Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-07-15

12 ордын 7 хоногийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна /2024.07.15-2024.0721/

Хонь: Долоо хоногийн эхээр ажил амьдрал эрүүл мэнд бүх талаараа эрсдэлтэй байгаа тул туйлын анхааралтай байхыг зөвлөж байна. Өөрийн чадварыг дутуу үнэлснээс болж маш их ашиг олж болох ажлыг алдах болно. Танд ойрын хугацаанд дараагийн шинэ боломж ирэхгүй л болов уу. Ажлын ачаалал ихтэй үед хэн нэгний тусламж дэмжлэгийг авахаас татгалзах хэрэггүй. Танд сэтгэл санааны тогтворгүй байдал давамгай байгаа учраас амгалан тайван байдлыг аль болох эрхэмлээрэй. Долоо хоногийн дундуур хэн нэгэнд нь нөхөж баршгүй гарз тохиож мэднэ. Бусдыг эд материалын гэхээсээ илүүтэй сэтгэл санаагаар өргөж дэмнэж, тус дэм болохыг зөвлөж байна. Хайр дурлалтай учирч амжаагүй яваа залуус яарч хэн нэгнийг эрж хайж хүчээр бий болгох гэсний хэрэггүй. Та өөрийнхөө хамгийн сайн хийдэг зүйлээ олж хийснээр хүсэл мөрөөдлийнхөө замыг дардан болгоно. Харин долоо хоногийн сүүлээр эртнээс төлөвлөж байсан уулзалт цуцлагдаж таны ажилд ихээхэн өөрчлөлт оруулна. Танаас ихээхэн тэсвэр тэвчээр шаардах ажилтай нүүр тулах болно. Гэсэн хэдий ч ямар ч ажил хэргийг барьж авсан амжилттай байх бөгөөд зөвхөн таны хүч чадал, боломжийн хэрээр урагшлах болно. Ажил хэрэгтэй холбоотой уулзалт, хэлэлцээр нь танд болон байгууллагад чинь ихээхэн ашиг авчрах болно.

Үхэр: Долоо хоногийн эхээр ямар ч нөхцөл байдал үүссэн ойр дотнын хүмүүстэй эе эвээ эвдэх хэрэггүй. Бардам зан, дээрэнгүй байдлаа засаж залруулахыг одод зөвлөж байна. Хэрэв та буруутай үйлдэл хийсэн бол түүнийгээ цаг тухайд нь залруулах, буруугаа хүлээх арга хэмжээ аваарай. Таны хувьд удаан хийгээгүй ажлаа гүйцэлдүүлэх гэж бүхий л тэнхээгээ барна. Яриа хэлэлцээр бүтэл муутай болж, таныг харамсахад хүргэнэ. Гэвч таны оюун санааны байдал, зургаа дахь мэдрэхүй тань нэлээд хүчтэй байна. Таны бүтээлч сэтгэлгээ дээд цэгтээ байгаа тул энэ боломжийг алдаж болохгүй. Хийж бүтээх хүслээ цаг алдалгүй эхлүүл. Долоо хоногийн дундуур эрэн хайх, мэдээ мэдээлэл цуглуулах, шалгаж тагнах ажиллагаа явуулахад таатай. Өөрийн баримталдаг зарчмыг ажил хэрэгтээ ашиглах нь оновчтой байна. Хэн нэгэнд амласан амлалтаасаа буцахгүй байхыг зөвлөж байна. Таны сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үгийг тань өөр нэгэн маш хүндээр тусган авсан байх магадлалтай. Харин долоо хоногийн сүүлээр таны үзэл бодолд нөлөөлөхүйц шинэ санаа төрж болзошгүй юм. Шинээр эд хөрөнгө худалдан авахад тохиромжтой бөгөөд санхүүгийн боломждоо тохируулж нэмэлт зардал гаргахгүй байхыг зөвлөж байна. Шинэ танил, сайн мэдэхгүй хүмүүсийг ойрын хүрээлэлдээ оруулах хэрэггүй.

Ихэр: Долоо хоногийн эхээр эрх чөлөө, шударга ёсны төлөө идэвхтэй тэмцэж хууль бус үйлдэл, сувдаг шуналт сэтгэлтнүүдийн эсрэг ширүүхэн дугарахад таатай цаг үе байх болно. Хийхээр төлөвлөсөн ажлын шийд гарахгүй хүлээлт үүсгэхээс гадна оруулсан мөнгийг гацааж санхүүгийн асуудлыг бий болгож болзошгүй. Бичиг баримтаа цэгцлэхдээ хянуур бай. Мөнгө төгрөгийн асуудал жаахан ч болов байгаа бол дэлгүүр хэсэх, дэмий зарлага гаргахгүй байх тал дээр анхаар. Танд цагийг хий хоосон өнгөрүүлэхгүй байхыг зөвлөж байна. Харин долоо хоногийн дундуур гэнэтийн сайн сайхан болон таатай бус үйл явдлуудаар дүүрэн байна. Таны хувьд шинэ зүйлээр оролдож, хийх гэж зүтгэсний хэрэггүй. Хосууд нийцтэй харилцаа, зугаа цэнгэл, эрх чөлөөг мэдрэхэд таатай байна. Ямар ч ажлыг барьж авахад итгэл төгс байж татгалзах хэрэггүй. Ойр дотнын хүмүүсийн таагүй харьцаа удаан үргэлжилбэл улам ярвигтай болж магадгүй. Долоо хоногийн сүүлээр гэр бүлээрээ зочлохоор явах эсвэл гэртээ зочид хүлээн авна. Үр хүүхдүүдийн зүгээс танд талархал ирэхээс гадна тэд таныг баярлуулах ямар нэгэн үйл хийж магадгүй. Эмэгтэйчүүдийн хатуу, чанга шийдвэр нь таны хувьд нэлээд хүнд тусаж сэтгэлийн гүн хямралд орж болзошгүй.

Мэлхий: Долоо хоногийн эхээр од гараг урьдын адилаар таныг ивээх болно. Ажил мэргэжлийн талбарт үүссэн асуудлыг шийдэхэд хамгийн тохиромжтой. Эрчүүд олон нийттэй харилцах, багаар ажиллах зэрэгт амжилттай. Гэвч нэр хүндээ өсгөх тал дээр явуургүй арга хэрэглэх, нэр дэвших, тушаал цол горилох зэрэг нь амжилт муутай байх болно. Зөв үйлдэлтэй байж бусдыг өөртөө татахыг зөвлөж байна. Харин долоо хоногийн дундуур хувийн амьдралд тань эерэг болон сөрөг томоохон өөрчлөлтүүд ээлжлэн тохиож болзошгүй. Та санхүүгийн боломж нөхцөлөө дээшлүүлэх талаар эрэл хайгуул хийж түүнийхээ төлөө бусдын дэмжлэг, мэдлэгийг хүртэх хэрэг гарна. Та ямар нэгэн байдлаар үзмэрч, мэргэ төлгө, ид шидийн хойноос хөөцөлдөх хэрэггүй. Зөвхөн өөрийнхөө зөн совинд бүрэн дүүрэн итгэхэд алдах юм байхгүй. Агаарын даралтын байдлаас шалтгаалан зарим хүмүүсийн өвчин хууч сэдрэх, даралт ихсэх зэрэг ажиглагдаж магадгүй. Долоо хоногийн сүүлээр ганц бие хүмүүсийн болзоо бодсоноос сайхан, романтик үйл явдлын өрнөл ихтэй, сонин содон зүйл ихтэй байна. Та хоёрын хувьд энэ үдэш гайхамшигтай сайхан байх болно. Санхүүгийн байдал тань санаанд оромгүй байдлаар нэмэгдэнэ. Том сугалаанд хожихгүй ч магадгүй та маш ашигтай наймаа хийж мэдэх юм.

Арслан: Долоо хоногийн эхээр сөрөг сэтгэгдлээс аль болох зайлсхийж, өөрт ахадсан хүнд ажил хийхгүй байх хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд зарим нэг асуудал гарч магадгүй. Гаргасан шийдвэр, хийсэн үйлдэлдээ хариуцлагатай байж хувийн зохион байгуулалттай байхыг сануулж байна. Илүү хичээж чадвал санхүүгийн байдлаа сайжруулж чадах үе. Таныг худал мэдээллээр хангаж болзошгүй тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Бүхий л зүйлдээ сэтгэл хангалуун байж сураарай. Долоо хоногийн дундуур өмнө тохиолдсон таагүй зүйл ард хоцорч шинэ эрч хүч, урам зоригоор цэнэглэгдэх болно. Амжилт бүтээл гаргаж, нэр алдраа түгээх эсэх нь зөвхөн танаас шалтгаалах тул хэн нэгэнд хий найдаж, өөрийн хувь тавиланг даатгах гэсний хэрэггүй. Хувийн амьдралын төлөвлөгөө амжилттай, бүтэмж сайтай байна. Харин долоо хоногийн сүүлээр худалдаа наймаа, бизнесийн ажилд таатай үе. Гэхдээ их мөнгөний эргэлттэй ажил хийх гэж байгаа бол туйлын анхааралтай, хянамгай байхыг зөвлөж байна. Эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулж чадвал танд сайн сайхан бүхэн ирсээр байх болно. Сэтгэл хөдлөлдөө автан томоохон худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе. Зарим үйл явдлын зангилааг тайлах бөгөөд хайр дурлалын таатай харилцаа бий болно.

Охин: Долоо хоногийн эхээр эрчүүдийн түрэмгий, хүндлэлгүй зангаас болж олон таагүй явдлууд тохиох магадлалтай. Тиймээс ойр дотнын хүмүүс, хань ижил төдийгүй хамт ажиллагсадтайгаа ч болгоомжтой, өөртөө хяналттай харьцахыг зөвлөж байна. Хурал цуглаан, уулзалт тасрахгүй ажлын ачаалал их байна. Нарийн чухал зүйлийг хойшлуулах нь зөв шийдвэр юм. Ихэнх хүмүүсийн хайр дурлалын холбоо харилцаа таатай байна. Энэ хайрын холбоо нь цаашлаад урт удаан амьдралын эхлэл болж мэдэх тул харилцаагаа эрхэмлээрэй. Долоо хоногийн дундуур өөрийгөө зөв зүйлд удирдан залж ирээдүйгээ гэрэлтэй болгоход шамдаарай. Хамгийн хүнд хэцүү ажил байсан ч шантрах хэрэггүй. Зөн билигтээ итгэн, мэрэгч төлөгч шиг аашлах хэрэггүй. Ажил хэргийн болон уран бүтээлийн авьяас чадвар нэмэгдэнэ. Бүтээн байгуулалтын ажил тэр дундаа байшингийн суурь тавих, гэр барих зэрэгт таатай. Долоо хоногийн сүүлээр бусдын элдэв ятгалгад автахгүй, буруу ташаа мэдээллийг шууд хүлээж авахгүй байх нь танд үүсэж болох таагүй зүйлүүдээс хамгаалах болно. Янз бүрийн сургалт дамжаанд хамрагдах, бүх талаараа өөрийгөө хөгжүүлэх талын ажил үйлс нь амжилттай, бүтэмжтэй байна. Мөн хамтран ажилладаг хүмүүстэйгээ хамтын ажиллагаа зохион байгуулах, олон нийттэй харилцах ажил нь таныг хурцалж, зоригжуулах сайн талтай.

Жинлүүр: Долоо хоногийн эхээр алсын хараатай, өөрийгөө хянах хяналтаа алдахгүй байхыг хичээж гэнэтийн үүсэж болох аюул ослоос маш сайн хамгаалаарай. Таны сэдсэн үйл хэрэг олон түмний санаа бодлоос шууд хамаарахаар байна. Гэвч та тэдний бодол санааг өөрийн итгэл үнэмшил, зорилгоо бүрэн тайлбарлаж, тэднийг өөртөө татаж чадах эсэх нь таны хүчин зүтгэл, чин сэтгэл ер нь бүх зүйлээс тань шалтгаалах болно. Хамгаас дотнын хүнд тань таны тусламж хэрэгтэй байж мэдэх тул мэдрэмжтэй байгаарай. Зорьсон хэрэг тань амжилттай бүтэж өөрийн гэсэн бизнесийг эхлүүлж магадгүй. Харин долоо хоногийн дундуур санаандгүй анхны хайртайгаа уулзаж магадгүй. Гэхдээ сэтгэл хөдлөлөө дарж, даруу байхыг зөвлөж байна. Хийхээр төлөвлөсөн томоохон худалдан авалтаа эргэлзэх зүйлгүйгээр хий. Өөрийн хүч чадалдаа итгэж амжилтыг ар араасаа дагуулах болно. Ялихгүй зүйлээс болж муудалцаж, эвдрэлцэх явдал гарч болзошгүй тул ухаантай, тэвчээртэй байхыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр хувь заяа танд өгсөн бэлгийг баяртайгаар хүлээн аваарай. Өөртөө байгаа хамгийн нандин чанараа харуулахыг хүсэх бөгөөд таны хийсэн бүхэн тань бусдын тусын тулд байж чадна. Бусдын атаархлыг төрүүлэхгүй байхыг хичээж, албан үүргийнхээ хүрээнд бусдад аль болохоор туслахыг хичээгээрэй. Гэвч хэт сэтгэлийн хөөрөлд автан хэн нэгнийг өөрийн эрх ашгийн төлөө эргүүлэх гэсний хэрэггүй.

Хилэнц: Долоо хоногийн эхээр хилэнцийнхний хувьд харилцан ашигтай ажиллах тал дээр хамгийн эерэг үр дүн үзүүлэх боломжтой үе. Хойшлуулж боломгүй ажлыг амжуулахын тулд таалагдахгүй хүнээсээ ч тусламж хүсэж магадгүй. Гэнэтийн зардалдаа хяналттай бай. Жижиг сажиг гэлтгүй танд ирсэн тус дэмийг талархан хүлээж ав. Хүний сайхан сэтгэл туйлын чухал гэдгийг санаарай. Харин долоо хоногийн дундуур урьдын тусыг бодолгүй хүн бүхэнд сайн үйлс хийж, олон хүнд эерэг энергийг түгээснээр нэр хүндээ өсгөнө. Төлөвлөсөн ажил хэрэг тань саад бэрхшээл багатай хэвийн үргэлжилнэ. Залуу хүмүүс сохор болзоог хүснэ. Шинэхэн хосуудын хувьд хайр дурлалын оргил үе нь эхэлнэ. Эр зориг гаргаж, томоохон цар хүрээтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Төлөвлөгөөндөө анхаарч, дахин алдахгүй төлөө илүү хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр бизнесийн хүрээнд ашигтай санал, төсөл хөтөлбөрийн талаар нухацтай яригдана. Дээд хүчний дэмжлэг тусламжийг мэдрэх болно. Түншүүдээс ирсэн саналуудыг нухацтай бодож шийдвэр гаргаарай. Өөрийн хувь заяаг хэн нэгэнд даатгахгүй байхыг зөвлөж байна. Ганц бие хүмүүсийн хувьд насны ханиа зөв сонгох эсэхдээ нэлээд эргэлзэх бололтой.

Нум: Долоо хоногийн эхээр зарим гэрээ хэлэлцээр санаснаар болохгүй, урьдаас төлөвлөсөн ажил шийдвэрт хүрэх үед өөрчлөгдөж түүнээс болж тодорхойгүй хугацаагаар ажил хойшлох, мөнгө санхүүтэй холбоотой хямралд орох зэргээр бүх л зүйл болохгүй байгаа юм шиг хүндхэн өдрүүд угтана. Сансрын энерги үргэлж хувиран өөрчлөгдөж байдаг тул танд ирэх буулт ч үргэлж эерэг сайн байна гэж байхгүйг сана. Өөрт ирсэн боломжийг аль болох алдахгүй байхыг хичээгээрэй. Сэтгэл санааны хувьд хүчтэй байж үүссэн асуудлын ард гараарай. Долоо хоногийн дундуур ямарваа ажил хэргийн уулзалт амжилттай болж түнш байгууллагуудыг өөртөө нэгтгэж чадна. Та өөрийн бүтээлч санаагаа ойр дотнынхоо хүмүүст бүрэн дүүрэн ойлгуулж чадвал бүх зүйл таны бодож санасан шиг бүтэмжтэй болох болно. Газар тариалангийн ажил эрхэлдэг хүмүүсийн ачаалал урд өмнөхөөсөө ч илүү ачаалалтай байхаас гадна тэд гайхалтай үр дүнг үзэх болно. Танд урт хугацаанд оролдоод чадахгүй байсан зүйлийг бүтээж салбартаа тэргүүлэх боломж олдоно. Харин долоо хоногийн сүүлээр үл ойлголцол, маргаанаа нам дуугаар, эв эетэйгээр богино хугацаанд шийдвэрлэж чадахгүй бол даамжирч нэлээд хурцадмал байдалд орж болзошгүй. Эрүүл агаарт алхаж, гүйх нь сэтгэл санааг өөдрөг болгож бас олон зүйлийн талаар эргэцүүлэх боломжийг олгох болно. Хайр сэтгэлээ илчлэх хамгийн таатай үе. Ахмад настай хүмүүсийн сэтгэл санааг өргөж, тэдний хүсэлтийг биелүүлэх нь таны хувьд туйлын чухал зүйл болоод байна. Ямар ч чухал ажлаас илүүтэй түүндээ л бүх анхаарлаа хандуулаарай.

Матар: Долоо хоногийн эхээр од эрхсийн зүгээс таныг зүрх сэтгэл хайр энэрлээр дүүрэн байх бөгөөд түүнийгээ удаан барихын тулд өөрийн хүч чадлыг зөв хуваарилахыг зөвлөж байна. Хувийн амьдралд тань жижиг сажиг зохицуулах ажил байх ч та ганцаар шийдвэрлэх боломжгүй юм. Эрүүл мэндийн асуудлыг хойш тавих хэрэггүй учир нь та олон хоногийн турш ямар нэгэн зовуурьтай байгаа бол бүр ч яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Осол аваарт өртөж бэртэл авч магадгүй тул аюул дагуулах ажил, тог цахилгаанаас болгоомжил. Долоо хоногийн дундуур өөрийнхөө хүч чадлыг дэгсдүүлэн үнэлэхгүй байхыг зөвлөж байна. Ухаантай эмх цэгцтэй, биеэ авч явах байдлаараа үр хүүхдэдээ үлгэрлээрэй. Шулуун шударга зантай гээд түүнийгээ хэтрүүлбэл эвтэй хүмүүс ч эвдрэлцэх магадлалтай тул аливаад тэнцвэрт байдлыг эрхэмлээрэй. Итгэл найдвараар өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ цэнэглэ. Харин долоо хоногийн сүүлээр та хэн нэгэнтэй зөвшилцөлд хүрэх нөхцөл байдал үүсвэл нэг талыг баримталж бус олон талаас нь харж бодож, өөр дээрээ хүртэл авчирч асуудлыг шийдвэрлээрэй. Бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн хувьд нэлээд тааламжтай байх бололтой. Од гарагийн ивээлээр энэ ордны бүсгүйчүүд хайр сэтгэлийн асуудлаа нааштай шийдэж чадна.

Хумх: Долоо хоногийн эхээр өсвөр насныхан болоод ажилгүй хийцгүйрч байгаа эрчүүд анхаарал болгоомжтой байхгүй бол саваагүй зангаасаа болж хэрэгт төвөгт орооцолдох магадлал өндөр байгааг сануулж байна. Мэргэжлийн бүхий л үйл ажиллагаандаа анхааралтай, хянамгай хандаж зарим тохиолдолд туршлагатай мэргэжилтнээс зөвлөгөө ав. Хийж дуусгаагүй хуучин ажлаа амжуулах нь юу юунаас чухал байна. Болж буй үйл явдлын зүг чиг танд ашигтайгаар өөрчлөгдөж болно. Та баталгаат бичиг баримт, гэрээ хэлэлцээрийн баримт бүрдүүлэх, санхүүтэй холбоотой чухал баримт бичигт болгоомжтой хандаарай. Долоо хоногийн дундуур эхлүүлсэн ажлаа хойшлуулж цалгардуулалгүй төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэн дуусга. Ийм байдлаар ажиллавал амжилт тун удахгүй таны гарт ирнэ. Бие махбодын ачааллаа хөнгөлж, алжаал тайлж амрах тухай бодсон нь дээр. Өөрийгөө байж болох бүхий л арга хэлбэрээр цэнэглэж, их ажлынхаа эхлэлд бэлдээрэй. Эрүүл мэнддээ анхаарал тавьж урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Харин долоо хоногийн сүүлээр худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс бага зэргийн бэрхшээлийг даван туулах шаардлага гарна. Гэвч шантрах хэрэггүй. Таны хувьд ашиг орлого тасрахгүй, харин ч өмнөхөөсөө илүү орлого олох болно. Өвчин өөрөө эдгэнэ гэж тоохгүй орхих хэрэггүй эмнэлэгт хандаж эрүүл мэндийн байдлаа сайжруул. Таны хүрээлэлд шинээр орж ирсэн хүмүүс тийм ч найдвартай хүмүүс биш байж мэдэх тул болгоомжил.

Загас: Долоо хоногийн эхээр ажил дээр бүх зүйл таатай байж орлого тань нэмэгдэнэ. Таныг ардаа хол орхих өрсөлдөгчтэй учирна. Хэрэв та өөртөө итгэх итгэлээ алдалгүй, хүч чадлаа зөв хуваарилан өрсөлдөгчөө бус өмнөх ажлаа чухалчилбал ялалт танд ирнэ. Бүхий л зүйл тань сэтгэлзүйтэй шууд холбоотой байна. Анхаарлын төвд тань алба ажлын тань асуудлууд байх ч өөрийн хувийн амьдралын хамгийн нарийн асуудлыг хойш тавьж болохгүй. Сэтгэл санаа тогтворгүй болж, өөдрөг үзэл сарнин их бага хэмжээгээр өөрчлөлт хийхийг хүснэ. Долоо хоногийн дундуур урваж хөрвөсөн, өөртөө итгэлгүй, хүний аманд ороход ч бэлэн байна. Энэ байдлыг тань зарим хүмүүс овжиноор ашиглаж таныг хохироож мэдэх тул өөртөө хяналттай байж буруу алхам хийхээс сэргийлээрэй. Хэл ам хэрүүл шуугиантай газраас зайлсхий. Ойр дотнын хүмүүсийн анхаарал халамжаас зугтах хэрэггүй. Тэдний зөвлөмж зөвлөгөөг аль болох анхааралтай сонсож дагаарай. Харин долоо хоногийн сүүлээр өөртөө цаг гаргаж эрч хүчээ нөхөх, эрүүл мэнддээ анхаараарай. Бүсгүйчүүд амьдралын идэвхтэй байдлыг эрхэмлэх болно. Цэвэр агаарт гарах байгалийн сайханд үр хүүхэд хайртай хүмүүстэйгээ алжаалаа тайлах болно. Горхины хоржигнох чимээ нь таны тархийг сэргээж, эмчлэх болно. Танд өнгөрсөн одоогоо дүгнэж цэгнэх таатай боломж одоо л гарч ирнэ. Та боломжийг бүү алдаарай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00