- 1960-аад он хүртэл эрдэмтэд хүмүүс зүүдээ хар цагаанаар зүүдэлдэг гэж боддог байсан.
- Хулуу нь жимсгэнийн нэг төрөл юм.
- Исланд нь дэлхий дээр шумуулгүй цорын ганц улс байсан ч 2025 оны аравдугаар сард шумуултай болсон.
- Далайн түвшнээс 400 метрийн доор орших Сөнөсөн тэнгисийн эрэг нь хуурай газрын хамгийн нам цэг юм.
- Сэрснээс хойш тархи бүрэн ажиллахад 15–30 минут шаардлагатай байдаг.
- Эх газрын хамгийн удаан хөдөлдөг амьтан бол гадил жимсний нялцгай биет бөгөөд секундэд 2,7 миллиметр л явдаг. Бидний хамгийн удаан гэж боддог эмгэн тус нялцгай биетээс харьцангуй хурдан буюу секундэд 2,3 сантиметр явдаг байна.
- Колорадогийн голын бах мэлхий “5-MeO-DMT” гэдэг хүчтэй сэтгэцэд нөлөөлөх бодис ялгаруулдаг.
- 1883 оны Кракатау галт уулын дэлбэрэлт түүхэн дэх хамгийн чанга дуу чимээ гэж тооцогддог. 3000 километрийн зайд байсан хүмүүс ч дэлбэрэлтийн чимээг сонссон байна.
- Мэлхий арьсаараа амьсгалж, ус уудаг.
- Яст мэлхийн хуяг 50 яснаас бүрддэг.
- Дэлхийн хамгийн гүн цэг бол Марианы хонхор (10,935 м).
- Үлэг гүрвэлүүдийг устгасан солир дэлхий рүү 43,000 км/ц хурдтай унасан.
- Хурц биш мохоо хутгаар сонгино хэрчих үед нүд хорсох магадлал илүү өндөр байдаг.
- Антарктид 34 сая жилийн өмнө тив болсон.
- Хүний зүрх өдөрт дунджаар 100,000 удаа цохилж, ойролцоогоор 9500 литр цус шахдаг.
- OpenAI-ийн GPT-4-ийг сургахад 50 гигаватт эрчим хүч зарцуулсан байна. Энэ нь АНУ-ын Сан Франциско хотыг гурван өдрийн турш цахилгаанаар хангах хэмжээний эрчим хүч юм.
- Хүн өдөрт дунджаар 500–1,500 см³ хий ялгаруулдаг. Гэхдээ эдгээр хийн 99 гаруй хувь нь үнэргүй байдаг байна.
- Хүний биеийн хамгийн хүнд эрхтэн нь арьс юм.
|
Эх сурвалж
| Livescience
|
Б.ЭНХЗАЯА







Өдөр тутмын мэдээ





