Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-09-02

Энэ 7 хоногийн цаг агаар

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2024 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хугацааны эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна. 

Хур тунадас: 2-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 4-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар, 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр, 10,11-нд нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи: 2,6-нд Монгол Алтайн уулсаар, 3-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, 7-нд баруун аймгуудын нутгаар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Ихэнх нутгаар хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус дулаан, өдөртөө +8...+13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хагаст, 6,7-нд ихэнх нутгаар дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 3-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 3-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүсэж шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 6,7,8-нд дулаарч шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00