Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-07-23

Уур амьсгалын өөрчлөлт ба цаг агаарын төлөв байдалд үзүүлэх нөлөө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн их сөрөг нөлөөлөл нь цаг агаарын төлөв байдлын өөрчлөлт юм. Урьдчилан таамаглах аргагүй цаг агаарын үзэгдлүүдийн ихэнх нь уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой. 

Цаг уурын шинжлэх ухааны тусгай тайланд дурдсанаар цаг агаарын эрс тэс үзэгдлүүд илүү олон удаагийн давтамжтайгаар тохиолддог болсон. Жишээлбэл, АНУ-д (+) хэмийн байгалийн үзэгдлийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд олон тооны шувууны нүүдэл, галт уулын дэлбэрэлтийн тоо давтамж олширсон гэх мэт үзэгдлийг хэлж болно. Бага (-) хэмийн байгалийн үзэгдлийн тоо буурч байгаа гэдэг нь АНУ болон бусад баруун Европын улс оронд агаарын хэм огцом бууруулах, их хэмжээний цас орох зэрэг үзэгдлийг статистик харуулж байна. 

Carbon Brief уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны байгууллагаас 200 гаруй судалгааны материалыг цуглуулж, сүүлийн 20 жилд судлагдсан цаг агаарын эрс тэс үзэгдлийн 68 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсныг тогтоожээ.

Сүүлийн 20 жилийн хугацаанд 65-аас дээш насны иргэд хэт халалтаас үүдэлтэй нас баралт 53- хувиар өссөнийг “Lancet” сэтгүүлд дурджээ. Хэт халалтын хэм нэмэгдэх тусам энэ тоо нэмэгдэж байна. Тухайлбал 2020 онд Беларусь, Бельги, Эстони, Финланд, Франц, Казахстан, Литва, Люксембург, Нидерланд, Норвег, Польш, Испани, Швед, Швейцар, Украйн, Япон, Мексик, Орос болон бусад оронд агаарын хэмийн дээд амжилтыг тогтоожээ. Эдгээр улсуудын ихэнх нь 2020-2021 онд дээд түвшнийг эвдсэн хэт халалтад өртсөн байна. 

Австралиас Грек хүртэлх ой, хээрийн түймэр урьд өмнөхөөсөө илүү удаан үргэлжилж, улам бүр тархаж байгаа талаар НҮБ-ын тайланд дурдаж, улмаар түймэр ойролцоогоор 30 сая акр газрыг шатаасан гэж үзжээ. 

Мөн 2020 онд 155 сая хүн цаг агаарын эрс тэс уур амьсгалын сөрөг нөлөөлөл, зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн хямралаас үүдэн хүнсний хомсдолд нэрвэгдлээ гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлжээ. 

Эх сурвалж: ОБЕГ

https://charitydigital.org.uk/

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00