Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-03-27

Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

27-28-нд шилжих шөнө Сүхбаатарын өмнөд болон зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

27-28-нд шилжих шөнө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 03-р сарын 27-ны 20 цагаас 03-р сарын 28-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Халх голын хөндийгөөр -3...-8 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +5...+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -11...-13 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -11...-13 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -13...-15 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

2024 оны 03 сарын 29-нөөс 2024 оны 04 сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29, 4-р сарын 01-нд говь, талын нутгаар, 30-нд тал, хээрийн нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар дулаарна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00