Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-10-11

Амралтын өдрүүдийн цаг агаар

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд :

12-нд ихэнх нутгаар дулаарах боловч, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.  

2024 оны 10-р сарын 11-ний 20 цагаас 10-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи: Нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -2..+3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар +5…+10 градус, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -4…-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус дулаан, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

2024 оны 10-р сарын 13-наас 2024 оны 10-р сарын 17-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд Хангайн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар, 16-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-14-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 13-наас нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00