Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-08-01

12 ордын энэ сарын зурхайг танилцуулж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

12 ордын энэ сарын зурхайг танилцуулж байна /2024.08.01-2024.08.31/.

Хонь: Сарын эхээр орлого орох эсвэл цалин урамшуулал хүртэх магадлалтай. Албан тушаал ахиж, удирдах албанд очих магадлал өндөр байна. Арилжаа наймаатай холбоотой ажил хэрэг, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зэрэг нь дээд зэргийн хариуцлага шаардах болно. Гэнэтийн сайхан мэдээ эсвэл ашигтай санал ирнэ. Ажил, амьдралаа бүхий л талаар тэнцвэртэй байхад анхаарахгүй бол хувийн амьдрал тань орхигдож байгааг анзаарахгүй байх. Мөрөөдөл, бодит байдал хоёроо ялгаж салгаж сурах хэрэгтэй. Ямар ч үед эерэг сөрөг хандлага хамтдаа үүсэхийг тооцоолж бай. Алдагдсан хайр эргэж ирэх буюу удаан хайрласан хүнтэйгээ уулзана Хайртай хүмүүсийнхээ дунд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээ. Ганц бие хүмүүс сонголт хийхдээ хуумгай хандаж болохгүй үе. Сарын дундуур амьдралын эрч хүчээ алдахгүйн тулд идэвхтэй байгаарай. Тааламжгүй нөхцөл байдлыг үл харгалзан үргэлж инээд баяр хөөртэй байвал таны амьдралд эерэг зүйл тохиолдох нь элбэг байна. Хүсэл мөрөөдлөө ажил болгох талаар бодож төлөвлөсөн олон ажил байна. Буруу зуршилд автан эрүүл мэндээ хохироох үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Танд тохиолдож байгаа зарим нэг таагүй мэдрэмж эрүүл мэндтэй чинь холбоотой байх бололтой. Урт хугацааны төлөвлөгөө болон худалдаа наймааны асуудал дээр чухал шийдвэр гаргахаас зайлсхий. Хэн нэгэнд өглөгтэй бол түүнийгээ шийдэж, өр ширний асуудалгүй байхыг хичээ. Яарч гаргах үйл хөдлөл эргээд таны эсрэг болох аюултай тул амин чухал асуудлаар шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Сарын сүүлээр таны амьдралд хамгийн дуртай үйл явдлын нэг тохиолдож магадгүй. Томилолтоор явах, гадаадад аялах зэрэг нь таны амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа бол өөрийн төлөвлөгөөг сайтар бэлдээрэй. Хайр дурлал, гэр бүлийн харилцаа таатай байна. Ахмад хүмүүсийн зөвлөгөө амьдралд тань урьд урьдынхаас илүү хэрэг болно.

Үхэр: Энэ сарын эхээр хувь тавилан таны тэвчээр хатуужлыг шалгах сорилт илгээж мэдэх юм. Зөрүүд зангаасаа болж эрсдэлтэй алхам хийж алдагдал хүлээх магадлал өндөр байна. Гаднаас ирэх сөрөг хандлагыг хүндээр хүлээж авах хэрэггүй. Итгэл даахгүй хүмүүсийг эртхэн өөрөөсөө холдуулахыг хичээ. Аливаа хөрөнгө оруулалт болон ихээхэн хөрөнгө мөнгөтэй холбоотой ажил хэрэгт маш анхаарал болгоомжтой хандаарай. Та хэн нэгний үгэнд автан буруу шийдвэр, үйлдэл хийж магадгүй. Сарын дунд үед төлөвлөж байсан ажлуудаа бүгдийг гүйцэтгэж чадахгүй. Удаан хугацаанд ганцаардмал байсан бол олон нийтийн дунд нийгэмшиж чадахгүй нэлээд зожиг зан гаргаж мэднэ. Таны ойлгомжгүй зан ааш зарим нэг үл ойлголцлыг үүсгэж болзошгүй. Алс газраас гэнэтийн мэдээ дуулгана. Маш чухал ажлын уулзалтад бэлэн байх хэрэгтэй ба үр дүн нь хүлээж байгаагүй зүйл байх болно. Хэт албархуу байдал, өчүүхэн зүйлийг дэвэргэж стрессдэх нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Таны орлого зарлагын тэнцвэр алдагдаж тодорхой хэмжээнд асуудал үүсэж магадгүй. Төсөв тооцоогоо эхнээс нь хөөн тооцож үзэхэд илүүдэхгүй. Сарын сүүл рүү уран бүтээлч хүмүүс онгод хөглөгдсөн, хийж бүтээх урам зориг ихтэй байна. Нөхөрлөлийн харилцаа цаг хугацаа өнгөрөх тусам шалгагдана. Хэд хэдэн үнэнч найз нөхөдтэй болж магадгүй. Сэтгэл санаа тань өөдрөг байх тул ажил хэрэг урсгалаараа бүтнэ. Сайхан боломж гарч ирвэл цаг алдалгүй барьж аваарай. Ашигтай наймаа хийх, эсвэл томоохон бэлэг авах зэргээс сэтгэл ханамжаа дээшлүүлнэ. Санхүүгийн байдал тогтвортой болох хандлага байна.

Ихэр: Энэ сарын эхээр гэр бүлийн харилцаа ялихгүй зүйлээс зөрчилд хүрч болзошгүй. Эрч хүчтэй, аз жаргалтай байдлаа хадгалж чадвал иймэрхүү хүндрэл удаан хугацаанд үргэлжлэхгүй байх. Хувийн амьдралд ямар нэгэн томоохон өөрчлөлт орж магадгүй. Сэтгэл зүрхний асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хайрын харилцаанд өөрийнхөө дотоод сэтгэлийг сайтар сонсохыг зөвлөж байна. Амьдралаа эрсдэлд оруулж магадгүй байсан ч өөртөө итгэлтэй байж, зоригтой шийдвэр гарган хэрэгжүүл. Сарын дунд үед өөрийгөө улам хөгжүүлэх тал дээр ямар нэгэн үйлдэл хийгээрэй. Урьд өмнө тохиолдож байсан зарим нэг хүндрэл бэрхшээл цаг хугацааны явцад үгүй болж, аяндаа зохицуулагдсан байхыг харах болно. Шинэ төлөвлөгөө боловсруулж, эрч хүчээр өөрийгөө цэнэглэ. Жижиг сажиг зүйлд нэлээд их мөнгөө зарцуулах тул аль болох хэмнэлтийг эрхэмлээрэй. Хэт сэтгэл хөдлөлд автах юм бол хувьд мэдрэлийн ядаргаанд орж, сэтгэл түгшүүртэй болох хандлагатай байна. Сарын сүүл рүү ажилладаг салбартаа өөрийн бүтээлч байдлаа ил гаргахыг од эрхэс зөвлөж байна. Чухал ажлын ард амжилттай гарсан хүмүүсийн хувьд нөхцөл байдлыг гартаа авч чадна. Худалдаа наймаа хийх, гэрээ хэлэлцээр байгуулах зэрэгт таатай. Өөрт олдсон санаачилгыг бүү алдаарай. Гэхдээ томоохон хэмжээний худалдан авалт хийхдээ сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Амьдралын эрч хүч суларч байгаа тул өөртөө анхаар. Эрүүл мэндийг тань муутгах зүйл хийхгүй байхыг зөвлөж байна. Эрдсээр баялаг хоол хүнс хэрэглэж, сайтар унтаж амарч байх хэрэгтэй.

Мэлхий: Энэ сарын эхээр бүх харилцаа нь эмзэг байх тул болгоомжтой хандахыг зөвлөж байна. Томоохон эрсдэл хүлээх боловч зэрэг ямар нэгэн азтай явдал тохиолдоно. Хамтын гэрээ байгуулах, шинэ харилцагчтай болох, ажлаа өргөтгөх зэрэг нь таны бүх төлөвлөгөө амжилттай болох хамгийн сайн арга зам байна. Олон нийтийг хамарсан аливаа ажил бүхэн амжилттай байж, танд урам зоригийг бэлэглэх болно. Ажил мэргэжилдээ чадварлаг нэр хүндтэй хүмүүс олны анхаарлын төвд байна. Элдэв тооцоо, өр авлага таны толгойд эргэлдэх ч сайн хянах шаардлагатай санхүүгийн үйл явдалд оролцох гэсний хэрэггүй. Томоохон худалдан авалт хийж аз турших хэрэггүй. Энэ сарын дунд үед ашиг хонжоо хайсан ажил ямар ч тохиолдолд амжилт, үр дүн багатай байх болно. Урам хугарсан, идэвхгүй байдал ноёрхоно. Өөртөө итгэлгүй байдал нь амьдралын чадамжийг доогуур үнэлнэ. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байхын тулд өөрийн мэдрэхүй, бодол санааг нягтлан тунгаах хэрэгтэй. Санхүүгийн алдагдал хүлээж ч болзошгүй тул бүх таагүй асуудлыг хяналтдаа байлга. Алдаа золиос болгож гэр бүлийн харилцаагаа муутгах хэрэггүй. Аль болох тайван байдлыг эрхэмлэн, үүссэн асуудлыг зохицуулахыг зөвлөж байна. Сарын сүүл рүү эрүүл мэнддээ харш үйл хийх, сэжиг бүхий хүнтэй уулзаж танилцах зэргээс зайлсхий. Бусдад таалагдахгүй үйлдэл хийх хэрэггүй. Од эрхэс таныг өөрийн үйл хөдлөл, зан ааш хянахыг сануулж байна. Хамт олонтойгоо санаа нийлэн багаар ажиллах нь ажлын үр дүнг ихээхэн нэмэгдүүлнэ. Харилцаа холбооны тал дээр үзэл санаа нэгтэй олон хүнтэй учирч ажил хэргийн хүрээгээ тэлж чадна. Том жижиг ямар нэгэн байдлаар гарлага гарч болзошгүй тул үргэлж болгоомжтой байхыг анхааруулж байна. Хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцож, эе эвийг барьж цагийг үр ашигтай өнгөрүүл. Бага зэргийн маргаан нь харилцаанд сэв суулгаж, гомдол тунирхлын байдал нэлээд хугацааг авах болно.

Арслан: Сарын эхээр арслангуудын хувийн амьдралд азтай учрал тохионо. Олон ажлын ард гарч, хүч чадлаа мэдэрнэ. Оюуны бүтээл туурвидаг хүмүүс алдартай эрдэмтэн мэргэдийн айлдварыг сонсоход илүүдэхгүй. Ур чадвараа ил гаргаж, олон хүнд таниулах боломж гарч ирнэ. Олсон туршлагаа бусадтай хуваалцахаас бүү татгалзаарай. Ар гэрт ажил ундарч, хол ойроос ирэх зочдыг угтаж авах бололтой. Гэр орны болон үр хүүхдүүдтэй холбоотой асуудлуудад нэлээд их хэмжээний эд материал болон мөнгө төгрөг зарцуулж магадгүй. Ололт амжилт авчрах боломж байгааг од эрхэс танд амлаж байгаа тул хэрэв хэн нэгэн танд сонирхолтой ажил санал болговол эргэлзэлгүйгээр шууд хүлээж ав. Ахмад настай арслангууд сэтгэл санааны хувьд тогтвортой байхгүй бол эрүүл мэндийн байдал тавгүйтнэ. Амралт сувилалд явах, ах дүүсийндээ зочлох зэргээр бие махбод болон сэтгэл санааны байдлаа дээшлүүл. Од эрхэс таныг ивээж байгаа тул том жижиг ихэнх үйл ажиллагаа тань саадгүй бүтнэ. Хайрын харилцаа нь ээдрээтэй байгаа хүмүүс дотоод сэтгэлийг мэдэрч, шийдвэртэй алхам хий. Ямар нэгэн худалдан авалт хийхээр зэхэж байгаа бол тооцоотой байхыг зөвлөж байна. Харин сарын дундуур таны гаргасан санал санаачилга олон хүний дэмжлэгийг авна. Өөрийн гаргасан амжилтдаа хэт бардах хэрэггүй хүмүүстэй аль болох эвийг эрхэмлэн харьцаарай. Таагүй мэдээ тэнцвэрт байдлыг өөрчилж, сэтгэлзүйн дарамтад оруулах гол шалтгаан болно. Өөрт байгаа эерэг боломжийг алдалгүй тогтоох барьж байх хэрэгтэй. Үгүй бол таны эрч хүч суларч, сэтгэн бодох чадвар багасах тул энгийн ажил үйлс ч бүтэмж муутай байх магадлалтай. Харин сарын сүүлээр удаан хүлээсэн зүйлийнхээ хариуг сонсоно. Энэ мэдээ нь таны амьдралд томоохон өөрчлөлт авчирна. Өндөр албан тушаалын хүмүүстэй харилцах харьцаандаа болгоомжтой ханд. Аливаа зүйлийн арга эвийг нь олж чадвал цаашдаа ашигтай харилцааг үүсгэх боломжтой болно. Ажил хэргийн харилцаанд таны үг үйлдэл, хүчин чармайлт зохих ёсоор үнэлэгдэхгүй байсан ч тэвчээртэй хандаарай. Бусдын бурууг өөртөө хүлээн авах хэрэггүй.

Охин: Энэ сарын эхээр таны авьяас билэг олон хүний анхаарлыг татаж, уран сэтгэмжээрээ нэр хүндээ өсгөнө. Үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс зах зээлд өрсөлдөх сайн бүтээгдэхүүн гаргах томоохон боломж гарч ирнэ. Олдсон боломжоо салхинд тавьж хийсгэж болохгүй. Гэнэтийн зарлага гарах буюу дарга удирдлагын зүгээс хатуу шүүмжлэлд өртөж болзошгүй. Архи согтууруулах ундаанаас зайлсхийх хэрэгтэй. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарах магадлалтай. Эрсдэлтэй болон эргэлзээтэй үйл хэргээс хол байхыг од эрхэс сануулж байна. Сарын дунд үед ойр дотнын хүмүүсийн талаарх сөрөг хандлага, мэдээллийг аль болох холдуулан хаяхыг хичээ. Хайртай хүнийхээ үгийг даган, зөвлөлдсөн бүхэн бүтэмжтэй байхаас гадна ийм байдлаар таны хувьд эрсдэлээс тойрон гарч чадна. Амьдралын идэвх ердийнхөөс буурч, биеийн байдал муудах магадлалтай. Таны эрүүл мэндэд асуудал үүсэж мэднэ. Ажил мэргэжлийн хүрээнд санхүүгийн томоохон алдагдалд хүрэхийг үгүйсгэхгүй. Ямар ч үед сэтгэлийн хөдлөлөө барьж, асуудалд тайван хандах хэрэгтэй. Сарын сүүлээр бизнес эрхлэгч нар ч хувийн жижиг аж ахуйтай хүмүүс ч тэр бага зэрэг сорилтыг давах шаардлага гарна. Бага зэргийн бэрхшээлийг даван туулж чадвал илүү ашигтай боломж ирнэ гэдэгт итгэлтэй байж болно. Шинэ ажил хэрэг бүтэмжтэй байх боловч шийдвэргүй байдал, хэн нэгэн хүний далд оролцоо нь танд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Бусдын туслалцааг авах гэж тэмүүлэх хэрэггүй бөгөөд зөвхөн өөрийн зөн совиндоо итгэх нь тустай. Шинэ хүнтэй танилцаж, найз нөхдийн хүрээлэл нэмэгдэнэ. Ганц бие хүмүүс хосоо олж магадгүй. Худал хуурмаг зүйл, уруу татсан тархи угаалт нь сөрөг хандлагуудыг авчирна.

Жинлүүр: Энэ сарын эхээр хэн нэгэн хүний буруу нөлөөнд автахгүй байхыг хичээгээрэй. Зарим нөхцөл байдлаас болж сэтгэл санааны байдлаа муутгахгүй байх хэрэгтэй. Зарим асуудал бэрхшээлийг шийдвэрлэх гэсээр өөрийгөө хэт ядраах бололтой. Өмнө нь дутуу үлдээсэн бүхий л ажлаа гүйцээж, алдаа оноондоо дүгнэлт хийх нь тохиромжтой. Гэр бүлийн хүрээнд ямар нэгэн баяр тэмдэглэж, найз нөхөд ойр дотнын хүмүүстэйгээ хөгжилдөнө. Хэн нэгний дуу хуур, инээд хөөртэй байдал нь таны нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлж, таагүй сөрөг хандлагыг үлдэн хөөнө. Ямар нэгэн юманд санаа зовнисон байдал нь удаан үргэлжлэх юм бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Сарын дунд үед ямар нэг гэнэтийн саад тотгор гарах боловч тойрон буй хүмүүстэйгээ харилцаа холбоогоо бататгаж, эд хөрөнгө, мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Бизнесийн харилцаа ур чадвар, мэдлэгээ дээшлүүлэх боломж бололцоог олгоно. Өөрт оногдох ажил үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадах эсэх нь танаас шалтгаална. Хэт их ачаалалтай байсан ч ажлын явц хэвийн байна. Эрүүл мэндэд элдэв асуудал гарахгүй байх. Ганц бие хүмүүсийг гэнэтийн болзоо хүлээж байна. Энэ сарын сүүл рүү өөр дээрээ хэт их ачаа үүрэх, бусдын тусын тулд өөрийгөө гаргуунд нь гаргах хэрэггүй. Мөн шаардлагагүй үрэлгэн зан тань алдагдалд хүргэж болзошгүй. Ямар ч нөхцөл байдалд өөрийгөө зөв харуулж, бусдад нөлөөлж чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй болно. Од эрхсийн таагүй байрлал нь таныг мөнгө санхүүгийн хувьд алдагдалд оруулж, биеийн эрүүл мэндийн хувьд тааруу байхыг сэрэмжлүүлж байна. Ахмад хүмүүс эрүүл мэнддээ урд урдынхаас илүү анхаарал халамж тавь. Ямар ч нөхцөл байдал үүссэн хэн нэгэнтэй маргалдаж муудалцах, шуугиан дэгдээх хэрэггүй. Биеэ барих байдлаа хэзээ ч алдаж болохгүй. Ганц бие хүмүүс ирээдүйгээ сайтар төлөвлөж, хань ижлээ сонгохдоо болгоомжтой байхыг зөвлөж байна.

Хилэнц: Сарын эхээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах, санхүүгийн аливаа тайлан тооцоо хийхэд тохиромжтой үе. Эргэн тойрныхондоо чин сэтгэлээсээ ханддаг, сайхан зан тань ажил амьдралдаа амжилт олоход гол түлхэц болно. Шийдэхэд төвөгтэй ажлаа ганцаар хийх гэлгүй хамт олны дэмээр хийхийг хичээ. Үр дүн нь эерэг байх болно. Амьдралыг тань тэтгэгч гол хүчин зүйл болсон зүйлд илүү их хүчин чармайлт гаргахыг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн хувьд тийм ч таатай биш байх бөгөөд та илүү их боломжийг бий болгохын тулд олон хүнтэй уулзаж, эерэг сөрөг олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Оюун ухаан, мэдлэг боловсролоо дээшлүүлж нийгэмд өөрийн гэсэн тодорхой байр суурьтай болохын төлөө буцалтгүй тэмц. Өөрийгөө болон амьдралаа өөрчлөх хүслээ орхилгүй тууштай тэмцэхийг зөвлөж байна. Сарын дундуур төлөвлөсөн өөрчлөлтөө хийж байр сууриа сайжруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ирээдүйгээ гэрэлтэй байлгахын тулд өдөр бүр урагш тэмүүл. Хуримтлагдсан эрч хүчээ зөв чиглүүлэх арга ухааныг олж авах үе. Мөн бусдын санаа бодлыг сайн ойлгож хүлээн авах үе. Ахмад настан болон ямар нэг арга хэмжээнд зорин ирэгсдийн хөлд дарагдах бололтой. Хэнэггүй, бодолгүй хэлсэн үг яриа бусдын сэтгэлд сэв суулгаж магадгүй тул хэлэх үгээ цэгнэ. Таны эхлүүлсэн, санаачилсан бүхэн амжилттай хэрэгжиж, төд удалгүй үр дүнгээ өгч эхэлнэ. Олон хүнд үлгэр дуурайлал болж, бусдад сайхан сэтгэл төрүүлж чадна. Сарын сүүлээр арилжаа наймаа хийдэг хүмүүс нэгэнт тогтсон үйл ажиллагаандаа зарим шинэчлэлийг хийхгүй бол ахиц дэвшил гарахгүй, ашиг орлого багассаар байх болно. Зарим нэг хувиа хичээсэн хүмүүс буруу үйл ажиллагааныхаа золиос болж магадгүй. Зарим хүмүүсийн хувьд амьдралд нь тохиолдох чухал үйл явдал болно. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал танд амаргүй байх бөгөөд найз нөхөд болон ойр дотнын хүмүүсийн санал санаачилга, зөвлөгөөг зөвөөр хүлээж ав. Харин залуу хүмүүс сурч боловсрох, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх төлөвлөгөөндөө анхаар. Ганц бие хүмүүс сохор болзоонд тэгтлээ татагдах хэрэггүй бололтой. Сэтгэл санаагаа тогтвортой байхад анхаар. Хувийн амьдралд тань сайнаар нөлөөлөх зөвлөгөөг анхааралтай сонсох үе. Залуу хүмүүсийн зарим чухал мөрөөдөл биелэх боломж гарна.

Нум: Энэ сарын эхээр санхүүгийн аливаа боломж нь хүсэхэд л хүрээд ирдэг зүйл биш тул та олдсон боломж бүрээ зөв, хангалттай ашиглахыг зөвлөж байна. Та амьдралдаа олон өөрчлөлтийг хийхийг хүснэ. Гэвч энэ нь санаснаар болохгүй. Бодсон ёсоор үйл ажиллагаа явуулж, ашиг олж чадахгүй бол нэлээд хэмжээний санхүүгийн хүндрэлд орно. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн бүх авьяас чадвараа харуул. Энэ хүсэл зориг тань ирээдүйд ихээхэн ашиг тусаа өгөх болно. Ямар нэгэн таагүй асуудалд орохгүйн тулд эрч хүчээ гамна, эрүүл мэнддээ сайн анхаарч сэргэлэн цовоо байх хэрэгтэй. Энэ сарын дунд үед атаа жөтөө, хов живээс өөрийн нэр хүндээ хамгаалах нөхцөл байдал үүснэ. Ялихгүй асуудал ч хамаг эрч хүч барж мэднэ. Мэргэжлийн хүрээнд шалгалт хяналт явагдах, ямар нэгэн шинэ туршилт хийж магадгүй. Санаа нийлсэн хүнтэйгээ бизнесийн ашигтай ажил эхлүүлнэ. Сайн танихгүй хүнтэйгээ хэтэрхий илэн далангүй яриа дэлгэх хэрэггүй. Ажил хэргийн ачаалал болон бусад төвөгтэй асуудлаас болж бие хямарч магадгүй. Сарын сүүлээр ч эргэн тойрны хүмүүстэй үл ойлголцох, санал зөрөлдөх зэрэг төвөгтэй асуудал гарна. Өөрөөс дээш албан тушаалтантай сөргөлдөх явдал гарч болзошгүй тул тэвчээртэй байж, бүхнийг сонс. Мэргэжлийн ур чадвар шаардсан ажилдаа том амжилт гаргахгүй ч, хэн бүхний хийгээд байдаггүй нарийн төвөгтэй зүйлийг амжилттай хийж олон хүнд бахархуулна. Өөрт хамааралгүй хөндлөнгийн хүмүүсийн асуудалд орооцолдохгүй байхыг зөвлөе. Амжилт болон алдар нэрдээ толгой нь эргэсэн хүмүүс өөрөө ч мэдэлгүй төөрөгдөлд орж магадгүй. Таны эрч хүч бага зэрэг буурахыг од эрхэс сэрэмжлүүлж байна. Гол ажилдаа анхаарлаа төвлөрүүл. Хийж буй зүйлдээ хэт их чармайлт гаргаснаар бусдад буруу ойлголт өгөх магадлалтай тул анхааралтай хянамгай хандаарай.

Матар: Энэ сарын эхээр дээд албан тушаалтанд санал тавих, хүсэлт гаргах зэрэгт тань эелдэг, энэрэнгүй хандах бололтой. Шүүх цагдаагийн байгууллагатай холбоотой асуудал хор уршиг дагуулахгүй. Таныг аз ивээнэ. Энэ үед амьдралдаа нэлээд том хөрөнгө оруулалт хийх болно. Таны өөдрөг үзэл санаа хөндлөнгөөс ирэх бүхий л сөрөг хандлагуудыг үргээнэ. Зарим хүмүүсийн эрүүл мэнд доройтож, архаг өвчин сэдрэх аюултай тул хоол унднаас эхлээд өөрийн хэрэглэж байгаа бүхий л зүйлдээ болгоомжтой хандаарай. Ахмад настан, аав ээжээ баярлуул. Сүм хийдийн газраар явж буян үйлд. Үр хүүхэд ойр дотнын хүмүүсийн хувьд багахан бэлэг ч ихээхэн сэтгэлийн баяр хөөр өгөх болно. Хайр сэтгэлийн асуудалд мэдрэмжтэй байх бөгөөд өөрийн хүсэн хүлээсэн хүнээ олох болно. Сарын дунд үед зах зээлд эрэлттэй байгаа бараа бүтээгдэхүүн судалж, худалдаа арилжааны ажил хийхээр төлөвлөж байгаа бол одоо л цаг нь ирсэн байна. Амин хувийн болон албаны аливаа асуудлыг хүндээр тусгаж авах хэрэггүй. Зөв хүнээ сонгож хамтрагчаа болгохгүй бол итгэл эвдэж болзошгүй. Аливаа хүндрэл бэрхшээлийн үед таны итгэлтэй найз нөхөд хамгийн их дэм тус болно. Гэр бүлд бага зэргийн маргаан, зөрчилдөөн үүсэх ч энэ нь аажимдаа намжиж, ойлголцолд хүрнэ. Гэр бүл, үр хүүхдэдээ бүхий л цаг хугацаагаа зориул. Сарын сүүл рүү амлалтдаа хүрэхийн тулд харилцан тохироо, аман хэлэлцээрээ өөрчилж болохгүй. Хүмүүст хэт их итгэх хэрэггүй бөгөөд өөрийн үйл хөдлөлөө алхам бүртээ цэгнэж байхыг зөвлөж байна. Ямар нэгэн нээлт, шинэ санаачилга гаргаж олонд өөрийгөө таниулж магадгүй. Уран бүтээлч болон шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүс амжилт дүүрэн байна. Эрсдэл өндөртэй ажлыг багасгах хэрэгтэй. Бизнес эрхлэгч матрынхан хүсэн хүлээж байсан үр дүнгээ үзэж чадахгүй, сэтгэл гонсойх бололтой. Гэнэтийн их ашиг олох гэж хэт хичээснээсээ болж өөрийн болон эргэн тойрны хүмүүсийг дарамттай байдалд оруулах болно. Сайн санасан нэгний тусламж дэмжлэгээс татгалзах хэрэггүй.

Хумх: Сарын эхээр од гараг таныг ивээж байна. Та өөртөө байж болох бүхий л сайхан боломжуудыг нээж өг. Бусдад сайхан сэтгэлээр хандаж, тэдэнд боломжийн хэрээр туслах нь таныг улам тодруулж хүндлэл хүлээлгэнэ. Гэвч зарим харилцаа холбоо хууран мэхлэлт болон урам хугаралтыг авчирна. Хувь тавилан таны эсрэг байх хэдий ч та бууж өгөх хэрэггүй. Дотоод эрч хүчээ өсгөхийн тулд дуртай зүйлээ хийх, мөрөөдлийн аялалдаа явахыг од эрхэс танд зөвлөж байна. Эерэг харилцаа нь бүх хүнд ихээхэн үр ашигтай байна. Өөрийгөө хэт дөвийлгөх үзлээсээ салж чадвал таны хүрээлэл нэмэгдэж, байр суурь тань урагштай байх болно. Харин буруу хандлага тань бусдыг өөрөөсөө холдуулахад хүргэнэ. Бусдын аманд орох юм бол худал хуурмагийн далайд умбах магадлалтай. Өөрт ирж буй мэдээлэл бүхнийг үнэн зөвийг нь тунгааж байж ажил хэрэгтээ ашиглахыг зөвлөж байна. Хэн нэгнийг өөрийн алдаатай үйлдлийн буруутан болгох гэлгүй зөв хүн бай. Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст таагүй зүйлүүд нэлээд учирч магадгүй. Үг үйлдэл хоёроо зөрүүлэхгүй байж чадвал таны амжилтын нэг хэсэг байх болно. Сарын дундуур тайван амгалан байдлыг эрхэмлэн, эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Ойрхны аялал нь таныг болон гэр бүлийн хүмүүсийн тань сэтгэлийг сэргээж, таатай амралт болох болно. Үр хүүхдэдээ үзүүлэх хайр халамж юу юунаас илүү чухал байна. Харин хайр дурлалын адал явдал нь адармаатай бөгөөд ээдрээтэй байна. Эрч хүчээ үр бүтээлтэйгээр ашиглахыг зөвлөж байна. Ямар ч төрлийн худалдаа арилжаа нь ихэнх хүмүүсийн хувьд амаргүй байж мэдэх ч хувийн амьдралдаа тус дэм болохуйц зүйл хийх хэрэгтэй гэдгийг санаж яв. Найз нөхдийн зүгээс өгөх зөвлөгөө, дэмжлэг танд маш их ашиг тусыг өгөх болно. Сарын сүүлээр ажлын нөхцөл байдлын улмаас зарим нэг хүний чадварыг ашиглах, нарийн мэргэжилтнээс туршлага судлах шаардлага гарч магадгүй. Идэвхтэй ажиллагаанаас зайлсхийх нь таныг болзошгүй алдаанаас хамгаална. Иймд зарим үед эр зориг гарган урагшлах шаардлага гарч байна. Хайрын харилцаанд бага зэргийн адал явдал ашиг тусаа өгч ч мэднэ.

Загас: Энэ сарын эхээр биеийн эрүүл мэнд муудаж магадгүй тул эртнээс өөртөө анхаарал тавь. Эрүүлжүүлж, чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн тогтмол хий. Уур бухимдлыг өөрөөсөө холдуулж сайн сайхан зүйл бодон тайван байдлыг эрхэмлээрэй. Санасан бодсоноо хэрэгжүүлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх зэрэгт тааламжтай. Итгэлтэй ойр дотнын хүмүүстэйгээ сайтар ярилцаж зүг чигээ гаргаарай. Томоохон зарлага гаргахгүй байхыг зөвлөж байна. Элдэв хүмүүсийн өдөөн хатгалгад өртөх, хов живийг дэвэргэх зэрэг нь танд маш муу үр дагаврыг авчрах тул өөрийгөө тийм хүмүүсээс тусгаарласан ч илүүдэхгүй. Зарим хүмүүс амаргүй сонголтын зааг дээр ирсэн байна. Өөрийн чадварыг үзүүлж, боломжоо таниулж чадсан бол сандрах хэрэггүй. Энэ сарын дунд үед зарим нөхцөл байдлаас болж ажлын явц удаашралтай, сэтгэл санаа тогтворгүй байдалтай байна. Сайн төвлөрөхийн тулд бясалгал хийх, нам гүм орчинд амрах зэргийг туршаарай. Санхүүгийн байдал тогтворжих тул хэний ч дэмжлэг туслалцаагүйгээр өөрт тохиох асуудал бэрхшээлийг зохицуулах чадвартай болно. Дуу шуу, инээд хөөр бүхий л таагүй хандлагыг хөөн зайлуулна. Хайртай хүмүүстэйгээ хамт суугаад ирээдүйн төлөвлөгөөгөө ярилцаарай. Сарын сүүл рүү ихэнх хүмүүс авьяас чадвараа гайхуулж нэр төртэй, алдартай хүмүүстэй мөр зэрэгцэн хамтран ажиллах таатай боломж гарч ирнэ. Энэ нь таны амьдралд сонирхолтой дурсамжийг авчирна. Сэтгэл эмзэглүүлсэн аливаа асуудлыг ахин дахин хөндөхгүй байхыг зөвлөж байна. Өнгөрсөнд ач холбогдол өгөх ч шаардлагагүй. Чухал уулзалт болон холбоо харилцаа нь ойрын хугацаанд мэдэгдэхүйц үр дүнг авчирна. Харилцагч байгууллагатай холбогдох болон олон нийтийн аливаа арга хэмжээнд оролцоход таатай байна. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ямар ч нөхцөл байдалд ур чадвараа харуулна. Бусадтай харилцахдаа хуурамч, дүр эсгэсэн зан гаргалгүй бодит байдлыг үнэнээр нь тайлбарлах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00