Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт болж байна. Энэ насанд 254 үрээ шандсаа сорихоор бүртгүүлсэн.
Хурдан морины салбар хорооныхон уралдаанд бүртгүүлсэн морьдыг шүдэлж, сэрвээний өндрийг хэмжсэнээр гарааны зурхайд эргэлээ.