12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2024/12/09 - 2024/12/15).
Хонь: Мэргэжлийн үйл ажиллагаа нь таны хувийн ур чадвараа гаргаж болох хэмжээнээс доогуур байлгах шалтгаан болж магадгүй. Мөн бага зэрэг хайнга байдлаас ч ихээхэн шалтгаална. Шинэ албан тушаалд очих, ажлын байраа өөрчлөх зэрэг өөрчлөлт хийхэд таатай байна. Амьдралын эрч хүчээ ашиглан өөрт боломж үүсгэх, давуу тал олохыг хичээгээрэй. Шинээр эхлүүлсэн ажил тань нэлээд эрсдэлтэй салбарт хамаарч байгаа бол анхаарал болгоомжоо алдалгүй, маш их идэвх зүтгэл гаргах хэрэгтэй. Бизнесийн салбар нэлээд саад тотгор учирч болзошгүй. Болж буй үйл явдалд хайнга хандах хандлага нь амин хувиа хичээсэн мэт харагдуулж мэднэ. Ойр дотнын хүмүүсийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, анхаарлаа хандуулахгүй бол шүүмжлэлд өртөнө. Удаан уулзаагүй найз нөхөд таарч мэднэ. Олон нийттэй эелдэг, сайхан харилцах нь таны хүрээллийг нэмэгдүүлнэ. Мөн уран сэтгэлгээ, нарийн мэдрэмж зорилгодоо хүрэхэд тань тусална. Танд таатай байж болох боломж гарч ирэх бөгөөд түүнийг алдалгүй ашиглах хэрэгтэй. Нөхцөл байдлын таатай урсгал нэмэгдэнэ. Хайр сэтгэлийн хувьд бүтэмжтэй тул нууцхан сэтгэлээ илчлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж болно. Хувийн амьдралд тань цоо шинэ хуудас нээгдэх болно. Хайртай хүнтэйгээ илэн далангүй харилцан, чин сэтгэлийн яриа өрнүүлэх нь үл ойлголцлоо залруулах боломж олгоно. Энэ тохиолдолд хэн хэнийхээ өмнө жинхэнэ дүр төрхөөрөө байхыг хичээ. Ухаантай мэргэн хүн болох гэж оролдох нь өөрийгөө буруугаар ойлгуулах магадлалтай.
Үхэр: Энэ долоо хоногт гэнэтийн мэдээг хэт эмзэг тусгаж авах хэрэггүй. Учир нь бүх зүйл одоогоор үнэн эсвэл худал эсэх нь мэдэгдэхгүй байна. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж гарна. Ажил хэргийн болон дээд удирдлагын хүмүүстэй харилцаагаа муутгахгүй байх хэрэгтэй. Ямар нэг зөрчил таны хувьд маш таагүй байх бөгөөд албан тушаал ахих болон өөрийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд томоохон саад тотгор учруулах болно. Амьдралд тань өөрчлөлт орох магадлал өндөр байна. Та сэтгэл санааны тогтвортой байдлаа алдахгүй барьж чадвал олон ажлыг төвөггүй амжуулна. Шинээр сэдсэн ажил тань амжилт, ололт болон нэр алдрыг авчирна гэдэгт итгэлтэй байж болно. Бизнесийн үйл ажиллагаа явуулах болон хэрэгцээт худалдан авалт хийхэд таатай үе. Хайр сэтгэлийн эерэг харилцаа танд баяр хөөр бэлэглэж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Долоо хоногийн сүүл рүү бусдын эрх ашгийг хангах үүднээс зайлшгүй хийх шаардлагатай ажлаа хойшлуулах эсэхээ шийдэх сонголт хийх нөхцөл тулгарна. Та өөрийн дотоод мэдрэмждээ, сэтгэл зүрх хаашаа тэмүүлж байгааг сайн сонс. Эргэлзээ тээнэгэлзээ нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгож мэднэ. Бодлогогүй алхам нь амьдралд тохиох таагүй зүйлсийн гол шалтгаан болж магадгүй. Аливаа эргэлзээ тээнэгэлзээг арилгаж, сэтгэлээ ариусгах өөрчлөлт шинэчлэлтийг хий. Уран бүтээл туурвих хүмүүс амжилт ололт арвинтай байхыг од эрхэс амлаж байна. Мөн бизнесийн салбарын ихэнх хүмүүс ашиг орлогоо нэмэгдүүлэн, шинэ боломж нээх болно. Хайр дурлалын шинэ харилцаа амжилттай байх ч хөнгөмсөг байдлаасаа болж хий хоосон амлалт өгөх хэрэггүй. Үр хүүхдүүддээ сайн анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.
Ихэр: Энэ долоо хоногт мэргэжлийн хүрээнд ур чадвараа нэмэгдүүлэх, байр сууриа ахиулах, шинэ зүйл турших зэрэг нь амжилттай болно. Харин албан тушаал ахих үйл явцад элдэв хэл ам үүсэж болзошгүй тул анхааралтай байгаарай. Алдаагаа засаж залруулахад тань ойр дотнын хүмүүсийн тусламж дэмжлэг маш их хэрэгтэй байх болно. Хол ойрын айлчин гийчин хүлээн авахад тааламжтай байна. Ажил хэргийн холбоо харилцаа тогтоох болон үл ойлголцолд хүрээд байсан хүмүүстэйгээ эвлэрэх боломж бололцоо гарч ирж магадгүй. Эрч хүчээ олон ажилд хуваалгүй, үр дүнтэй ажиллах нь таны ирээдүйд сайнаар нөлөөлнө. Хэн нэгний хэл ам нөхцөл байдлыг муутгаж магадгүй. Амьдралын баяр баяслыг мэдрэх үе. Өөрт тохиож байгаа учралыг баяртайгаар хүлээж аваарай. Хайр сэтгэлийн харилцаанд нэг нэгэндээ итгэл үзүүл. Бусдын юу гэх нь хамаагүй, хэн нэгний үгээр харилцаагаа муутгах хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү эрүүл мэндийн байдал доройтож болзошгүй. Энэ нь ойр дотнын хүмүүстэйгээ үүсгэсэн хэрүүл маргаан, үл ойлголцлоос болж магадгүй. Эв найрамдал тогтоохын тулд танаас маш их хичээл зүтгэл, хүч хөдөлмөр гарахыг анхааруулж байна. Таны зохион байгуулсан сонирхолтой болзоо, гэнэтийн бэлэг нааштай үр дүн авчирна. Уран бүтээлч хүмүүст нэлээд тааламжтай цаг үе байна. Гадаад нөхцөл байдал таныг ивээсэн шинжтэй байна. Нэрд гарах эсвэл их ашиг олохоос илүүтэй олон нийтэд үнэлэгдсэн, хамгийн чанартайг бүтээхийн төлөө зүрх сэтгэлээ зориул. Санамсаргүй, хэнэггүй байдлаас болж чухал зүйлээ мартаж магадгүй тул туйлын хянамгай байхыг зөвлөж байна. Энэ цаг үед бүх хүмүүст амжуулах хувийн ажил төрөл мундахгүй их байх болно. Сандарч самууралгүй аль болох эмх цэгцтэй, цагийн хуваарьтай ажиллахыг хичээ.
Мэлхий: Энэ долоо хоногт зарим нөхцөл байдлын таагүй явц нь гэнэтийн ойлгомжгүй хандлагыг үүсгэх магадлалтай. Өөрийн амьдралын зарчмаа идэвхтэй хамгаалах хэрэг гарна. Нөхцөл байдал тогтворгүй, аливаа нарийн төвөгтэй ажилд эрч хүч хүрэхээргүй байдалд байна. Ивээн тэтгэгч болон чухал хүмүүстэй уулзалт товлох хэрэггүй байх. Энэ үед гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжгүй. Зарим нэг хүний увайгүй үйлдэл нь таны байр суурь, хувийн амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүй. Ойр дотнын хүмүүстэйгээ илэн далангүй байснаар та элдэв хов жив, худал хуурмагийн ард гарч чадна. Таныг тогтворгүй болгох ямар нэгэн өдөөн хатгалга, муу явуулга хөндлөнгийн зүгээс ирэх ч өөртөө итгэх итгэл, өөдрөг үзлийнхээ ачаар даван гарч чадна. Арилжаа наймааны асуудалд идэвхтэй хандах хэрэггүй. Танд өөрийн амьдралыг үзэх үзлээ бусдад ойлгуулах шаардлага байдаг бол ашиг сонирхлоо хамтрагчтайгаа хуваалцахыг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр хамт олонтойгоо эвлэн нэгдэж хийсэн ажлынхаа үр дүнг үзэх бололтой. Сайн үр дүн гаргахын тулд бүхий л бололцоогоо ашиглан, төлөвлөгөөний хэрэгжилтдээ гол анхаарлаа хандуул. Ухаалаг бөгөөд сэргэлэн зангийнхаа ачаар санаандгүй ажлаас нэлээд хэмжээний ашиг олно. Гэхдээ худалдаа наймааны асуудалд болгоомжтой хандахыг зөвлөж байна. Танд итгэдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадвал ажил мэргэжлийнхээ хүрээнд таны нэр хүнд дээшилнэ. Тодорхойгүй нөхцөл байдал, таагүй уур амьсгалаас болоод та өөрийн ур чадвар, авьяас билгээ бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой.
Арслан: Ихэнх хүмүүс аз хийморьтой байж, амьдралаа өөрчлөх болно. Мөнгө санхүүгээ хэрхэн юунд зарцуулах эсэхээ сайтар тооцож байх хэрэгтэй. Хурдан шийдвэр гаргах гэж бүү яараарай. Сэтгэлийн хямралд орох хандлага ажиглагдах магадлалтай. Хэрэв ганцаар байж, бясалгах цаг зав олдвол түүнийг алдалгүй ашиглаарай. Хамт олон болон ойрын хүрээлэлд дунд биеэ зөв авч явах тал дээр анхаар. Тогтворгүй аашлах нь харилцаанд тань нөлөөлж уур амьсгалыг буруу тийш өөрчлөхөд хүргэнэ. Бусдаас илүү гэх бодол давамгайлж, өөрийгөө эвгүй байдалд оруулж болзошгүй. Эхлүүлсэн ажлаа дуусгахад бусад хүмүүсийн тусламж дэмжлэг их байсан ч таны хичээл зүтгэлээс илүү хамаарна. Гэр бүлийн асуудлаа түр хойшлуулж, ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүл. Алба амины бүхий л ажил тань танд дарамт дагуулах болно. Дотнын хүний өгсөн зөвлөгөө болон гаргасан шинэлэг санаанд ач холбогдол өгч, хэрэгжүүлэх боломжтой бүхий л хувилбарыг бодож үзээрэй. Таныг хэн нэгэн онцлох бололтой. Хаа нэгтээ зочлохыг уривал та татгалзах хэрэггүй. Харин ч таныг гэсэн чин сэтгэлийг найз нөхөд болон ойр дотнын хүмүүсээс мэдрэхийг хүснэ. Танд зүгээр л халуун дулаан сэтгэл, нөхөрсөг орчин хэрэгтэй байгаа бололтой. Өөртөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Өөрийн боловсон, соёлтой байдлаа харуулаарай. Хэрэв та бусдын өмнө буруутай зүйл хийсэн бол уучлалт гуйхаас бүү татгалз. Мөн бусад хүмүүс таны өмнө буруу зүйл хийсэн бол өршөөл уучлалыг харамгүй үзүүлээрэй.
Охин: Урьд өмнө хийж байгаагүй зүйлээ хийх, шинэ мэдлэг мэдээлэл олж авах, тогтсон хэв маягийг өөрчлөх зэрэг нь бүтэмжтэй байх болно. Мөн олон хүнээс урмын үг сонсоно. Удаан үргэлжилсэн өр зээлээ хааж сэтгэл амар, нуруу тэнэгэр унтах цаг ирнэ. Ажил хэрэгтээ идэвхтэй хандсанаар ямар ч хэцүү нөхцөл байдлаас хүссэн зүйлээ олж чадна. Гэхдээ шалтгаангүй нөлөөнөөс болж арга мухардаж мэдэх юм. Ажлаа бүтээх болон өөртөө ашигтай байлгахын тулд ухамсаргүй үйлдэл хийхээс болгоомжил. Найдваргүй зүйлийн араас хөөцөлдөх нь таны алтан цагийг үрэхээс цаашгүй байж мэднэ. Гэнэтийн урьдчилан тооцоолоогүй зардлууд таны санхүүгийн байдлыг тогтворгүй болгож мэднэ. Алдагдал хүлээх, зарлага орлогоос хэтрэх зэрэг байдал гарч магадгүй. Ийм үед сэтгэл санаагаа аль болох тогтвортой байлгах нь чухал. Таны эрч хүч суларч байгаа учир эрүүл мэнддээ тавих анхаарлаа сулруулж болохгүй. Ялангуяа өндөр настай хүмүүсийн хууч өвчин хөдлөх магадлалтайг санаарай. Долоо хоногийн сүүл рүү ямар ч тааламжгүй байдлыг од эрхсийн нөлөө сайн тал руу нь эргүүлэх болно. Ажил хэргийн хувьд зөрчилдөөнтэй байдал үүссэн ч өөрийн үзэл бодлоо бусдад тулгах гэсний хэрэггүй. Өөрийн хүч, нөөц бололцоогоо зөв хуваарилж, чиглэсэн зорилгодоо хүрэхийн төлөө зогсолтгүй урагшил. Харин олон хүн оролцсон хурал цуглаан нь таныг тавгүй байдалд оруулах, тархи толгойг ядраах тул холуур байсан нь дээр. Гэр бүлд тань харилцан ойлголцох байдал нэмэгдэнэ. Хайр сэтгэлийн хувьд романтик адал явдлаар дүүрэн байна. Таныг эзэмдэж буй мэдрэмжийг таатайгаар хүлээн аваарай. Гэр бүлдээ ихээхэн цаг зав гаргах хэрэгтэй үе. Хүүхэд өсгөж хүмүүжүүлэх, харилцан ярилцах зэрэгт онцгой анхаарах хэрэгтэй.
Жинлүүр: Энэ долоо хоногт даруу төлөв байж, бусдад гайхуулах сэтгэлээ дарж чадвал жинхэнэ нэр хүндийг олж авах болно. Ажил хэрэгт тань багагүй амжилт гарах боловч мөнгө санхүүгийн хүндрэл бүрэн шийдэгдэхгүй байж магадгүй. Эргэн тойрныхоо хүмүүстэй эелдэг сайхан харилцаа, дотно уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд амин хувиа хичээсэн зангаа татах хэрэгтэй. Олон төрлийн хүмүүстэй харилцаа үүсгэх магадлалтай байна. Үргэлж таныг дэмжин тусалдаг ойр дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл. Амьдрал ахуйгаа дээшлүүлж, материаллаг байдлаа ахиулахын тулд үнэнч, тууштай хөдөлмөрлө. Харин танд атаархдаг хүмүүсээс зайгаа барих нь өлзийтэй. Нууцлаг байдал, гэнэтийн мэдээ зэрэг нь ихэнх хүнд буруу ойлголтыг төрүүлж, үл ойлголцолд хүрч мэднэ. Аз турших, ямар нэгэн мөрийтэй тоглоомд мөнгөө үрэхгүй байхыг зөвлөж байна. Хэн нэгний нөлөөнд автсанаас өөрийн толгойгүй мэт шийдвэр гаргаж мэднэ. Долоо хоногийн сүүл рүү төлөвлөөгүй ажил эсвэл гэнэтийн өөрчлөлтөөс болоод санхүүгийн алдагдалд орж магадгүй тул чухал шаардлагатай л биш бол янз бүрийн зарлагаа багасгах хэрэгтэй. Шалтгаангүйгээр уурлаж бухимдах, айж сандрах зэрэг нь таныг тавгүйтүүлж мэднэ. Энэ үед тогтоосон харилцаа холбоо тийм ч сайн сайхнаар үргэлжлэхгүй. Бусдын үгэн хэт итгэх нь алдаа болно. Гаднын нөхцөл байдлаас болоод өөрт олдсон боломжийг алдаж мэднэ. Янз бүрийн шалтгаанаар бусдын тусламжийг авах хэрэг гарч магадгүй. Хамгийн дотнын найзтайгаа уулзаж ярилцах хэрэгтэй болно. Ойр дотнын хүмүүсийнхээ сэтгэл санааг амар тайван байлгахад анхаарал тавиарай.
Хилэнц: Од эрхэс гэнэтийн асуудал гарч ирэх магадлалтай гэж анхааруулж байна. Хэн нэгэнд шууд итгэх гэж яарсны хэрэггүй. Санамсаргүй үйлдэл хувийн амьдралд сөргөөр нөлөөлж магадгүй. Дотоод сэтгэлээ ойр дотнын хүмүүстээ илэрхийлэхийг хүсвэл үг, үйлдэл бүртээ чин сэтгэлээсээ хандаж бай. Бусдын төлөө юу хийж чадах талаараа сайн эргэцүүлэн бодож байж, шийдвэр гаргаарай. Хоосон яриа, хий амлалт нь ямар ч амжилтад хүргэхгүй. Уран бүтээл туурвих, ном зохиол бичих зэрэг ажлуудыг амжилттай хийх торгон мэдрэмж өндөр байна. Амьдралын эрч хүч нэлээд дээгүүр байгаа тул ажил үйлс, хувийн харилцаа гээд бүхий л зүйл дээр тааламжтай байх болно. Худалдаа наймаа хийх үедээ сэтгэл хөдлөлд автаж хэрэггүй бөгөөд зорилго тань хоосон мөрөөдөл болон хувирах аюултай. Таны зохион байгуулах үйл ажиллагаа олны сэтгэлд нийцэх эсэх нь зөвхөн танаас шалтгаалах тул жижиг гэлтгүй бүх зүйлд анхаарлаа хандуулж ажилла. Долоо хоногийн сүүл рүү өвөрмөц шийдэл гаргах, хариу үйлдлийг түргэн хугацаанд шийдвэрлэх зэргээр өөрийн байр сууриа бэхжүүлээрэй. Хайр сэтгэл, амрагийн харилцаанд сэв сууж магадгүй. Энэ нь үл итгэлцэл, таагүй урвалтаас болж магадгүй. Ахуйн барагдахгүй ажил болон жижиг сажиг асуудалд дарагдаж мэднэ. Хэрэв та өөрийн дотоод энергийг сэргээж, түүнийг ажил хэрэгтээ ашиглаж чадвал бүгдийг амжуулна гэдэгтээ итгэлтэй байж болно. Хувийн амьдралдаа хэрэгжүүлэхээр нууцхан хүсэж байсан зүйл биелэгдэх боломжтой ч болж мэднэ. Гэр бүлийн амьдрал зарим нэг сонирхолтой үйл явдлаас болоод сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх болно. Амьдралын үнэ цэнэ, баяр баяслыг мэдрэх үе.
Нум: Энэ долоо хоногт амьдралдаа мөрөөдсөн гол мөрөөдлийн нэг нь бүтэх магадлалтай болсон байна. Бүхий л санаж сэдсэн ажил тань амжилттай бүтнэ. Та ажлын төлөө өөрийгөө бүрэн зориулж анхаарлаа сайн төвлөрүүлж чадвал бүх зүйл гарын аясаар байгаа мэт мэдрэмж хөврөх болно. Бүтээлч сэтгэлгээ, эрч хүч дүүрэн байдлыг та мэдрэх болно. Санхүүгийн тал дээр сэтгэл ханамжтай байх бололтой. Зарим ажлын орлого хангалттай байх болно. Энэ байдлаа удаан хадгалахын тулд үрэлгэн зангаа багасга. Олдсон боломжийг сайн ашиглах хэрэгтэй. Тайван байдалтай харагдаж, дотоод амар амгалан байдлаа хадгалах хэрэгтэй. Хэтэрхий олны анхаарлыг татахуйц байхаас зайлсхий. Гадаад төрх дур булаам байх нь ч үүнийгээ ил тод харуулах нь сайн хэрэг биш юм. Хийсэн бүтээл, хөдөлмөрийнхөө үр шимийг мэдрэх боломж гарна. Таны дотоод сэтгэл хайр энэрлээр дүүрэн байх болно. Төлөвлөсөн ажлаа амжилттай биелүүлэх эрч хүч нэмэгдэнэ. Аливаа ярвигтай ажлыг олон хүнтэй бужигналгүй, ганцаараа төвлөрч хийвэл илүү үр дүнд хүрнэ. Ямар ч нөхцөл байдалтай байсан хэл ам хийхээс зайлсхий. Өөрийгөө бүрэн хяналтдаа байлгаж, аливаа таагүй зүйл, сөрөг хандлагуудыг тойрон гараарай. Гэр бүл үр хүүхдэдээ анхаарлаа хандуулж тэдний төлөө юу хийж, яаж туслах талаар сайтар бодох хэрэгтэй. Аяллаар явах, гадаадад зорчих боломжийн саналаас татгалзах хэрэггүй. Энэ нь амралт хэдий ч таны нүдийг нээж, шинэ шинэ санааг танд бэлэглэх болно. Амар хялбар ажил хийж байсан ч эцсийн үр дүнг нь сайн шалгах хэрэгтэй. Эрч хүч их байх ч хэт гайхуулах нь алдаа дагуулж мэднэ. Аливаа эрсдэлтэй ажилд болгоомжтой хандаарай.
Матар: Долоо хоногийн эхэн үед хичээнгүйлэн хийсэн ажил тань бүтэмжтэй болох сайхан мэдрэмжийг амсах болно. Ялангуяа бусдын чадаагүйг чадах нь танд ихээхэн бахархалтай байна. Та зарим нэг хүний хувьд аврагч нь, баатар нь мэт хүндлэгдэх болно. Сүм хийдэд очиж мөргөл, залбирал үйлдэхэд тодорхой цаг гаргаарай. Таны төлөвлөгөөний гол хэсэг нь туйлын хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэх байх болно. Амьдралын утга учир юунд байгааг тунгаан бодох бөгөөд илүү идэвхтэй, зорилготой байхыг өөртөө амла. Эрч хүчээ сэлбэх, хүч тэнхээ хуримтлуулахад цаг заваа зориулаарай. Энэ долоо хоногт олон хүнтэй уулзаж, мэдээлэл солилцох боломж гарч ирнэ. Мөн удаан уулзаагүй хүмүүстэй таарч мэднэ. Таны хатуужилтай, хүлээцтэй байдлыг шалгах мэт сорилт гарч ирэх болно. Хамт олны зүгээс хэрэгцээтэй тус дэм ирэх бололтой. Санхүүгийн боломждоо тааруулан амьдралын хэрэгцээгээ зохицуул. Найз нөхөдтэйгөө болон ойр дотнын хүмүүстэй уулзаж цагийг өнгөрүүлэх боломжийг бүү алдаарай. Зарим хүмүүсийн уран бүтээлч мэдрэмж дээд зэргээр нэмэгдэнэ. Итгэж явсан хүнтэйгээ маргаантай асуудалд орж магадгүй тул аль аль талдаа алдаа гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Хайртай хүндээ гомдоллох нь таныг мэдрэлийн ядаргаанд оруулж магадгүй. Сэтгэл хөдлөлөө хяналтгүйгээр гаргахаас зайлсхий. Асуудлыг хурцатгаад байвал эрүүл мэндэд ч ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ.
Хумх: Энэ долоо хоног гаргасан алдаа дутагдлаа дүгнэж цэгнэн, дараагийн хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулах үе. Гадуур гарч олон хүнтэй уулзан санал бодлоо солилцох нь оновчтой шийдэл олох гарц байх болно. Хүрээлэн буй орчноосоо сөрөг талыг нь олж харах мэдрэмж тань нэмэгдэнэ. Болж өгвөл харилцаандаа үл ойлголцол үүсгэхгүй байвал зохино. Гэрээ хэлэлцээр байгуулах, аялал зугаалгаар явах зэргээс зайлсхий. Хамтран ажиллагсад болон харилцагч түншүүдийн зан байдал урьдчилан таахын аргагүй байна. Олон үйл явдал зэрэг өрнөх ч хариуцсан ажил хэргийн асуудалдаа бүхий л анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Материаллаг байдлаа дээшлүүлэхээр зорьж буй хүмүүс ихээхэн хүч хөдөлмөр гаргах шаардлагатай болно. Гэнэтийн саад бэрхшээлийг даван гарснаар өөрийн ажил хэргээ улам өргөтгөн, амжилттай болгож чадна. Мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлэх алхам ч амжилт олох магадлал нэмэгдэнэ. Долоо хоногийн сүүл рүү хэт их ачаалал нь таны санааг уймруулж, санаандгүйгээр алдаа гаргах шалтгаан болно. Бие махбод тавгүйтэх тул ажлын эрч хүчийг сулруулна. Эрсдэлтэй алхам хийх нь аюултай тул чухал шаардлагатай байсан ч сайн мэдэхгүй ажлыг түр хойшлуулаарай. Хувийн харилцаандаа нэлээд цухалдах, бухимдах явдал гарч хүсээгүй хатуу ширүүн үгийг ч хэлж магадгүй. Зарим зүйлийг буруугаар ойлгох хандлага ихсэж байгааг сайн анхаар. Муу нөлөөтэй танилын хүрээллийг үгүй хийх хэмжээний өөрчлөлтүүд хувийн амьдралд хэрэгтэй байж магадгүй. Олон хүнтэй харилцах хэрэггүй. Ялангуяа шинээр танилцсан сайн мэдэхгүй хүмүүсийн дунд чухал зүйлийг ярих хэрэггүй.
Загас: Энэ долоо хоногт ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд нөхцөл байдлаас шалтгаалан үнэлэлт дүгнэлт гаргах нь тохиромжтой. Эргэж буцсан бодол санаа нь таныг хойш татах болно. Танд ирсэн санаандгүй мэдээллээс болж тооцоолоогүй зардал чирэгдэл учрах магадлал өндөр байна. Танил тал найз нөхдийн тусламжийг авах шаардлага гарна. Ойр дотнын хүмүүсийн тусламж дэмжлэг нь танд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд ихээхэн тус дэм болох болно. Хэрэв та овсгоо самбаатай, сэргэлэн зан чанараа ашиглаж чадвал маргаантай асуудлуудыг ч амжилттай шийдвэрлэж чадна. Олон хүний оролцоотойгоор бүтэмжтэй болох ажлыг аль болох өргөн хүрээнд авч үзээрэй. Танилын хүрээлэл өргөн, нийтэч хүмүүс үр ашигтай санал хүлээн авахаар байна. Долоо хоногийн сүүл рүү хувийн асуудал нь ажилд тань нөлөөлж магадгүй тул түүнийг хэт даамжруулалгүй хурдан дарж авахыг зөвлөж байна. Санхүүгийн байдлаа огцом нэмэгдүүлж чадахгүй ч мөнгөн хуримтлалыг бий болгох зорилго тодорхой үр дүнгээ өгнө. Харин урьдчилан төлөвлөөгүй зүйлээс болж багагүй хэмжээний зарлага гарч мэднэ. Энэ нь зөвхөн таны биш өрхийн төсөвт ихээхэн нөлөөлнө. Хувь заяаныхаа эзэн нь байхын тулд өөрийнхөө үүрэг хариуцлагыг умартах хэрэггүй. Ганц бие хүмүүсийн хувьд цаашдын хувь заяагаа холбох хүнээ олно. Олон нийтийн үйл ажиллагаа дээр танилцсан шинэхэн танил илүү дотно холбоотой нэгэн болж мэднэ. Харин хосуудын хувьд маш их хайр халамж үгүйлэгдэх болно. Хайртай хүмүүстээ гэнэтийн бэлэг барьж баярлуулах нь таны хийх ёстой зүйлийн нэг тул цаг заваа зөв зохион байгуулаарай.