Маргааш /2024.06.05/ өдөр Булганы нутаг, Сэлэнгийн зүүн болон өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.
Малчид, иргэд, аялагчдын анхааралд:
Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.