Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-11-25

Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөв

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2024 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна.

Хур тунадас: 25-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 26-нд Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Халх голын сав нутгаар, 28,29-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас, 12 дугаар сарын 03-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 25-нд нутгийн зарим газраар, 26-28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хэвээр, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -14...-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -21....-26 градус, өдөртөө -9....-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 26-нд ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэн хэвээр, өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрахаар байна.  Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-23 градус, бусад хэсгээр -13...-18 градус, өдөртөө бүх хэсгээр -5...-10 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00