйлийг нь өнөөдөр л биелүүлэх боломж олдоно. Таны хэтийн төлөвлөгөө ч өнөөдөр тодорхой болж та зорилтынхоо төлөө эрч хүчтэй тэмүүлэлтэй байж чадна гэдгээ харуулах болно.

Хилэнц: Шийдэмгий өдөр. Онцгой шийдвэр гаргах, төсөл хөтөлбөр эцэслэх, аливаад хяналт тавих зэрэг ажлууд гарч ирнэ. Олон нийттэй харилцах харилцаанд туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Санаандгүй хэлсэн нэг үгнээс болж таны амжилттай өрнөж буй ажил, нэр хүнд доголдож мэдэхээр байна. Мэргэжлийн ур чадвараа гаргах, уран бүтээлийн хүрээнд идэвхтэй ажиллах оновчтой цаг үе юм.Томоохон хөрөнгө оруулалт эсвэл худалдан авалт хийж магадгүй.

Нум: Зорилготой өдөр. Хэн дуртай нь барьж авч зүрхэлдэггүй тийм л хүндхэн зүйлийн хойноос та тэмүүлэх болно. Энэ их зориг од эрхсийн нөлөөгөөр танд хуримтлагдсан байна. Гэхдээ дэмий зоригоор бүгдийг шийдэж болохгүй хэдий чинээ зоригтой байна төдий чинээ болгоомжтой байхыг сануулж байна. Бусдын зөвлөгөөг сонсож сурах нь ч бас нэг соёл юм шүү. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг бэлэглэ.

Матар: Даргаасаа зэмлэл хүртэж, олны хүрээлэлд таагүй сэтгэгдэлтэй таагүй өдрийг өнгөрүүлэх болно. Хүнд суртал, шударга бустай тэмцсээр ирсэн таны хувьд зэмлэлийн эсрэг зогсох болно. Амьдралд итгэх итгэл бага зэрэг буурч сэтгэл санаагаар унах ч цаг хугацаа таныг эмчлээд өгөх болно. Мөнгө төгрөгтэй болгоомжтой харьц. Танд бодсон санаснаас чинь илүү их орлого орж ирэх болно. Үүнээс үүдэн таны санхүүгийн байдал илүү найдвартай болох юм.

Хумх: Ихэнх хүмүүсийн зургаа дахь мэдрэхүй дээд зэрэгтээ хүрсэн өдөр байна. Зарим эргэлзээтэй зүйл дээр зөн совингоо дагахад алдах юмгүй. Эрүүл мэндийн хувьд хууч өвчтэй хүмүүс болон огцом ууртай хүмүүст нэлээд халтай байх болно. Таны эрүүл мэнд таны гарт байгаа гэдгийг битгий мартаарай. Та өнөөдөр маш их ажлыг амжуулах гэж хичээх болно.

Загас: Хоёрдмол өдөр. Амьдралд хэт гэнэн, итгэмтгий зангаар хандах та бүтэлгүйтэл, алдагдалд орж мэдэх юм. Хайр дурлалын асуудалд ч тэр өөрийнхөө дотоод ертөнцийг сайтар тунгаан сонсох хэрэгтэй. Эрчүүд амрагийн явдалд хутгалдаж мэдэх таагүй хардлагыг хосдоо төрүүлэх болно. Энэ байдлаа засахгүй бол салалт хүлээж байж мэднэ. Аливаа зарга, гомдол зэрэг бичиг баримттай холбоотой ажлууд бүтэмж сайн байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00