Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-04-01

Энэ 7 хоногийн цаг агаарын мэдээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

 4-р сарын 2, 3-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.

2024 оны 04-р сарын 01-ний 20 цагаас 04-р сарын 02-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  бороо, нойтон цас орно. Бусад нутгаар  хур тунадас орохгүй. 

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын сав газраар +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй.  Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй.  Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй.  Хур тунадас  орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.

2024 оны 04 сарын 03-наас 2024 оны 04 сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 4, 5-нд ихэнх нутгаар дулаарна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00