Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-10-07

Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

08-09-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, өмнөх өдрүүдээсээ хүйтрэхийг тариаланчид, хадланчдадаа анхааруулж байна.

Хур тунадас: 08-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09,10-нд Хараа, Ерөө, Туул голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар, 13-нд Монгол-Алтай, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14,15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи: 08-нд нутгийн зарим газраар, 09-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр секундэд 6-11 метр, 14-нд ихэнх нутгаар,15,16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -1....-6 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус дулаан, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 9,10,14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 09-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 08,14-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -2...+3 градус дулаан, өдөртөө +10...+15 градус дулаан, 14-нөөс хүйтэрч шөнөдөө -5...-10 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22