Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-08-05

Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө шөнө, маргааш өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална.

2024 оны 08-р сарын 05-ны 20 цагаас 08-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.   

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар +16....+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон голын хөндийгөөр +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын сав газар, Дарьгангын тал нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

2024 оны 08 сарын 07-ноос 2024 оны 08 сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 9, 10-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00