2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажлын ачааллаа зөв тохируулах тусам үр өгөөж их байна. Өдөр бүр хийдэг зүйлээ хийж байхдаа ч аз жаргалыг мэдэр. Өөрийгөө хэт их ажил руу бүү түлх. Тархи толгойгоо байнга цэнэглэх боломжтой ажил хий. Мөн өөртөө зориулж цаг гаргаад үз. Нүүрэндээ инээмсэглэл тодруул. Энэ нь яг л өнгөрөн одсон аз жаргалтай мөчүүд эргэн ирж байгаа юм шиг гайхалтай байх болно.
Үхэр: Од эрхсийн хандлага өнөөдөр азтай бөгөөд ашигтай өдрийг билэгдэж байна. Аливаа нийгмийн харилцаа урам зориг хайрлаж, сэтгэлийг тань сэргээнэ. Ямар нэгэн чухал үйл ажиллагаанд оролцвол хожим үлдэх сайхан дурсамжтай болно. Мөн боломж гарвал аялах нь амьдралын сайхныг мэдрэх боломж олгоно. Санаа нийлэх хүмүүсийг олж, тэдэнтэй нэгд.
Ихэр: Сэтгэл санаа тайван бус байдлаас болж хувийн харьцаанд үл ойлголцол бий болж болзошгүй. Ийм нөхцөл байдлаас шалтгаалан та ганцаараа байхыг илүү хүсэж мэдэх юм. Бүх чухал зүйлийг нэг дор хийх боломжгүйг санах хэрэгтэй. Хэрэв та хэт хурдан шийдвэр гаргавал алдаа дутагдал гарах магадлалтай. Энэ үед таамаглаагүй зүйлдээ ч бэлэн бай. Эерэг хандлагатай байвал өөрт хэрэгтэй тусламжийг авч чадна.
Мэлхий: Од эрхсийн нөлөө хэцүү ажлыг бусадтай хамтран шийдэх боломж олгоно. Энэ нь танд тулгарсан бэрхшээлийг түрч атугай холдуулна. Чухал зүйлд анхаарлаа хандуулбал зарим үйл явц удаан боловч тогтвортой болно. Энэ өдөр хэн нэгэнтэй зөрчилдөж маргахынхаа оронд буулт хийж харилцаа холбоогоо хэвээр хадгалах нь зорьсон зорилгодоо хүрэхэд тус болно. Шинэ ажил урагшлах тусам ахицгүй байвал нэн даруй зогсоо.
Арслан: Энэ өдөр эртлэн босоод замын ачаалал хэт ихсэхээс өмнө гадуур хэрэгтэй ажлаа амжуулаад ав. Шинэ бизнесийн үйл ажиллагаа эхлэхэд тохиромжтой үе. Өөрийн гэсэн давуу талаа ашиглан хийх ажлаа ширүүн өрсөлдөөн дундаас ч амжилттай дуусах боломжтой. Таныг гонсойлгож мэдэх санхүүгийн асуудал гаргахыг бүү зөвшөөр. Мөнгөндөө анхаарал тавьж төлөвлөгөө боловсруулбал та эд баялгийг өсгөх, хадгалах боломжтой үе.
Охин: Сайн төлөвлөгөө боловсруулахад их хугацаа зарцуулсан бол тавьсан зорилгодоо тууштай байгаарай. Ойрын зуурын зөвлөгөө тус болохоос илүү бэрхшээл руу түлхэх магадлалтай. Сэтгэл түгшүүртэй байвал яаруу шийдвэр таныг удирдана. Зөрчил маргааны үед дийлэх гэж хичээх хэрэггүй. Өөрийн хошин шогийн мэдрэмжээ нээлттэй байлга. Хөрөнгө мөнгөтэй холбоотой шийдвэр цаг үеэ олбол удахгүй ашиг авчирна.
Жинлүүр: Өнөөдөр таны тэвчээр алдрахад их ойрхон байна. Гэхдээ зарим үйл явдал танд дахин урам зоригийг төрүүлнэ. Хэдий танд тийм ч их хэрэгтэй биш байсан ч дарга, удирдлагын заавар зөвлөгөөг хүлээж ав. Гэхдээ сул дорой байдал тань сэтгэлзүйн хувьд бусдаас хараат байлгаж, боломжийг тань алдагдуулж болно. Бусдыг хуурч болох хэдий ч өөрийгөө хэзээ ч хуурч чадахгүй гэдгийг санах хэрэгтэй.
Хилэнц: Өнөөдөр ашигтай харилцаа тогтоох боломж олдохыг од эрхэс амлаж байна. Авьяас чадвараар бизнесээ амжилтад хүрнэ. Ямар нэг зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлаас болж уурлаж бухимдах сэтгэл санаа тогтворгүй болох магадлал ч байна. Мөн ажилдаа хэт их анхаарснаас гэр бүлд асуудал гарна. Ойр дотнын хүмүүсийн үйлдэл бүрд та уцаарлах хэрэггүй.
Нум: Урам зоригоор дүүрэн бөгөөд чухал шийдвэр гаргах өдөр. Өнөөдөр таны хувийн амьдралыг од эрхэс ивээж байна. Гэхдээ та шинээр бизнес эрхлэх гэж байгаа бол урьдаас сайтар төлөвлөх хэрэгтэй. Сайн төлөвлөгөө болон шаардлагатай тусламж авсан ажил амархан бүтэх болно. Чухал гэрээ хэлэлцээр байгуулж чадвал амжилт олно. Хамгийн дотнын найзуудтайгаа уулзахад таатай үе байна.
Матар: Өнөөдөр чухал шийдвэр гаргахад тийм ч таатай өдөр биш. Эрүүл мэнддээ анхаарч эхлэхгүй бол ажилдаа хэт улайрсан байна. Амжилтын тань гол хэсэг болсон хамт ажиллагсдынхаа үйл ажиллагаанд итгэх нь ухаалаг үйлдэл болно. Хэрвээ зөвхөн мөнгө сайн олох л чиглэлийг сонговол энэ нь тийм ч сайн сонголт биш гэдгийг анхаар. Ажлаа хэрхэн явуулах талаар хүн бүр өөр өөрийн арга барилтай байдаг ч танд удирдлагын чиглэлийн маш сайн төлөвлөгөө байна. Зарим өөрчлөлтийг хийхийг хүсэх бөгөөд энэ нь таны сонголтод нөлөөлөх болно.
Хумх: Од эрхсийн нөлөө таны итгэл үнэмшлийг өөрчилж, оюун санааг гэгээрүүлнэ. Өнөөдөр ихэнх асуудлыг шийдэж чадах ч зарим үед нөхцөл байдал харилцан адилгүй байх болно. Тухайн ажил дээр ганцаараа ажиллах эсвэл таныг ойлгодог хэн нэгэн хүний тусламж авах эсэх шийдвэрийг зөв гаргахаас хамаарч эерэг үр дүн ирэх болно. Мөнгө хөрөнгөөс илүү их ашгийг оюун санаандаа хуримтлуулж чадна.
Загас: Одоогийн ажлын зохион байгуулалт тань асуудалтай санагдвал хэрэгтэй өөрчлөлтийг яаралтай эхлүүлэхийг зөвлөе. Өнөөдөр та өөрийн асуудлыг сайн тал руу нь эргүүлж чадна. Бухимдлаа нууж чадахгүй, тэвчээргүй зан гаргаж магадгүй. Энэ зан эргэн тойрныхондоо таагүй зүйлс авч ирж болзошгүй. Бусадтай эвтэй бай. Даруу, ухаалаг бай. Өөрийгөө муулуулах зүйл бүү гарга.
Б.ЭНХЗАЯА







Өдөр тутмын мэдээ







