Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-01-18

ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ −45 ГРАДУС

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтэн, тогтуун цаг агаар үргэлжилнэ

Цаг уурын байгууллагаас гаргасан тав хоногийн урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд нийт нутгаар тогтуун боловч эрс хүйтэн цаг агаар үргэлжлэх төлөвтэй байна. Энэхүү мэдээ нь малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан сэрэмжлүүлэг шинжтэй юм.

2026 оны нэгдүгээр сарын 18-ны 20 цагаас 19-ний 20 цаг хүртэлх хугацаанд ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Агаарын температур шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -47…-52 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр -41…-46 градус хүрч хүйтрэх бол өдөртөө ихэнх нутгаар -27…-40 градусын хүйтэн байна. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр харьцангуй дулаан буюу шөнөдөө -24…-29, өдөртөө -17…-22 градус хүйтэн байх аж.

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -43…-45 градус, бусад хэсгээр -35…-37 градус, өдөртөө -26…-28 градус хүйтэн байна. Багануур, Тэрэлж орчмоор мөн адил цасгүй, шөнөдөө -38…-41, өдөртөө -26…-28 градусын хүйтэн байх төлөвтэй.

2026 оны нэгдүгээр сарын 20-ноос 24-нийг хүртэлх хугацаанд нийт нутгаар цас орохгүй, салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр байна. Харин 21-нээс баруун нутгаар, 22-ноос нийт нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч эхлэх төлөвтэй байна. Гэсэн ч шөнөдөө -43…-48 градус хүрэх маш хүйтэн нөхцөл зарим бүсэд үргэлжлэх тул малчид, иргэд, тээвэрчид болзошгүй эрсдэлээс сэрэмжлэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22