Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-03-15

Энэ амралтын өдрүүдийн цаг агаар

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 03 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд нутгийн төв хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Хур тунадас: 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийг зарим газраар, 24-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.    

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус, өдөртөө +3...+8 градус, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 19-нөөс ихэнх нутгаар дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 15-16-нд нойтон цас, 24-нд цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14...-19 градус, бусад хэсгээр -9...-14 градус, өдөртөө бүх хэсгээр -1....-6 градус хүйтэн байна. 19-нөөс дулаарна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22