Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-12-20

Энэ амралтын өдрүүдийн цаг агаар

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2024 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 29-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болохыг анхааруулж байна.

Хур тунадас: 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас, 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25,26-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30....-35 градус, өдөртөө -19....-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 24-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27...-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00