Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Нэгдүгээр сарын 13-нд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
2026 оны 01 дүгээр сарын 12-ны 20 цагаас 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6–11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18–20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -29…-34 градус, Дархадын хотгор, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24…-29 градус хүйтэн байна. Харин өдөртөө Увс нуур, Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар -19…-24 градус, бусад нутгаар -7…-17 градусын хүйтэн ажээ.
Улаанбаатар хот орчим
Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4–9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-28 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
Багануур, Тэрэлж орчим
Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4–10 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -8…-14 градус хүйтэн байна.
2026 оны 01 дүгээр сарын 14–18-ны урьдчилсан төлөв
14–17-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолой, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18–20 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
15-наас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Заг-Байдраг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -28…-33 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид холын замд гарах, мал сүргээ оторлох, дулаан хувцаслахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







