Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-06-14

Энэ амралтын өдрүүдийн цаг агаар

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2024 оны 06 дугаар сарын 14-нөөс 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Салхи: 18, 19-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 20-нд баруун болон говийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн зарим газраар, 22, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 16, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна. 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 18,19-нд бороо, 20-нд дуу цахилгаантай, аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 16,17-нд халж шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 18,19-нд бага зэрэг сэрүүснэ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00