Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-05-25

Нийт нутгаар цаг агаар тогтуун дулаан байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

26-нд нийт нутгаар цаг агаар тогтуун дулаан байна.

2024 оны 05-р сарын 25-ны 20 цагаас 05-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, баруун хагаст баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +14...+19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02